.jpg)
2012 оны сонгуулийн дүнгээр байгуулагд сан шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнтэй болов. Хамтарсан нам, эвс лийн явцуу эрх аш гийн үүднээс албан тушаал хуваарилах зарчим баримталсан, улс төрийн тодорхой бүлэглэл, хүнд эрх мэдэл олгох зо рилго тавьсан гэж энэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг сөрөг хүчин нь шүүмжилж буй. Нэг яамыг салгаж хоёр болгосныг нь хүнд зо риулж суудал бэлдсэн гэж ч хэлж байгаа. Шүүмж лэх нь ч зүй биз. Гэхдээ хамтарч Засгийн газ рыг төвхнүүлэхийн зовлонг одоогийн сөрөг хү чин уг нь мэднэ дээ. Анзаарахад Н.Алтанхуяг танхимаа бүр дүү лэхдээ нам доторх бүлэглэл, фракцуудын хаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйг ихээ хэн хичээсэн байна.
Түүнд хэцүү ч байсан байх учиртай. Зарим тавьтиргүй нь эхнээсээ л чуулган дээр эвгүй зан гаргаж байсан шүү дээ. А.Гансүхийг Зам, тээврийн сайд болгох доо “Танайд УИХ-ын даргын суудлыг өглөө, бо лоо юм биш үү” гэж Н.Алтанхуяг “Шонхор” фракцын ханд хэлж байсан сураг бий. Тэгэхдээ л эд нийхээс С.Эрдэнэ, Д.Ганхуяг гээд гурван ч сайд “төрөв”. “Нэг ардчилал” гэж АН-д бас нэг фракц байдаг юм гэсэн. Түүнээс нь ч Л.Гантөмөр, Х.Тэм үүжин нар сайд боллоо. МҮДН фракцаас Ц.Баяр сай хан, Н.Бат баяр хоёрыг тэрбээр баг таа ав лаа. Зард гарсан “Алтан гадас” гэж бү лэг лэл бий. Ерөнхий сайд өөрөө түү нийх. Ч.Сай хан билэг, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав нар энэ бүлэглэлийнх аж. МоАХ фракцыг их хүчтэй гэж яриад байдаг, тэгсэн хэрнээ Засгийн газрын бү рэлдэхүүнд олны мэдэхээс Х.Баттулгаас өөр хүн алга шиг. “Шударга ёс” эвсэлд оногдсон 25 хувьд нь тааруулж дөрвөн суудал өгөв. Харин эвслийг бүрдүүлсэн хоёр нам энэ дөрвөн суудлыг хоорондоо хуваах гэж хөөрхөн зүдрэх шиг болсон. Эцэст нь 3:1 гэсэн харьцаагаар тохирсон.
Энэ эвсэл УИХ-ын дэд даргыг мэндлүүлсэн, Шадар сайдтай болсон. Н.Алтанхуяг Танхимаа бүрдүүлэхдээ Ерөнхийл өгчийн үгийг хайхарсангүй. Гишүүдээ бараг бүгдийг нь УИХ дотроос сонгож авлаа. 19 хүний ердөө хоёр нь УИХ-ын гишүүн биш байхад Ерөнхийлөгч ч, УИХ ч үг дуугарсан гүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн өөрийнх нь санаач лан бо ловсруулсан яг энэ асуудалтай холбоотой нэг хуулийн төслийг хэлэлцэх цаг УИХ-д ирнэ дээ. Засгийн газрын гишүүдийг саваагүйрхэн сонирхвол 19 гишүүний гурав нь эмэгтэй, хам гийн ахмад нь 58, залуу нь 39 настай байна. Ихэнх нь буюу 63 хувь нь Монгол Улсдаа болон ОХУ-д дээд сургууль төгсчээ. Япон, Германд тус бүр хоёр, Чехэд нэг хүн дээд боловсрол олж авчээ. Мэргэжлийн хувьд хуульч, эдийн засагч, инженер зонхилж буй. Түүхч, мал зүйч, нийгэм суд лаач, эмч, философч, зураач тус бүр нэг байна. