Өөрийн хөрөнгийн дутагдалд орсон “Хадгаламж” банкны сайн активийг (нийт хөрөнгө) Төрийн банк руу шилжүүлээд байгаа. Эл үйл явдлын нөлөөгөөр манай валютын зах зээлд ам.долларын ханш огцом өсөх гэх мэт тааварлаагүй өөрчлөлт гарч байна. Яг энэ үед Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхантай ярилцаж, хоёр банк нэгдэх үйл явц, үлэмж хэмжээгээр хөрөнгөжсөн Төрийн банкийг цаашид хэрхэх талаар ярилцлаа.
-“Хадгаламж” банкны сайн активийг Төрийн банкинд шилжүүлэх үйл явц маш хурдтай өрнөлөө. Шилжих үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-“Хадгаламж” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг, хөрөнгийг эрс дэ лээс хамгаалах үүднээс өөрчлөлт хийхээр шийд- вэрлэсэн. Өөрчлөх дөрвөн хувилбар гаргасны хамгийн оновчтой нь сайн активийг Төрийн банкинд шилжүүлэх гэж үзсэн хэрэг. Тэгээд энэ хувилбараа Сангийн яаманд санал болгосон юм. Сангийн сайдаас өгсөн чиг лэлийн дагуу бид судалж үзээд “Хадгаламж” банкийг Тө рийн банк руу шилжүүлээд явах нь харилцагчдын болоод ажилтнуу дын эрх ашгийг хамгаалахад илүү үр дүнтэй, эрсдэл багатай арга байна гэж дүгнээд Монголбанкны сана лыг хүлээн авсан. Монголбан кны шийд вэрийн дагуу “Хадгаламж” бан кийг манайх руу шилжүүлэх ажлыг өнгөрсөн 22нд буюу нэг өдөр л амжуулсан. 23наас бүх салбар, нэг жийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Харилцагчид бас ойлголт сайтай байгаа. Үйлчилгээний саатал, доголдол гараагүй. Харилцагчдын зүгээс ямар нэг гомдол, санал одоогоор ирээгүй.
-Төрийн банк руу “Хадгаламж”-ийн хэдэн төгрөгийн актив шилжсэн бэ?
“Хадгаламж” банкны зарим актив, пассив хөрөнгө, салбар, нэгж, ажил лагсад шилжлээ. Ингэснээр Төрийн банкны нийт актив 1.5 их наяд төгрөг болж байна.
-Төр өөрийн өмчийн банкин даа бусад банкийг нэгтгэж аваад хөрөн-гөө томруулаад байх нь зөв үү. Та юу гэж бодож байна вэ?
Энэ бол төр нэгтгэж авч байгаа хэрэг биш. Түрүүн би Монголбанк “Хад галамж” ийг манай банктай нэгт гэх санал тавьсан гэж хэлсэн шүү дээ. “Хадгаламж” банк өөрийн хөрөн гийн дутагдалд ороод байсан. Ийм байд лаар удаан явбал 1.7 сая харилцаг чийн эрх ашиг хохирох магадлал тай байсан учраас өөрийн хөрөн гийн зохистой харьцааг нь хангаад явах чадалтай банк руу шилжүүлсэн. Тэр нь Төрийн банк байж болох юм гэж Мон голбанк шийдсэн хэрэг. Төр шийд вэр гаргаагүй. Монголбанкны гар гасан шийдвэр.
-Монголбанк төрийг төлөөлж ажиллаж байгаа шүү дээ.
Тэгж ойлгож болохгүй. Монгол банк банкуудын үйл ажиллагааг хэвийн байлгах, эрсдэлээс хамгаалах зорилготой Төвбанк. “Хадгаламж” ийг Төрийн банкинд шилжүүлсэн нь Мон голбанкны эрсдэлээс урьдчилан сэр гийлсэн арга хэмжээ юм.
-Гэхдээ Төрийн банкнаас өөр банкинд шилжүүлэх боломж байсан шүү дээ.
Наад асуултаа Монгол банкны ханд тавь. Энэ шийдлийг бид гаргаагүй. Мэдээж Төрийн банкинд “Хадгаламж”-ийг нэгтгэхдээ бод сон зүйл бий л байх. Тэрийг нь бид мэдэхгүй. Бид ч банкуудын өмнөөс дуугарах эрх байхгүй. Бусад банкинд санал тавьсан юм уу, үгүй юм уу, нөгөө банкууд саналыг нь хүлээж авсан юм уу, үгүй юм уу сайн мэдэхгүй. Өөр банкууд саналыг нь хүлээж авахад хэцүү. Хүлээн авч бай гаа банк нь өөрийн хөрөнгийн зо хис той харьцааг хангуулахын тулд мөнгө гаргах хэрэгтэй шүү дээ. Бан куудыг тийм боломжтой гэж хэлэхэд хэцүү. Төрийн банк өө рийн хө рөн гийн нөөцтэй байсан. Өөрийн хө рөнгө нь нийт хөрөнгийн 12 хувь тай тэнцүү байх шалгуурыг Монгол банкнаас тавьдаг. Манай банк нийт хөрөнгийнхөө 22 хувьтай тэнцүү өөрийн хөрөнгөтэй байсан.
