Бид сонгодог. Харин улст өр чид сонгуулийн өрс өл дөгч дөө тоос хөдөлг өхгүй болтол нь “арчиж хаяхаар” ажилладаг. Сон гуу лийн дүн гарлаа гэдэг нь хүмүүсийн хувьд шүүхийн шийдвэр сонсохтой огт адилгүй бол, улстөрчдийн хувьд ялын тогтоол, аль эсвэл төрөл арил жуулах диваажингийн тийз мэт зүрх савлуулсан эрсдэл юм. Бидэнд зүгээр л ахуй амьдрал сонин байхад, улст өрчдөд эрх мэдэл, бас дахин эрх мэдэл чухал. Сонгууль дандаа ийм байна. Даа ялан гуяа 2012 он сонгуулийн дуулианд нам дарагдсаар шувтрах нь. УИХ-ын зургадугаар сарын сонгуулиас хойш хоёрхон сар өнгөрч бай гаа учраас иргэдийн гэрт гарсан онцын өөрчлөлт юу байх билээ. Харин улс төрд Засгийн эрх нэг намаас нөгөөд шил жив. Одоо үүнээс дутахгүй том шилжил тийг шийдэх орон нутгийн сонгууль тун удахгүй, арваннэгдүгээр сарын эхээр болох гэж байна.
Энэ удаа яагаад ч юм, 16 жилийн тэртээх сонгуулийн дурсамжийг сэд рээгчид олшров. Үнэн хэрэгтээ “яагаад ч юм” биш л дээ. Тэгэхэд МАХН (одоо гийн МАН) УИХ-ын сонгуульд 25 суудал авч ялагдсан бол, энэ удаагийн Парламентад ч мөн адил МАН ялаг даж, одоогийн байдлаар 25 гишүүн нь тангараг өргөөд байна. УИХ-ын 1996 оны сонгуулиас гурван сарын дараа болсон орон нутгийн сонгуулийн дүн харин энэ удаа эргэж ирэх эсэх нь улс төр сонирхогчдын дунд хамгийн том хонжвортой таа вар юм. Тэгэхэд УИХ-д 50 суудал эзэлж, үнэмлэхүй олонх бол сон “Ардчилсан холбоо” эв сэл орон нутгийн сонгуулиар алга ур вуулах адил навс ялагдчихаад шилээ маажиж зогссон. Одоо МАН-ын шинэ удирдлагууд ширээн дээрээ 1996 оны аравдугаар сарын 6-нд болсон орон нутгийн сонгуулийн дүнг тахи чихсан суудаг байж ч мэднэ. “МАХН 12 аймаг, Улаанбаатарын бүх дүүр гийн Иргэдийн төлөөлөгчдийн хур лын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, “Ардчилсан холбоо” эвсэл зургаахан аймгаас бусад газарт ялаг дав” гэж тэнд бичээтэй бий. Түүнээс хойш УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдаж үзээгүй МАН-ын хувьд энэ удаа 1996 оны орон нутгийн сонгуулиар гарсан эргэлт ус, агаар шиг чухал юм. Гэвч 16 жилийн өмнөх шиг явдал одоо болохгүй, сонгуулийн дүн савлахаа больсон.
Одоогийн байдлаар орон нутгийн сонгуулийн ялалт АН, МАНын алинд нь ч ойрхон байгаа болов уу. Ерөөс УИХ-ын 2004, 2008, 2012 оны сонгуулиудын дүн Монголын улс төрд хоёр том хүчин байдгийг нотолсон билээ. 16 жилийн өмнө сон гогчдын санал дүүжин савлуур шиг эргэж байсантай харьцуулахад өнөө гийн сонгогчдын байр суурь тогтвортой болсныг сүүлийн гурван сонгуулийн дүнгээс харж болно. 2004 онд яг тэнцэж, 2008 онд МАН нь АН-аасаа 10 орчим хувийн саналаар, 2012 оны сонгуульд АН нь МАН-аас таван хувиар л илүүрхсэн. Тийм дээ ч УИХ-ын сонгуулийн дүнгийн зө рүү таван хувийг МАН, АН-ын аль нь өөртөө наана, тэр нам орон нутгийн сонгуульд ялах юм. МАХН МАН-ын саналыг дахиад л хуваана гэсэн ойлголт одоо хуучир сан болов уу. Тэдний амжилтыг өөрс дөд нь үлдээхэд л цаана нь МАН-д АН-ыг ялах орон зай бий. МАХН-ын рейтинг хотыг бодвол хөдөөгүүр өндөр байдаг ч тэнд орон нутгийн сон гуульд УИХ-ынхаас илүү санал авах боломж харагдахгүй байгаа юм.
Өмнө нь Засгийн газрыг шүүмжилж, албан тушаалтнуудын эсрэг үг яриагаараа олны анхаарлыг татдаг байсан МАХН одоо өөрөө Засгийн газарт ажилладаг болсон нь тодорхой хэмжээгээр саналд нөлөөлөх магадлалтай. Түүнчлэн Н.Энхбаярын хэргийн дуулиан намжаад буй нь МАХН-ын дэмжигчдийн тоо буурахад нөлөөлж ч болох.
АН Засгийн газрыг тэргүүлж байгаа, НИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан гээд халаасны оноо МАН-ынхаас хавьгүй илүү байгааг үгүйсгэхгүй. Гэтэл МАН сөрөг хүчнийхээ дүрд орж чадахгүй, нэлээд зүдрүү хараг даж байгаа нь илэрхий анзаарагдах болов. Ард түмний 27 хувийн са налыг авсан, одоо гурван тойргийн асуудал шийдэгдвэл УИХ дахь гишүүдийнхээ тоогоор АН-аас ганц, хоёрхон суудлын ард байгаа МАН үнэндээ тааруухан ажиллаж байна. Маш хүчтэй сөрөг хүчин болсноо чамлангуй байгаа төрхөөрөө МАН олон нийтийн анхаарлыг өөртөө татаж чадахгүй. Түүнчлэн МАН сөрөг хүчний лидерийн дүрд тохирохоор гүй аядуу зөөлөн хүмүүсээр удирдуулах боллоо. МАН-ын дарга Ө.Энхтүвшинг туршлагатай, зангарагтай улстөрч гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ түүнд сөрөг хүчнийг манлайлах хурц, дайчин шинж чанар дутагдаж байгаа нь анзаарагддаг. Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар ч мөн адил. Өөрийн гэсэн араншингаараа хүлээн зөвшөөрөгдөж танигдсан хуучин генсек У.Хүрэлсүхийн дотны нөхөр нь юм аа гэдгээс өөрөөр түүнийг том намын лидерийн зиндаанд тодорхойлох үг олдохгүй байна.
МАН таван хувийн ялагдлаа орон нутгийн сонгуулиар гүйцэх гэвэл нэн даруй улс төрийн талбар дахь нөлөө бүхий байр сууриндаа хү- чирхэгээр гарч ирэх хэрэгтэй. УИХын сонгуулийн шоокноосоо гарсан баймаар даа. Гомдлоо барагдуулж, Бүлгээ байгуулаад, сөрөг хүчний үүр гээ гүйцэтгэхийг чинь сонгогчид хүлээж цөхрөв. Орон нутгийн сонгууль ха яанд ирлээ. Ядаж орон нутгийн за саг захир гааг алдчихалгүй үлдэж гэ мээнэ МАН-ын хувьд дөрвөн жилийн да раах Пар ламентын сонгуулийг өөдрө гөөр төсөөлж чадна. Үгүй бол...