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг физикч мэргэжилтэй аж. Тэрбээр Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжих үйл явцын эхнээс нь оролцсон туршлагатай улстөрч. Өнгөрсөн хугацаанд намаа ч тэргүүлж, хэд хэдэн яам тологойлж, сүүлд нь Шадар сайдын алба хашиж байсан болохоор түүнд төр, засгийн ажлын чадвар, туршлага дутахын зов лон лав байхгүй. Засгийн газрын танхимд дө рөв дэх удаагаа орохдоо түүнийг тэргүүлэх боллоо. Түүнээс намын даргынх нь суудлыг авах санаархал сонгууль ойртох тусам журмын хө- дийнх нь дотроос улам хүчтэй болж байсан. Тэр үед тэсч үлдсэний хүчинд Ерөнхий сайд боллоо. Засгийн газраа долоо хоногт зургаан өдөр, өдөрт 12 цаг ажиллуулахаар зарласан. Хүнд суртал, авлигын эсрэг тууштай тэмцэнэ, хариуцлага гээч юмыг үг биш үйл ажил болгоно, ажилтай, орлоготой хүний тоог нэмэгдүүлнэ гэж Тамгаа гардан авах үедээ амласан. Гэтэл Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсноор ажилгүй болно гэж эмээж буй хүн олон байгаа.
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд өгсөн дөрвөн суудлын нэг нь болох Шадар сайдын алба Д.Тэрбишдагвад оногдов. 2004 оноос УИХын гишүүнээр сонгогдож буй энэ хүн Германд дээд сургууль төгсөж, хүнсний үйлдвэрийн технологч-инженер мэргэжилтэй болжээ. Улс төрд уруу татагдсанаас хойш Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, сайд, ХБНГУ-д Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан юм. Ц.Нямдоржид шүүмжлэлтэй хандсаар ирсэн нь өөрийгөө түүний оронд ажиллахад Х.Тэмүүжин бэлдэж байсан гэлтэй. Хууль зүйн яамыг хэдэнтээ удирдаж байсан МАН-ын сай даас өөрөөр ажиллана гэж юугаа хэлээд байснаа үзүү лэх цаг түүнд ирэв. Түүний ярьж хэлж байснаас нь дүгнэвэл сая хүлээж авсан салбарынх нь санаанд нь нийцэх юм ховор юм байна гэх бодол хэнд ч төрөхөөр байсан. МҮДН фракцад Засгийн газрын гишүүдээс оногдсон суудлын нэгийг нь Ц.Баярсайхан авсан. Цалин орлогод нь дөхөж очсон, зээл авлаа ч төлж дөнгөхөөр үнэтэй бас чанартай байр сууцтай болохсон л гэж ялангуяа нийслэлийн оршин суугчид хүсдэг. Улаанбаатар маань бас бусад улсуудын хот шиг төлөвлөгөөтэй хөгжөөсэй билээ. Өглөө ажилдаа ирсэн замаар орой харьж болохоо байчих гээд байна шүү, Ц.Баярсайхан сайдаа. Энэ нь бүтээн байгуулалт цаг, нартай уралдаж байгаагийн илэрхийлэл гэхээс илүү ажил замбараагүй байгааг харуулж байна гэвэл үнэнд дөхнө. Соёл, спорт, аялал жуулчлалыг бид олигтой хайхралгүй олон жил болсон. Ямар сайндаа л аль нэг яамны хатавчинд байлгасаар ирэх вэ.
