Иргэдийн худалдан авах чадвар буурсан уу, эсвэл Улаанбаатарт автомашин унах нь бэрхшээлтэй болсных уу, суудлын болон ачааны автомашины худалдаа, импортын хэмжээ буурчээ. Тодруулбал, энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд суудлын автомашин 82 550, ачааных нь 18 455 импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс нийт 25 орчим хувиар багассан дүн болсныг Үндэсний статистикийн хорооны тайланд дуржээ. Манай улс импортод зарцуулж буй хөрөнгийнхөөхамгийн ихийг шатахуунд, хоёрдугаарт, автомашинд зориулдаг бөгөөд жил бүр 1.5-2 тэрбум ам.долларыгүүндзарцуулдаг. Харин өнгөрсөн жил 152 000 автомашин борлуулсан нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр дүн болсон байна. Нийт худалдан авалтын 90 хувь Япон улсад ногддог бол оруулж ирсэн автомашины 80-90 хувийг хуучин гэж тооцдог.