Сар гаруйн өмнө ҮДБЭЧын “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг үзсэн юм. Ардын жүжигчин Д.Самбуу гуай “Хэдэн гялаан хонь” дуугаа дуулахад нь гайхах, баярлах зэрэгцсэн. Учир юу гэвээс бидний үеийн залууст домог мэт санагдах энэ эрхэм үдэш бүр залуугийн янзаараа, тийм сайхан дуулна гэдэг бахархалтай. Түүнээс хойш Д.Самбуу гуайтай уулзахсан гэж бодож явсаар өнгөрсөн даваа гаригт ажлын өрөөнд нь очлоо. Залуу дуучныг дасгал хийлгэж байгаад биднийг очсон даруйд хичээлээ завсарлаж ярилцлаа.
-Та залуу байлгадаг ид шидтэй ундаа уучихсан юм биш биз. Эмээ, өвөө, ээж, аавын мэддэг байсан, дууг нь сонсдог Д.Самбууг өдийг хүртэл үзэгчдийн алга ташилтаар шагнуулж явааг харахад сайхан байна.
-Хорвоогийн жамаар өтлөлгүй яах вэ дээ. Нас 60-аас холдож явна. 45 жил дуулж байна. Түүнээс 43 жилд нь энэ чуулгаар овоглож, үндэсний хөгжмийн найралтай дуулсан болохоор эртний хүн болж байх шиг байна. Овор багатай харагддаг нь урлагийн л буян.
-Авьяас тэтгэвэрт гардаг гүйн тод жишээ юм даа. Уран бүтээлийн ургац арвин уу?
-Сүүлийн үед манай чуул - гынхан хэд хэдэн том хэмжээний бүтээл шинээр тавилаа. Бүгдэд нь л дүр бүтээж байна. “Үлэмжийн чанар” дуулалт жүжигт ноён хутагтын аав Дулдуйтад, “Учир тай гурван толгой”-г ардын хөгжимтэй тоглоход Балганд дуулсан. Удахгүй ардын богино болон уртын дуутай цомог гаргах бодолтой байгаа.
-Олон шавьтай болж байна уу?
-Олоон, олон. ХБК, СУИС төгссөн залуу дуучид манай чуулгад ирж байна. Сургуульд заалгасныг нь баталгаажуулж, цаашид өсгөх санаатай ажиллаж байна. -Одоо бол сургуульд мэргэжлийн хичээл заалгаад, дараа нь чуулгад ирж ахмадуудынхаа арга ба - рилаас суралцаад төгс боловсрох боломжтой болжээ. Харин та анх хэрхэн энэ “айл”-ын босгыг алхаж байв? -Намайг бага залуу байхад тухайн үеийн жинхэнэ одууд болох ардын жүжигчин Н.Норовбанзад, Б.Сүглэгмаа, уртын дууны их мастер Б.Лхамжав нар амьд сэрүүн байлаа. Тэднийг даган бригадаар явж, хөдөөний тайзан дээр өдөрт 4-5 тоглож нухлуулсаар алхаа, гишгээ, харц, ёсолгоо, дуулах арга барилд суралцсан. Анх 18 аймгийн уран сайханч дыг цуглуулж дуулаа чийн курс хичээллүүлсэн юм. Энэ зав шаанаар би ардын жү жигчин Б.Жаргалсайхан, Б.Жамъ ян жав нарын шавь болж дуулах арга барилд суралц сан. Т.Дорждагва гуайг дагаж уртын дуу дуулах дөртэй болсон. Аав минь их сайхан дуулдаг байсан юм. Хожим нь би аавынхаа дуулах дуртай “Өвгөн шувуу”, манай Архангай аймгийн нутгийн дуу болох “Урт сайхан хүрэн” дууг “Бушхүүгийн үлгэр” кинонд дуулж мөнхжүүлсэн. -Танай нутгийнхан аав, хүү хоёр дуучны дуу хуураар бахархдаг байх даа. -Аавгүй найр, хурим болдогг үй байлаа. Аавыг минь Дадиг гэж авгайлдаг байсан юм. Намайг Дадигийн бор гэнэ.
-Та “Хэдэн гялаан хонь” дууг хэдэн жил дуулж байна вэ?
-40-өөд жил болж байна.
-Таны урын санд хэчнээн ардын дуу байна?
-30 орчим дуу бий.
-Ахмадуудаасаа суралц сан тайзны соёл тань нэг төрлийн сургууль болон үлдсэн юм шиг ээ. Та тайзан дээр биеэ их цэгцтэй авч явахаас гадна сайхан инээдэг юм билээ.
-Дуучин хүн хоолойноосоо гадна шүдээ хайрлах хэрэгтэй. Дууны үгээ тод хэлэхийн тулд шүд сайн байх ёстой. Насны эрхээр ганц, хоёр араа байхгүй болсон ч бусад нь дажгүй ээ.
-Бас чин сэтгэлээсээ инээж байгаа нь сайхан байсан.
-Тайзан дээр хуурамч инээд байх ёсгүй. Дүр эсгэж худлаа инээхийг үзэгчид андахгүй мэднэ. Чин сэтгэлээсээ инээж, уран бү тээлээ хүргэвэл үзэгчдийг баясгана. Хуурамч инээд зүрхэнд хүрэхгүй ээ.
-Тайзан дээр гарахдаа та танхимд суугаа үзэгчдээс юу хүсдэг вэ?