-“Хадгаламж” банкны эзэн байсан “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү хэвлэлийн хурлын үеэр нэг ч муу зээл байхгүй, “Хадгаламж” банкныхаа үнэ цэнэтэй активийг төрд тэг төгрөгөөр өглөө гэж мэдэгдэж байна лээ. “Хадгаламж”-ийг өөртөө нэгтгэснээр Төрийн банкны үнэ цэнэ хэрхэн өссөн бэ?
Хэвлэлийн хурлынх нь талаарх мэдээллийг харж, уншиж амжсангүй. “Хадгаламж” банкийг манайх руу шилжүүлэх шийдвэр гарснаас хойш маш завгүй ажиллалаа. Богино хугацаанд их ажил амжуулах шаардлагатай байсан. Өмнө нь банк нийлүүлэх үйл явц доод тал нь долоо хоногийн хугацаанд үргэлжилж байсан юм билээ. Ганц өдрийн хугацаанд хийсэн учраас өндийх ч завгүй байлаа. Мэдээж үнэ цэнэ нь нэмэгдэх нь тодорхой. Үүнийг одоо ярихад эрт байна.
-Төрийн банк өөрийн хөрөнгийн харьцааны шалгуураа хангахад 40 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Төр энэ мөнгийг гаргаж өгнө гэж ам гарав уу?
Энэ бол шийдэгдэх болоогүй асуудал. Мөнгө гаргах, эсэхээ Засгийн газар наймдугаар сарын 2нд болох хуралдаанаараа хэлэлцэнэ. “Хад галамж” банкны активийг шилжүүлж авсан ч манай банк төрөөс нэг ч төг рөг авахгүйгээр зохистой харьцаа гаа хангаж байгаа. Гэхдээ Төрийн банкийг урт хугацаанд тогтвортой байлгахын тулд өмнөх үзүүлэлтээс нь бууруулахгүй гэсэн зорилго тавьж, нэмэлт хөрөнгө гаргуулах гэж бай гаа юм. 40 тэрбум төгрөгийн нэмэлт хө рөнгө оруулсан тохиолдолд манай банкны өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх буюу 22 хувьдаа хүрнэ.
-40 тэрбум төгрөг гаргавал өөрийн хөрөнгийн зохистой харьцаагаа хангана, 100 тэрбумыг өгвөл өөрийн хөрөнгө нь 22 хувьд хүрнэ гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Энэ бодитой бус мэдээлэл юм уу?
Тийм.
-Хоёр өөр банк нэгдлээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ адилтгах гэх мэт өөрчлөлтүүд хийх үү?
Эхний өөрчлөлтөө хийсэн. Хоёр банкны бүтээгдэхүүн ижил болсон. Цаашид улам боловсронгуй болгоно. Гэхдээ харилцагчдад үзүүлж байсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хэвээрээ байх юм. Нөхцөл нь мөн адил. Магадгүй зарим талаараа сайжирна. Ийм л өөрчлөлт хийнэ дээ.
-Монголбанк “Хадгаламж” банкны эрсдэлтэй зээлийг ялгаж үлдээ сэн гэсэн. Танайд хэдэн төгрөгийн зээл шилжсэн бэ?
Монголбанк 162 тэрбум төгрөгийн зээлийг эрсдэлтэй гэж үзээд үлдээсэн. Манайд 500 гаруй тэр бум төгрөгийн зээл шилжиж ирээд байгаа.
-Төрийн банкийг хувьчлах тухай асуудал байнга хөндөгддөг. Ирэх жилээс хувьчилна гэсэн яриа гарсан байна лээ.
Энийг ярихад эрт байна.
-Төр өмчтэй байх, тэр тусмаа банктай байх хэрэггүй гэдэг. ТУЗ-ийн гишүүд нь Төрийн банкнаас мөнгө “идсэн” хэрэг мандаж, иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн. Төрийн банкийг яаралтай хувьчлах хэрэгтэй гэж үздэг хүмүүстэй та санал нийлэх үү?
Харин наад сэтгэлгээ чинь өөрчлөгдсөн. Төрд өмч хэрэггүй гээд бүгдийг нь хувьчилсан. Өнгөрсөн түүх төрд тодорхой өмч байх хэрэгтэй юм байна гэдгийг сануулж байна. Жи шээ нь, төр үйлчилгээгээ иргэд дээ хүргэмээр байдаг, тэр үйлчилгээ хүр гэх банк нь хувийнх байдаг, гэтэл төр банкны “халаасанд” багтах болчи хоод байгаа юм. Төр өөрийн банктай бай гаа нөхцөлд ямар ч асуудалгүй гээр иргэдэд үйлчилгээгээ хүргэнэ.
-Төрийн банк ганцаараа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлийг алдагдал хүлээн өгч байсан. Төр буруу бодлогоо банкаараа дамжуулан хэрэгжүүлээд, тэр нь санхүүгийн салбарыг хохироовол яах вэ?