Гэтэл манайхан соёл, урлаг, спортын сал барт дэлхий, олон улсын хэмжээнд амжилт гаргасаар, медаль, цом, гран-при-г нь түү сээр ирлээ. Манай орныг дэлхий дахин сонир хож, бууж мордох хүний тоо ч нэмэгдэж байна. Тэ гээд Ерөнхий сайдын хэлснээр Соёл, спорт, аялал жуулчлалын гэх нэртэй “брэнд” яам байгуулж урьд нь Засгийн газарт ч ажил лаж байгаагүй, УИХ-ын гишүүн ч байж үзээгүй Ц.Оюун гэрэлийг сайдаар нь ажиллуулах болов. Яам гүй байхад монголчуудын үзүүлж бай сан амжилт яамтай болсноор сахил хүртээд шал дордов гэгч болохгүй гэдэгт найдаж суухаас яах вэ. Манай улсын хамгийн ирээдүйтэй, эдийн засгийг маань нэг жилд 20 шахам хувиар өсс өн үзүүлэлттэй болгож, дэлхий дахины анхаар лыг татаад байгаа уул уурхайн салбарыг Д.Ган хуягт хариуцуулав. Японд инженер болж ирсэн энэ хүн УИХ-ын гишүүнээр гурав дахь удаа гаа сонгогдоод байна. Уул уурхайн сэдвээр УИХ-ын танхимд хамгийн “чанга” дуугарч ирсэн гишүүдийн нэг нь. Урт нэртэй гэх хууль, Оюутолгойн гэрээг гол шүүмжлэгч. МАН, АН-ын хамтарсан Засгийн газарт сайн ажиллаж байсан сайдын нэг нь Х.Баттулга гэлц дэг. Юм хийх гэхээр Ардын намынхан саад болоод, саналыг нь дэмждэггүй байсан гэж өмнөх Засгийн газарт байхдаа гомдоллож байсан удаатай.
Ер нь тун дажгүй толгой гэх юм билээ. Энэ нь ухааных нь царааг үнэлсэн хэрэг байх. Эрдэнэт шиг 2-3 үйлдвэртэй болж, гадаадын олон зах зээлтэй холбогдож байж манай эдийн засгийн хөгжил тогтвортой болно. Ийм л бо долтойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллахаар ирлээ гэж тэрбээр хэлсэн. Улстөрчид дотроос хэвлэлээр хамгийн их цоллуулсан нь Ч.Улаан байх. Түүнийг “улай дагг үй”, “увайгүй” гэж хочилж байснаа саяхнаас “ур вагч” гэх болсон. Тэглээ ч манай урдаа барих эдийн засагч мөний хувьд 2000 оноос хойш гу рав дахь удаагаа Сангийн сайдын албыг хашихаар болоод байна. 1977 онд ОХУ-ын Эрхүү хотоос эдийн засагч болж ирснээсээ хойш санхүү, эдийн засгийн төв байгууллагуудад удир дах ажил хийсээр ирсэн юм билээ. Ч.Улааны энэ албанд томилогдчих гэж Н.Бат баяр нэг үе улаан цайм зүтгэж байсансан. Одоо тэр бээр Үндэсний хөгжил, шинэчлэлийн хо роо ны буурин дээр бий болж буй Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдах боллоо. Тэр санасандаа хүрэв.
Энэ Засгийн газрын хамгийн залуу гишүүн Л.Гантөмөр хамгийн чухал яамыг удирдах боллоо. Монгол Улсыг Оюутолгой бус оюунтай толгой хөгжүүлнэ гэж бид яриад байгаа шүү дээ. Энэ нь мэдлэг боловсрол, шинж лэх ухаан л улсыг маань урагш алхуулна гээд байгаа хэрэг. Энэ бүхнийг Л.Гантөмөрийн нуруун дээр тавилаа. УИХ-ын гишүүн биш хоёрхон сайд байгаа нь А.Гансүх, Н.Удвал нар. Эд бас энэ Засгийн газарт хариуцах болсон салбарынхаа дэд сайдаар урьд нь ажиллаж байсан. Хоёул Монголдоо дээд боловсрол олж авсан. Би ажлаа дөнгөж эхэлж байгаа Засгийн газрын бүх гишүүний талаар элд вийг хэлэх зорилго өвөрлөсөнгүй. Чухам хэн нь хэн болох нь ажил үйлсээрээ аяндаа тод роод ирнэ. Хамгийн гол нь албан тушаалыг ажил хийх боломж гэж үздэг хүмүүсээс л Н.Алтан хуя гийн танхим бүрдсэн байгаасай билээ.