Дурсамж өгүүллэг
Нутгийнхан маань хаврын хан халуун улирал айлсаж, харгана, бургаас, улиас, дэрс дүнгэ битүү бүрхсэн нутагтаа, нар хал-халсан хорт шумуул ганцхан өдөр дүрс барсхийн бургин язганан гарч ирэхээс өмнө, уул шилийн тэнүүн дэл гэр зуслан өөдөө, өдөр шөнөгүй, ааг амьсгаагүй нүүж байсан, нэг цаг байхад, намаршаад ирэхээр, эргээд, өнөөх нар халхлан язганадаг хорт шумуулын хөл татарсан Хов-дын гол, Цагаан Түнгийн гол уруугаа Цагаан Шороон хавц лын голыг дайран нүүж орж ирдэг байсан, тэр их хөлтэй хөгжилтэй хүн малын дэндүү сайхан шуу гиан-тай, нүүдлийн цагийг одоо эргэцүүлэн бодохоор, зарим-даа ч бага нас руугаа буцан зугатмаар санагдах... Гэвч, тэр гайхамшигт цаг үүрд өнгөрөн оджээ. Ёстой л миний халзан толгойн хэдэн хөх үсийг буцаагаад, миний багын ботгон толгой болгож болдоггүйтэй адил болжээ.
Нутгийнхан маань намайг, багад минь ботгон толгойт гэдэг байв. Яагаад тэр билээ гэвэл багад толгойн үс минь буржгардуу байж. Уг нь хурган толгойт л (хурганы үс дэндүү хөөрхөн аржгар буржгар ш дээ) гэмээр санагдах. Ботгоны үс багад нь бас буржгардуу байдаг биз. Манайх ядуу болохоор тэмээтэй байж үзсэнгүй. Тэр байтугай ганцхан удаа цэхэр хөхөрхүү нүдтэй шарга унагатай байсан. Тэрхүү шарга унагаа бид Цонхин гэж нэрлэнэ. Манай багад, Цонхин гэж бөө байсан. Гэхдээ цонхин бол, манай Луузан ах, Шаргай эгч хоёр шиг жинхэнэ бөө байгаагүй.
Цонхин бөө улцан цэхэр шар нүдтэй. Нартай үед юм харахдаа их муу. Савхийвэл ус руу ойччихсон, айлын уяатай морь, нохой луу орчихсон байдагсан. Ер нь түүний явсан газар дандаа хэл ам дагаж байх. Манай шарга унага бас л Цонхин бөө шиг савхийвэл арагтай аргал, нохойн идүүр, хөгнөөтэй ишиг хурга дайрч, унаж тусч явдаг болохоор Цонхин, Цонхин гэж эрх-лүүлэх... Баян хүний унага даага эрх (баячууд голцуу үр хүүхэд цөөтэй байх), ядуу айлын үр хүүхэд эрх гэж үг байх. Бид, тэрхэн үедээ аав, хойд ээждээ эрх, шарга унага бидний бүгдэд л эрх, номхон амьтан байв. Шарга унага маань даага болсон үед ямар хөгтэй жигтэй амьдрал үзэж яваад, төдхөн ямар гунигтай үйл явдалд учирсныг би “Шарга даага” өгүүллэгтээ бичсэн...
Одоо халуун бозынхоо тухай өгүүлье.
Тийнхүү намаршаад, Цагаан Түнгийн гол, Хойд гол (Ховд голын манай нутгаар урсан өнгөрсөн хэсгийг ма-найхан Хойд гол гэж бас нэр-лэдэг) хоёртоо ороод ирэхээр, нэг хэсэг хичнээн сайхан гэж сананаа. Цагаан Түнгэ, Хойд голын улиас, бургаас, хус, чацаргана, балгана хэмээх улаан мод, харганы ургасан өтгөрсөн байдал дэндүү гай-халтай сайхан... Түүний дээр өвс ногооны зүйлийн өндөр шигүү ургахыг яана. Мал сүрэг байтугай эзэн хүмүүс бид, нэг хэсэгтээ, ой мод, өвс ногоон дотроо эргэх, төө-рөх үе тохиолддог байлаа. Намаршиж, уул шил зусланд малын дэлэн хөхний сүү татрах аятай болсноо ийнхүү хоёр голдоо ороод ирэхээр, малын дэлэн хөхний сүү эргээд л өтгөрч нэмэгдэнэ. Энд, хам-гийн гол нь усны эм орж, өвс ногооны ааг сөл оргилдоо хүрсэн үе болохоор, сүү тос, цагаан идээний зүйлийн амт шимт ч нэг л сайхан болно. Зусланд, намрын шинж мэдрэгдэнэ. Өндөр уул шил нутаг болохоор аргагүй ш дээ. Тэгэхээр, тэрхүү намрын шинжээ дагаад, саалийн малын сүү ч татрана. Долоон хоногт нэг удаа айргаа бүлж, архи нэрдэг манайх мэтийн ядуу айлууд арван хоногт нэг удаа айргаа бүлэх болно.
