Олон нийтийн газарт бусдыг зодож танхайрсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарын шүүх хурал хойшиллоо. Тус хэрэгт холбогдсон “Говь” компанийн захирал Б.Амарсайханыг эх оронд нь албадан авчираад байгаа бөгөөд тэдний гэм буруугийн шүүх хурал нэгдүгээр сарын 29-ний 14:00 цагт товлогджээ.