Засгийн газраас 2013 онд хэрэгжүүлэхээр бэлтгэж буй бүтээн байгуулалтын ажлын явц болон Чингис бондын хүү төлөгдөж буй эсэх талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас тодрууллаа.
-Улсын төсвийн хөрөнг ө болон Чингис бондын мөнг өөр Засгийн газар энэ онд олон төсөл, хөтөлб өр хэрэгж үүлж, бүтээн байгуулалт эхлүүлэх шийдвэр гаргасан. Гэвч зарим бүтээн байгуулалт гацаж, санх үүжилт хийгдэхг үй байгаа тухай яриа гарч байх юм?
-Засгийн газар 2013 онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөг, Чингис бондын эх үүсвэрээс 1.9 их наяд төгрөг гаргаж бүтээн байгуулалтын ажлыг санх үүжүүлэхээр төлөвл өсөн. Чингис бондын мөнгөөр хийх хөр өнгө оруулалтын төсвийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Гэвч зарим төсөл нь бэлэн болоогүй, яам, тамгын газруудад боловсруулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийх 1.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажилд энэ оны эхний хагаст 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгох ёстой байсан. Одоогоор төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын санхүүжилтээс 200 гаруй тэрбум төгр өгийг нь гаргаад байна.
-Улсын төсвийн орлого тасарч байгаа гэсэн мэдээ бий. Гол шалтгаан нь юу вэ?
-Төсвийн орлого тасарч байгааг хөрөнгө оруулалтын санх үүжилт дутуу байгаатай холбон ойлгож болохгүй. Сангийн яам бүтээн байгуулалтын ажлыг хоцроож, хүлээлгэж байгаа юм биш. Ердөө төсөл, бичиг баримт, зураг төслийн ажил дутуу дулимаг байгаа нь бүтээн байгуулалтын санхүүжилт хоцрох шалтгаан болсон. Харин төсвийн орлого тасрах гол шалтгаан нь манай бизнес, хууль эрх зүйн орчин муудсантай холбоотой. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг орхиж байна. Уул уурхайн салбарт гадаадын маш олон компани ажиллаж байсан бол тэд манай хууль эрх зүйн орчин муудахын хэрээр үйл ажиллагаагаа зогсоон, хүлээлтийн байдалд орсон. Гадаадын олон компани хаалгаа барьсан. Ашигт малтмалын хайгуул хийж байсан гаднын компаниуд манай уул уурхайн тээвэр, өрөм, хайгуулын маш олон компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байсан бол гаднын компаниудыг дагаад тэдний ажил зогсож эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд олноороо үйл ажиллагаагаа зогсоосон учраас их хэмжээний татвар төлөгдөхгүй болж ирнэ. Тэдгээр аж ахуйн нэгж их хэмжээний бензин тос хэрэглэж байсан. Тэр хэмжээгээр бензин тосны хэрэглээ, импортын татвар багасч байгаа. Жишээ нь, энэ төрлийн татварууд 400 тэрбум төгр өг өөр тасарсан. Тийм учраас манайх бизнес, хөрөнгө оруулалтын орчноо эргэж харахгүй бол бидний байдал цаашид хэцүүхэн болно гэсэн үг.
-Чингис бондоос босгосон мөнгө үнэгүйдэх вий гэсэн болгоомжлол олны дунд байсаар байгаа. Энэ мөнг өний хүүг хэд хэдэн Засгийн газар нуруундаа үүрэх байх. Одоогоор бондын хүүнд бид хэдэн сая ам.доллар төлөөд байна вэ?
-Засгийн газар олон улсын зах зээлд Чингис бонд гаргаж, 500 сая ам.долларыг таван жилд, нэг сая ам.долларыг арван жилийн хугацаанд төл өх нөхцөлтэйгээр 1.5 сая ам.доллар босгосон. Таван жилийн хугацаатай бондын хүүнд 4.25, арван жилийн хугацаатай бондын хүүнд 5.25 хувийн хүү төлнө. Үүнийг гэрээний дагуу хагас жил тутам төл өх юм. Бондын хүү гэрээний дагуу төлөгдөөд явж байгаа. Жилд 70 орчим сая ам.долларын хүү төлөхөөс эхний зургаан сарын 30 орчим сая ам.долларын хүү төлөгдсөн. Хамгийн гол нь өнөөд өр бид төс өл, хөтөлбөрүүдээ чанартай, хурдан хийж хэрэгжүүлэхг үй бол цаашдаа бондын мөнгөнд хоосон хүү төлөөд явах хүнд нөхцөлд хүрнэ гэсэн үг.
-Орон нутагт хийгдэх ажлууд саатаж байгаа тухай мэдээлэл бас дуулдаж байгаа. Орон нутгийн чанартай бүтээн байгуулалтад засаг анхаарлаа хандуулж байгаа юу?
-Орон нутгийн санхүүжилт сайн явж байгаа. Орон нутаг төсвийн эх үүсвэрээ хуулийн дагуу өөрсдөө босгож, иргэдийн орлогын албан татвар зэргээ тэндээ төвлөр үүлж байгаа учраас ажлаа түүгээрээ санхүүжүүлж байгаа юм. Харин улсын нэгдсэн төсвийн хөрөнгөөр, төсвийн ерөнхийл өн захирагч нараар дамжин гүйцэтгэгдэх төслийн зарим нь хойшилж байгаа. Ерөнхийд өө эмнэлэг, цэцэрлэг, сургууль, сумын соёлын төв, зарим зам, гүүр зэрэг төсвийн хөрөнгөөр хийхээр шийдсэн төслүүд удааширч байна.
Д.ЦАЦРАЛ