Харин Цагаан Түнгийн голд ороод ирсэн чинь, саа-лийн цөөн ямаа, ганц хоёр үнээний маань сүү өтгөрөхөөс гадна сүүний гарц эргэж нэ-мэгдээд, манайх гэдэг айл буцаад долоон хоногт нэг удаа айргаа бүлж архиа нэрдэг болов. Долоон хоногт, нэг удаа айргаа бүлдэг болсонд нэмэр болсон өөр нэг зүйл бий. Цагаан Түнгийн голд ороод ирэхээр, зарим айлуудын намар - өвлийн ажил ихдэж, хүн хүч нь хүрэлцэхээ л больдог байх... Тэгэхээр, тийм айлууд цөөн шийр (бог) малаа манайд авч ирж, манай хэдэн малтай нийлүүлж, “Өвөл ирж, эргүүлж автал малтайгаа байлгаж, хүүхдүүдээрээ харж хариулгаж бай... Зарим ямаа арай ч бүр ширгэчээгүй (сүү нь татарчихаагүй) байгаа... Тийм малыг шувтарч бай (сааж бай...) гэх. Энэ нь манайх гэдэг айл буцаад долоон хоногт нэг удаа айргаа бүлж, архи нэрэхэд, ихээхэн нэмэр болдог байв. Бид гэртээ олуулаа бо-лохоор овоо олширсон хонь ямаагаа хариулахад урам-тай байх. Олон мал гэдэг нүд дүүрэн сайхан харагдаж, сэтгэл өегшүүлнэ.
Долоон хоногт нэг удаа айраг бүлж, архи нэрэх болохоор хамгийн хэцүү гэхүү, залхмаар нэг ажил гардаг...
Тэр нь айраг бүлэх... Ар-хадын амсар тулахаа шахсан айргийг, өдрийн хагас бүлнэ. Бид ээлжээр бүлнэ. Нэг маань 100 юм уу, 300 удаа бүлнэ. Тэгээд дараачийн хүндээ өгнө. Би намхан болохоор сээзгий юм уу, ширээрхүү юман дээр зогсож бүлнэ. Айраг бүлэхдээ бүлүүр дагуулж, архадын амаар дэврээж, айраг гадагшаа асгаж, урсгаж болохгүй. Айрагны тос, айрагны дусал ийш тийш үсэргэж, цацалж болохгүй... муу бух толгой дээрээ шороо цацлана гэх шиг. Айраг бүлэхээс залхуурдаг нь, айраг хамаа намаагүй үсэргэх, хувцсаа, нүүр нүдээ, орчноо тостой айраг цацлуулж, үсэргэхээс болгоомжилдогтой холбоотой.
Ингэсээр айргийн исэлт гүйцэж, тос нь өрөмтөж зузаарах, айраг яг архадын амаар шаагин асгарч дэврэх болоод ирэхээр, айраг бүлж гүйцлээ гээд зогсоож, хойд эх Дэлгэр (Үмээ) маань биднээр түлээ, ус бэлдүүлнэ.
Түлээ ус бэлдэх гэдэг бидний гар хурууны үзүүрийн л ажил. Цагаан Түнгийн гол манай гэрийн урдуур ойрхон урсч өнгөрнө. Ус ойрхон гэсэн үг. Түлээ гэвэл гэрээс гараад л бургаас, улиас, харганы унасан мөчир гишүү түүнэ. Ургаа модонд аав ер гар хүргүүлэхгүй.
Нар хэвийхээр, ямааныхаа саадаг хэдий нь бид бариад ээждээ саалгачихна. Ээж зав гүй бол бид өөрснөө саачихна.
Ингээд л айраг, архиа нэрэх ажилд орно. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр айраг, архи нэрэх ажлын хүнд нь эх Дэлгэрт оногдоно. Бидний хойд эх Дэлгэр бол ном эрдмийн захад хүрээгүй, насаараа л айл... гэрийн хамаг хар бор ажилд морь шар шиг зүтгэсэн хүн. Сумын наадам, суртлын бригадын тоглолт, сүүдэр ший ч үзэж байсан эсэхийг мэдэхгүй.
