Төрт ёсны уламжлал, төрийн залгамж чанар хэмээх ойлголтыг бодлогын төвшинд, жинхэнэ утгаар нь авч явдаг улс төрийн хүчин бол МАН. Тус намыг үүсгэн байгуулагч С.Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байв. Цаг үеийн шуурганд түүний энэ үг бүдгэрсэн он жилүүд бий. Гэвч мартагдсан нь үгүй. Харин ч үнэт эрдэнэ мэт улам бүр гялалзах болов. Нэгэн зуун өнгөрөхөд С.Данзангийн энэхүү тунхаглал үнэ цэнээ хадгалж, өнөөгийн нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хөшүүрэг болов. Чухам үүнд МАН-ын төрт ёсны хийгээд төрийн бодлогын залгамж чанар оршиж байж ч болох. Зуун жилийн өмнө МАН-ын анхны дарга С.Данзангийн мөрөөдөж чадсан “Harley davidson” мотоциклоор өнөөгийн залуус гоёж байна.
Дэлхийд тавхан үйлдвэрлэгдсэн “Harley davidson” хэмээх шошготой анхны мотоциклийг С.Данзан нийслэл Хүрээнд оруулж ирж, тухайн үеийн монголчуудын сэтгэхүйд омогшил хийгээд гайхашралыг авчирч байв. Гэвч С.Данзан болон МАН-д “Harley davidson”-тай, “Ford”, BMW хөлөглөн, барууны соёл иргэншилд суралцаж, үндэсний уламжлалаа дээдлэн, шилэн байшинд тухалсан монгол хүнийг бий болгоход бүтэн зуун шаардагдахыг тухайн үед хэн ч таамаглаагүй билээ. Харин өнөөдөр МАНБаас Монгол Улсын хөгжилд хөтлөх дөрвөн багана, монгол хүнийг хүчирхэг болгох дөрвөн хөшүүргийг санал болгож байна. Хүн-нийгмийн бодлого, Хүн-байгаль экологи, Хүн-эдийн засгийн хөгжил, Хүн-шударга ардчилсан за саг лал хэмээн энэхүү хөгжлийн дөрвөн баганыг тодорхойлж буй юм.
УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөр эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээнд тулгуурласнаараа онцлог. Нөгөө талаасаа олон жил төр барьж, төлөвшсөн улс төрийн хүчний хувьд өмнө эхлүүлсэн оновчтой өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэх, зайлшгүй залгамжлан авч явах ёстой төрийн бодлогын түвшний асуудлуудыг хөндөж, мөрийн хөтөлбөртөө багтаасан нь даацтай алхам болжээ. Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг тус намаас санаачлан, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шинжилгээний баг гарган боловсруулсан байдаг. Боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, спорт, дэд бүтэц зэрэг салбар бүрийн хөгжлийн газрын зургийг улс орны хэмжээнд дэлгэн тавьж, XXI зууны дунд үеийн Монгол Улсын дүр зургийг гаргаснаараа уг хөтөлбөр онцлог.
МАН-ын мөрийн хөтөлбөр хэдэн сарын турш хэлэлцүүлэг болон өрнөсөн энэхүү Ард түмний хөгжлийн хөтөлбөртэй зуузай холбож, жолоо хослуулж буй нь энэ намын зангаргыг харуулна. МАН дээр өгүүлсэнчлэн хүн төвтэй хөгжлийн бодлогын дөрвөн баганыг ирэх он жилүүдэд ард түмэнтэйгээ хамтран босгохоор шуударчээ. Хөгжлийн баганаа босгож байж, дээгүүр нь гүүр тавина. Шинэ Монголд хүргэх гүүрийг бүтээхэд иргэн бүрийн хүсэл тэмүүлэл, итгэл зориг чухал. Тиймээс ч МАН энэхүү мөрийн хөтөлбөрөө олон нийтэд дэлгэн, иргэн бүрийн эрх ашигт нийцүүлэхийг зорьж буй юм. Эдүгээ төрийн албаны 145 мянган албан хаагч бий. Тэдний цалинг МАН-ын зүгээс, С.Батболдын Засгийн газрын санаачилгаар хэд дахин нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Гэвч үүний нөгөө талд хувийн хэвшилд ажилладаг иргэдийн эрх ашиг хөндөгдсөөр ирсэн байдаг. Тиймээс ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байдлаар хувийн хэвшлийнхний орлогыг нэмэгдүүлэх арга замыг МАН эрэлхийлжээ.