Төр гэхээр л тэр чигээрээ нүүгэлт сэн хар үүл гэж ойлгож болохгүй. Төрийн шийдвэр хэн, яаж гаргаж байна вэ гэдгээсээ хамаа раад зөв нь ч бий, алдаа нь ч бий. Орон сууцны зургаан хувийн хүүтэй зээл нэлээд хэл ам дагуулсан. Гэсэн ч үр дүн талаас нь харвал, 10 мянган хүний амьдралыг шийдэж чадсан. Төрийн банк нь орон сууцны зур гаан хувийн хүүтэй зээлийг олгоогүй бол өнөөдөр найман хувийн хүүтэй орон сууцны зээл гарах байсан болов уу даа гэсэн бодол төрдөг. Зургаан хувийн хүүтэй зээлд олон алдаа байсан. Алдаан дээрээ суралцаад илүү сайн хөтөлбөр гаргаж ирлээ. Тухайн үед Төрийн банк байгаагүй бол энэ зээл гарахгүй л байсан. Аль ч арилжааны банк энэ зээлийг олгохгүй. Төрийн банк, хувийн банкинд олон ялгаа бий. Нэг ялгаа нь хувийн банк хувь нийлүүлэгч, Монголбанк гэсэн хоёр хяналтын дор ажилладаг, Төрийн банк есөн байгууллагын хяналт дор ажилладаг. Олон хяналтын дор ажиллах нь эрсдэлгүй байх давуу талтай. Олон хяналтын дор байгаа учраас хууль, дүрмийн бус, шударга биш үйл ажиллагаа явуулбал удалгүй илэрнэ. Үүний жишээ нь, манай банкны өм нөх ТУЗ ийн гишүүдийн өөрсдөдөө мөнгө гаргуулсан асуудал. Энэ асуудал 34 сарын дараа л илэрсэн. Тэр хүмүүс авсан мөнгөө 3 5 сарын хугацаанд буцаагаад төлж дуусгалаа.
-Таны яриад байгаа тэр олон хяналтын нь төр барьж буй намын шийд вэрийг эсэргүүцэхгүй. Намын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зур-гаан хувийн хүүтэй зээлийг хүчээр олгуулсан шиг та нар алдагдалтай ажиллаад ч хамаагүй хий гэж тулгавал Төрийн банк эсэргүүцэж чадах уу?
Эсэргүүцэж болно. Зургаан хувийн хүүтэй зээлийг олгоход тухай үеийн удирдлага нь эсэргүүцээгүй болохоос биш, болохгүй юм байгаа гүй. Төртэйгээ хэлцэл хийж ч болно. Хэдийгээр төрийн өмчийнх ч гэсэн манай банк бизнесийн байгуул лага. Бизнесийн байгууллагад эрх ашиг бий, төрд ч бас эрх ашиг бий. Төр иргэ дэд хамгийн сайн нөхцөлтэй бүтээгдэ хүүн хүргэхийг хүснэ. Ха рин бизне сийн байгууллага тэр бү тээгдэхүүнийг ал дагдалгүй хүргэхийг хүснэ. Энэ эрх ашгийг хэлцэл хийж байж тэнцүүлнэ.
-Төр орон даяар сүлжээтэй, их хөрөнгөтэй банктай болчихлоо. Одоо санхүүгийн зах зээлд ямар ч тоглолт хийх боломж бүрдсэн. Зах зээлд гажуудал үүсгэх вий гэсэн айдас хаана хаанаа байх шиг байна.
2003 он хүртэл улс орон даяар сүлжээтэй ганц банк төрд байсан. Тэр үед ямар алдаа бий болсон юм бэ. Юу ч болоогүй л байхгүй юу. Өнөө дөр төр ганцаараа банктай биш. Төрийн банкинд 13 өрсөлдөгч бий. Хэрвээ төр банкаараа дамжуулж дүр мийн бус тоглолт хийвэл өөрийнх нь банк л унана. Хувийн банкууд хожно. Тиймээс илүү хариуцлага тай, дү рэм, журмаа баримталж ажил лах шаардлага бидний өмнө тул гарч байна.
-Та төрийн өмчийн банкийг удир даж ажиллаж буй учраас байр сууриа хамгаалах нь мэдээж. Ер нь бан кир хүний хувьд төр банктай байх нь хэр зохистой гэж боддог вэ?
Би гурав дахь банкиндаа ажил лаж байна. Хувийн, гаднын хөрөнгө оруулалттай, төрийн өмчийн бан кинд ажиллаж байлаа. Төр банктай байх нь зөв гээд дэлхийд нотолчих сон зүйл. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ төрийн өмчийн банктай. Энэ хоё рын дунд манайх төрд банк байх нь бу руу гэж хэлээд юу ч олж долоохгүй. Онол талаасаа ч тэр арилжааны бан кийг өмчийн хэвшлээр нь төрийн банк, төртэй хосолсон банк, хувийн банк, гаднын хөрөнгө оруулалттай банк, олон улсын хөрөнгө оруулалт тай банк гэж ангилдаг. Монголын төр банктай болсон нь дэлхийн жишгээс гажсан зүйл биш
Т.ЭНХБАТ