-Миний уран бүтээлийг зүрх сэтгэлдээ шингээж хүлээж аваасай гэж хүсдэг.
-Монгол ардын дууны ая, шүлэг хоёул гайхамшигтай утгатай байдаг. Амьдралын тухай өгүүлэх аялгуут лекц гэж хэлсэн ч болох байх аа, тийм үү?
-Яруу найргаар илэрхийлэгдсэн монгол ардын гүн ухаан юм. “Алгирмаа”, “Дүүрий маа”, “Сүнжидмаа” дууны үгэнд хүний амьдралын гэрэл гэгээ, ээдрээ бартаа бүгд шингэсэн байдаг. Ийм яруу тансаг дуунд сэтгэлээ өгөхгүй байхын аргагүй. Гүн утгыг нь ухаж таниад хүнд ойлгуулж хүргэхийн тулд хичээх юм. Би “Сүнжидмаа” дуулалт жүжигт Навааны дүрд дуулснаа хувь тохиол гэж боддог. Учир нь намайг төрөхөд өгсөн нэр нь Наваансамбуу. Яваандаа Наваан нь гээгдэж, Самбуу болчихсон юм.
-Та амьдралын аз жаргалыг хаана мэдэрдэг вэ?
-Тайзан дээр гараад дуугаа сэтгэлдээ хүртэл дуулчихаад, үзэгчдийн алга ташилтыг сонсох ч сайхан шүү. Урлаг хүний бие, сэтгэлийг үргэлж баясгаж, инээд хөөрийн дунд амьдруулах юм. Таагүй, муу зүйлийг ч цайруулж, эерүүлэх шиг санагддаг.
-Хайр их олон янз. Та ямар хайрыг илүү мэдэрдэг вэ?
-Эцэг, эх, найз, нөхөд гээд ойр дотныхноосоо гадна хүн хүнээ үргэлж хайрлах учиртай. Зах зээлийн ороо бусгаа үед хүний сайхан сэтгэлийн илрэл бүдгэрээд л байгаа юм. Би малын захад өссөн хүүхэд болохоор бага байхаасаа л нэг голынхныхоо адуу, малыг хураагаад авчраад өгдөг байсан. Харин одоо ажаад байхад адуу хурааж ирэх биш, цааш нь туудаг хүмүүс олшроод байгаа юм. Би уулзсан учирсан хүн болгондоо сайныг хүсэж, сэтгэлээ зориулдаг. Ер нь хүнтэй нэг их муудалцаад байдаггүй. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж хэлэх дуртай даа. Бусдыг хайрлаж байгаа бол буцаад хайр нь ирдэг л юм. (Хамрын тамхи гаргаж ирж татав. Түүнийг хамрын тамхинд оруулсан багш нь Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар юм билээ)
-Та янжуур татдаг уу?
-Үгүй ээ.
-Дуучин хүн тамхи татвал хоолойд нөлөөлөх үү?
-Муу л даа, хоолой цэртээд байдаг юм.
-Цаг хугацааг ухраах боломж олдоод, өнгөрсөн үедээ очоод нэг алдаагаа залруулаад ир гэвэл та хаашаа явах вэ?
-Би алдаж, эндэж байсан за луу нас руугаа явна. Гэнэн томоогүй байсан үеэ өөрчлөх байх. Багшийн сургуульд сурах хуваарь ирж байхад нь яваагүйдээ харамсдаг. Тэр үед очоод сургуулиа төгссөн бол одоо байгаагаасаа илүү ч явах юм бил үү. Дараа нь 1976 онд сургуульд сурах боломж нэг удаа тохиосон. Болгарын кон серваторид шалгуулж тэнц чихээд бригадаар аялан тог лосон юм. Тоглолтын үеэр Банзрагч бид хоёр ханиад хүрээд хоолойгоо сөөлгөхгүйн тулд кальц хлорид тариулаад байлаа. Хотод ирснийхээ дараа хоёулаа шприцний шар болоод эмнэлэгт хэвтсэн. Ингээд л сурдаг хөг өнгөрсөн дөө.
-Хоёр нийгмийн нүүр үзсэн хүний хувьд өнөөдрийн Монголын амьдралыг хэрхэн тольдож байна вэ?
-Нэгийг муулж, нөгөөг нь сайлах хэрэггүй л дээ. Хаалттай гэгддэг социа лиз мын үед урлагийн бид олон улсад аялж, дуу хуураа хүргэдэг байлаа. Ямар ч гэсэн өмнөх нийгэм биднийг өлсгөөгүй, хохироогоог үй. Зах зээлийн нийгэмд бол амь дарвал амьдар, ча дахгүй бол хохь чинь л гэнэ. Ма найхны зарим нь их сэхсэн, нөгөө хэсэг нь аймшигтай ядуурч байна. Боломжтой нь машин хөлөглөөд явж байхад, өөрийгөө зөнд нь орхиж, нийгэмдээ гомдсон нэг нь архинд орж, шаналаад л явах юм.
-Та ямархуу амьдарч байна даа?
-Хүнээс дор орсонгүй, бас дээр гарсангүй. Дундаж л амьдарч байна. Урлагийн томоохон зүтгэлтний нэг гэгдээд явж байгаагаараа бахархаж байна.
-Саяхан нутагтаа очоод амраад ирсэн байх аа?
-Тиймээ. Архангай аймгийн Цэнхэр сумандаа очиж, рашаан ууж амарч байгаад ирсэн.