Ажлын байрны асуудал үеийн үед шийдвэрлэхэд хэцүү бэрхшээлүүдийн нэг байсаар ирсэн. Хэдийгээр Хөдөлмөрийн биржэд хэдэн мянган ажлын байр бүртгэлтэй, эзнээ хүлээж байдаг ч иргэд цалин хөлсийг нь чамлан, хөдөлмөрөө илэрхий шулуулахаас болгоомжилдог билээ. Ажлын байрны эрэлт хэрэгцээ, сул орон тоо хоёрын дунд үргэлж байсаар ирсэн энэ зөрчлийг МАН-ын дээрх бодлогоор залруулах боломжтой юм. Хэн цалин сайн өгч, ажилтныхаа хөдөлмөрийг зүй ёсоор үнэлж, нийгмийн асуудлыг нь шийдэж чадаж байна, тэр байгууллага, компанид чадалтай ажилчид суурьшин ажиллана гэсэн үг. Үүнээс гадна 300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг хөгжинг үй улсуудын зэрэгт хүртэл бууруулах нь МАНын нэг зорилго юм. Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, 10 мянган үйлдвэр шинээр барихыг энэ нам уриалж байна. Ажлын байр, өндөр цалин орлого, даацтай боловсруулах үйлдвэр гэсэн гурван томъёоллыг бодлогоор ийн хүү зангидаж өгсөн нь ол зуурхууштай.
Сүүлийн үед залуусаас илүү 40-өөс дээш насныхны ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа. Тэдэнд хандсан ажлын байрны бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан нь бусад улс төрийн хүчний хүрч хөндөж чадаагүй өнцөг болсныг онцлох нь зөв болов уу. Иргэдэд бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулах боломжийг түлхүү олгохоор чармайсан нь өөрөө өөртөө баялаг бий болгох зарчмыг санал болгож буй хэрэг юм. Үүний тулд С.Батболдын Засгийн газраас хэрэгжүүлсээр ирсэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийдэг ажлууд улам бүр өргөн хүрээнд үргэлжлэх нь. Үйлдвэрлэл эрхлэх зорилготой иргэдэд зориулан жил бүр 150- аас доошгүй тэрбум төгрөг төсөвлөн, улмаар нэг их наяд төгрөгт хүргэхийг зорилго болгосон явдал зоримог тэмүүлэл болжээ. МАН-ын хэрэгжүүлэхээр чармайж буй хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын эс ширхэг бүрт хүрэлцэхүйц өргөн хүрээг хамарсан бөгөөд нийгмийн салбар бүрийн тулгамдсан асуудлыг хөндөж байгаагаараа давуу талтай.
Эрүүл мэнд, боловсрол, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэржилт, уул уурхай, батлан хамгаалах, түлш эрчим хүч, гадаад харилцааны чиглэлээр хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлон зүг чиг гаргаснаараа хүртээмжтэй. Тухайн салбар бүрт шинэ технологийг дэлхийн хөгжлөөс оруулж ирэхээр чармайсан нь эдүгээ С.Батболдын Засгийн газраас нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн амжилттай алхмуудыг цаашид үргэлжлүүлэх нөхц өлийг бүрдүүлсэн аж. Ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэржилтийн асуудлыг хөндсөн бодлогоос энд чухалчлан дурдахыг эрмэлзэх нь зүйтэй болов уу. Татварын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэг хувийн орлогын татвартай болгохоор хөтөлбөртөө тусгасан нь МАН энэ салбарыг түлхүү анхаарч буйн илрэл юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах босгыг 200 сая төгрөгт хүргэж, үндэсний үйлдвэрийн хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний энэ төрлийн татварыг тэглэх зорилтыг тус намаас дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн нуруун дээр байсаар байгаа ачаа дарамтыг багасгаж, төрөөс бүх талаар дэмжих цаг ирснийг МАН ийнхүү зарлав. Ингэснээр 2008-2012 онд эхлэл төдий байсан үйлдвэрлэлийг дэмжих бодлого дараагийн парламентын үед бүрэн хэрэгжиж, иргэдэд бодитойгоор мэдрэгдэх боломжийг МАН санал болгож буй юм. Иргэдэд эдийн засгийн эрх чөлөө олгоход МАН-ын бодлого чиглэж, хөтөлбөрөө боловсруулсан нь дэмжүүштэй.
Тэгэхдээ ажлын байр нэмэг дүүлэх боломж, төрийн болон хувийн хэвшлийнхний цалинг нэмэх бололцоо, үйлдвэрлэл хөгжүүлэх хөрс суурь, шинэ техник технологи оруулж ирэх нөхцөл зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, эр дэмтэн судлаачдын олон жилийн судалгаан дээр үн дэслэн бий болгохоор зорьсон гэдгийг хэлэх хэрэгтэй. МАН-д итгэдэг түмний итгэлийг дээдэлсэн нь эндээс харагдана. Биеэ засаад гэрээ засаж чадсан МАН төрөө зассаар ирсэн. Энэ намд байдаг хамгийн том баялаг бол төрийн залгамж чанарыг ямар ч хүнд хэцүү үед хөсөрдүүлэлгүй авч явж, дээдэлж чаддаг чанар юм. Энэ л чанараараа МАН улс орныг хөгжилд хөтлөх дөрвөн баганыг монгол хүний хүчин зүйлд тулгуурлан босгож эхлэв. Тэдэнд хүч нэмэрлэвэл олны хүч оломгүй далай билээ.
Р.ЭМҮЖИН