Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт гал гарчээ. Уг дуудлага 2025.05.04-ний 10:49 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 29, 74, 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 12:02 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хуурайшилт болон салхи шуурга их байгаа үед иргэдийг галын аюулгүй байдлыг сайтар анхаарахыг сэрэмжлүүлж байна.