Сонгинохайрхан дүүргийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд буй. Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерыг байршуулжээ.
Улмаар зөвшөөрөлгүйгээр хог хаяж байгаа иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов. Хяналтын камерын цэгүүд 24 цаг ажиллах бөгөөд хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.