Дэлгэр ээж, бидэнд хэдэн сайхан дүү хайрласан үлэшгүй буянтан. Ээж минь би дэнд хатуу үг хэлж байсныг мэ-дэхгүй. Би, сургууль соёлын мөр хөөгөөд Дэлгэр ээжээ-сээ баахан хөндий өссөн хүн. Дэлгэр ээж минь надад мартаг-дашгүй хоёр зүйл хайрласан. Ховд аймгийн яамны Алтай-ханы хошуу тамгын бага сургуульд сурч байхад, нутгийн нэг тохитой өвгөнөөр жижигхэн бор алчуурын үзүүрт 10 мөнгө зангидаж явуул сан байв. Тэр цагийн 10 мөнгө гэдгийг одоогийн 100 төгрөгтэй ч жишишгүй их мөнгө...
Тамгын бага сургуулийн сурагчид, тэр үед маш хүнд нөхцөлд амьдарч байв. Өлсөх, өвдөх хоёр аюул биднийг сүүдэр шиг дагаж байв. Нэг хүүхэд, Ховдын голын мөсөн дээгүүр гарч, цаад талын битүү модтой (одоо тэр газар үзээд өгье ч гэсэн модгүй цулгуй цагаан далан болж) Арал гэдэг газраас даахаараа түлээ түүж ирж, айлд өгч хөлсөнд нь боов боорцог, хонины мөлчийтөл мөлжсөн том дунд чөмөг авч ирснийг би, ээжийнхээ явуулсан 10 мөнгөөр худалдан авч, тэр чөмгөө сургуулийн гортогийн чулуун дээр хага цохиж тарган хонины тостой чөмгөөр, нэг удаа ч гэсэн өл залгаж байснаа, хэзээ ч мартдаггүй юм. Бас Тамгын бага сургуульд сурч байхдаа, орныхоо толгой дээрх тосон дэнг унтраахгүй унтаж, дэн-гийн тос хайлж гүйцээд модон орны толгой галд өртөж, тэр гал нь бидний дэрлэдэг цахилдаг чихсэн дэрэнд шилжжээ. Тэгээд, галд автсан дэрнийхээ утаанд хордож, үхэх шахаж байсныг, манай (сурагчдын) гэрийн зүүн хаяанд унтдаг байсан тогооч- галч ах Дүүрэн сэрж мэдэн, босч ирээд, дэрий минь суга татаж гадагш цас руу шидээд, утаанд хордож үхэх дөхсөн намайг дээлэнд нь цуглаж (ороон) гадаа тэврэн гаргаж, ам руу цас чихэж, огиулж бөөлжүүлэн баахан оролдоод, ухаан орохоор гэрт буцаан оруулж, утааны яндан шиг болсон хоолой цээж рүү минь хүйтэн ус, хар цай цутгаж амь аварсан байдаг.
Гэтэл цаана нь түүнээс аюултай юм болсон байв. Цахилдган дэр дор ивж унтдаг цоо шинэхэн булгиар гутлын минь нэгний нь хамар, галд цоо түлэгдсэн байв. Яг л дөчөөд онд, Улаанбаатарт элбэг байсан онгорхой хамартай хүмүүс шиг болоод өмсөхийн эрхгүй болжээ. Ингээд гуталгүй болж, хичээлд явах эрхгүй болов. Энэ мэдээ аав, ээж Дэлгэрт хүрчээ. Ээж Дэлгэр, хүү намайгаа л бодсон хэрэг. Шаалуу ахынхаас үхрийн зөөлрүүлж элдсэн шир авч, надад өдөр шөнөгүй сууж, хатуу гутал оёжээ. Хатуу гутал гэдэг нь ямар ч эсгий улавч энэ тар байхгүй, ердөө л нэг цул үхрийн ширэн гутал ш дээ. Өмсөхөд хөл холгохгүй газар гэж байхгүй. Амь зуух, ном сурахын эрхээр өөрийн болон сурагч нөхдөөсөө хөлийн ороолт даавуу, эсгий муу сайн оймсны оронцгоор хөлөө хамгаалж жийргэлэн, доголохдоо доголж, хөлөө чирэхдээ чирч, үзээгүй бэр-хийг үзэж, сургуулийнхаа нэг жилийг давж билээ. Миний хамаргүй гутал сургуу лийн ха шааны ард онгой гоод хэв тэж байсныг, төд хөн, Өл гийд байгаа манай сур-гуу лийг өнгөрч, улмаар Цэн-гэл-Хайрхан сум хүрч жижиг най маа хийх гэж явсан аав, бидний их ах Тогмид хоёр хар-чихаад “Яг л Гэндэн гэцлийн хамар шиг болж” гээд инээлдэх мөртөө, хүү намайгаа амьд үлдсэнд баярлаж байж билээ. Миний Дэлгэр ээж, хүү над-даа хоёр ийм мартагдашгүй буян хийсэн хүн байлаа. Муу ээжийн ганц дутагдал-амны тамхинд нугасгүй орсон хүн байсан. Би ээждээ ганц боодол улаан тамхи олж өгч баярлуулаагүйдээ, одоо ч толгойгоо цохиж суудаг юм даа. Гэхдээ би, ээжийгээ бурхан болоход, толгойгий нь түшсэн хүү шүү!...
