Улаанбаатарын есөн дүүргийн нутаг дэвсгэрт 770 нийтийн байр байдаг бөгөөд тэдгээрийг 11 129 иргэн түрээслэн амьдардаг байна. Нийтийн байрнуудын орчин нөхцөлийг шалгасан талаараа нийслэлийн Хяналт шалгалтын газраас өчигдөр мэдээлэв. Үүний хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, галын болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй, эсэхийг шалгасан бөгөөд үр дүнд нь үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулахаар төлөвлөжээ.
Нийслэл дэх нийтийн байрны 754 нь иргэн, үлдсэн нь аж ахуйн нэгжийн эзэмшлийнх аж. Тэдгээр байрнаас нийт 26 төрлийн 7985 зөрчил илрүүлсэн бөгөөд зөвхөн 285 нь татвар төлдөг нь тун хангалтгүй үзүүлэлт гэж албаныхан онцоллоо. Түүнчлэн галын аюулгүй байдал алдагдсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, барилга, байгууламжийн чанар муудсан зэрэг зөрчил цөөнгүй илэрсэн гэнэ.
Ч.Зул