Одоо эргээд халуун бозынхоо тухай хэдэн үг хэлье.
Архи нэрэх гэдэг амаргүй чимхлүүр ажил! Тулган дээр тогоо дүүрэн айраг хийнэ. Бүрхээр, жалавчаа (манайхан жилэвч гэдэг) тавина, жалавчдаа ус дүүрэн шахуу хийнэ. Жалавчаа гадагшаа хий (уур) гаргахгүй гэж оёж бэлдсэн урт эсгий ороолтоор бүс шиг чанга орооно. Мэдээж, жилэвч тавихаас урд, бүрхээртээ цоргы нь углана. Цоргоны гаднах үзүүрт архи гүйн ирж орох ходойхүү (дээр цагийн цагаан ёроолтой хятад шаврын цүзгэр лонх) тосно.
Тэгээд, галаа таслахгүй өрдөж гарна. Гал тасарвал, архи сул гарна гэх. Айраг чинээндээ тултал булихгүй бол бас архи сул гарна гэх... Ер нь архи сул гарахад, нэрсэн айл ч, ирсэн зочин ч төдгүй байдаг. Архи нэрэх үед бидний хэдэн ах дүү “мангасын” хүсдэг хоёр зүйл байдаг. Нэгд, халуун боз бушуухан гараасай билээ!... Боз гэдэг маань архи нэрсэн тогоотой халуун айргийг л нэрлэж байгаа юм шүү дээ.
Архи нэрж дуусаад, бүрхээрээ авахаар бид бор аягануудаа барьж, тогоотой халуун бозоос аягалаад дээр нь сүү хийж ээдүүлэн шар ус гүйлгээд халуунаар уух, мөн ч гоё шүү дээ. Ингэж хоёр аяга халуун боз уучихвал тэр орой, бидэнд, ямар ч хоол энэ тэр хэрэг байхгүй. Боз гэдэг мөн ч нүнжигтэй шүү!... Зүйрлэх юм байхгүй ээ!...
Хоёрт, архи нэрээд авсан тогооны аман талд байсан бүрхээрийн ёроол талаар тогтсон зузаан ээрмэг гээд бас нэг сайхан нүнжигтэй эд байх... Ээрмэгийг бид бүрхээрээс аяганд хусч аваад иднэ. Ээрмэг бас сайхан!... Бид ингээд, эхний архи нэрсний дараах боз, ээрмэг хоёрт хагарч хэхэртлээ цадчихсан байхад, хэдэн хүүхдээ цатгасан ээжийн минь хөлс дааварласан бор царай, үр хүүхдээ цатгасан, ээж хүний царай хичнээн өег өгөөмөр байдаг билээ!... Тэр л ёсоор ээжийн минь дөлгөөн бор нүүр царай, үе үе нүдэнд ургаж үзэгдэж л байх. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг мөн ч ухаантай үг шүү!...
Муу ээж минь голцуу өлөн зэлмүүр явдаг, хэдэн хүүхдээ ингэж цатгачихаад, санаа нь амардаг байх л даа... Улаан тамхиа угсруулж хэд татчихаад хөлс усаа арчиж, биеэ сэвхийлгэж аваад, хоёр дахь удаагийнхаа архи нэрэх ажилдаа орно. Бид, гэдэс цадах тусмаа л ээждээ дэм тус болж, ус түлээгий нь ойртуулж өгч байдагсан...
Халуун боз гэдэг энэ л дээ!
.png)