УИХ-ын дарга З.Энхболд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд намрын чуулганы хугацаанд хийсэн болон Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж, дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Намрын чуулганы хугацаанд УИХ нийт 100 хууль, 52 тогтоол баталсан байна. 100 хуулийн 12 нь бие даасан, 81 нь нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зургаа нь хууль хүчингүй болгох, нэг нь Зээлийн хэлэлцээр батлах тухай хууль байжээ. Нэмэлт, өөрчлөлт оруулсан 81 хуулиас бодлогын чанартай өөрчлөлт хийсэн нь 16 юм байна. УИХ-ын дарга юуны өмнө намрын чуулганаар баталсан гол хуулиудын онцлогийг товч танилцуулсан. Уламжлал ёсоор намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг баталдаг. Энэ удаагийн төсөв “авлигажсан” гэх тодотголтой, төсөвт өртөг нь эрс нэмэгдсэн, ажил нь удааширсан 243 барилгын санхүүжилтийг царцааснаараа онцлог байжээ. Мөн Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах боломж бүрдсэн байна.
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монголбанкинд алтаа тушаасан иргэн, аж ахуйн нэгжийн роялтийг 2.5 хувь болгосноор валютын нөөц бүрдүүлэх, ханш бууруулах боломжтой болжээ. Түүнчлэн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсныг УИХ-ын дарга онцолсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нийт 887.3 тэрбум төгрөг зарцуулсан нь буцааж авах зээл гэдгийг ч санууллаа.
“Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг тэрбээр Тамгын газраасаа эхлэн хэрэнжүүлэх ёстой гэж үзэж байна. Ухаалаг төртэй болохын тулд хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөөс гадна байгууллагын дотоод тогтолцоог дахин инженерчлэх ёстой аж. Одоогийн төрийн байгууллагын тогтолцоо даргын хүсэлд захирагддаг. Дарга солигдоход бүх зүйл өөрчлөгдөнө. Тэгвэл дарга өөрчлөгдсөн ч хийх ажил, чиг үүрэг, гүйцэтгэх хугацаа, албан тушаалтан нь тодорхой байх тогтолцоотой болчихвол хүнд суртал арилна хэмээн УИХ-ын дарга үзэж байгаа юм. Энэ санаагаа тэрбээр бууз хийх жишээгээр тайлбарлав. Эзэгтэй бүр бууз хийх тусгай жортой, тиймээс айл бүрийн буузны амт өөр байдаг. Мөн хийх дарааллаа яаж ч өөрчилж болдог. Ээж эзгүй бол буузны амт өөр болно. Үүнийг өөрчилж, бууз хийх орц, дараалал, оролцох хүмүүсийн тоо, ажил үүргийн хуваарийг тодорхой болгочихвол бүх айл нэг ижил амттай бууз хийж болох аж. Ээж байхгүйд охин нь яг л ижил амт “үйлдвэрлэх” боломжтой гэнэ. Гэхдээ уг тогтолцоо төрийн тусгай болон захиргааны албанд хамаатай юм байна. УИХ-ын Тамгын газрын тогтолцоог үүний дагуу дахин инженерчлээд хоёр сарын дараа олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. Түүний ярилцлагаас тоймлон хүргэе.
УИХ АЛДААНААСАА СУРАЛЦАЖ БАЙГАА
-УИХ-ын намрын чуулганаар 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч 12 хууль баталсан байна. Үр дүн муутай ажиллалаа гэсэн шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авах вэ?
-Улс орны асуудлыг хэрхэн шийдэж буйгаар нь дүгнэхээс биш, хэдэн хууль баталснаар УИХ-ын ажлыг хэмжих боломжг үй. Чуулганаар ганцхан хууль баталсан тохиолдол ч бий, ингэлээ гээд сайн, муу ажиллалаа гэж дүгнэх хэцүү. Тэгж яривал энэ чуулганаар бид 100 хууль баталсан гэж ярьж бас болно. Намрын чуулган дараалалд орсон бүх асуудлаа хэлэлцсэн, гэхдээ санал зөрөлдсөнөөс болоод зарим нь батлагдахгүй хойшилсон. Дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт баталж буй нь ердөө төлөвлөгөө гаргаж буй хэрэг. Бүгдийг батлах зорилго тавьдаггүй. Бас Монгол Улс 450 хуультай атлаа нэг чуулганаар л 100-г нь өөрчилж болж байгаа юм уу гэж хүмүүс асуудаг. Хилийн боомтуудын тухай хууль батлахад Гадаадын иргэн, харьяатын газрыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар болгож өөрчилсөн. Дагалдуулаад 20 хуульд нэмэлт оруулж байгаа юм.
-“Урт нэртэй” хуулийг баталсны дараа төрөөс компаниудад их хэмжээний нөхөн төлбөр өгөхөд хүрсэн. Эдийн засгаа чирсэн гэсэн үг. Ер нь хууль батлахдаа эдийн засгийн үр дагаврыг нь тооцож чаддаг уу?
-“Урт нэртэй” хууль бол баталснаа буцааж хэрэгжүүлдгийн тод жишээ. Уг хуулийг хэрэгжүүлэх гэтэл компаниуд 430 тэрбум төгрөг төрөөс нэхсэн. УИХ энэ тооцоо бодитой юу, тэд алт олборлохдоо хэдэн төгрөг зарцуулсан, байгалиа нөхөн сэргээсэн үү гэх мэтийг шалгаж байна. Хэрэв ийм хууль гаргахдаа зөвхөн шинээр зөвшөөрөл авах компанид үйлчилдэг байхаар зохицуулсан бол ийм асуудал гарахг үй байв. УИХ энэ алдаанаасаа сургамж авч, Газрын тосны тухай хуулийг л гэхэд уг зарчмаар боловсруулан хэлэлцэж байгаа.
-УИХ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж чадалгүй завсарласан. Сөрөг хүчин болон “Шударга ёс” эвслийн санал болгосон хуулиудыг оруулаагүй байна гэж тэд эсэргүүцсэн. Үнэхээр олонх нь цөөнхөө дарангуйлаад байна уу, эсвэл тэд ач холбогдолгүй хууль өргөн бариад байгаа юм уу?
-Сөрөг хүчний өргөн барих гэж оролдож буй хуулиуд нь манай улсын санхүүгийн боломжоос давсан. Гурваас дээш хүүхэдтэй ээжүүдэд тэтгэмж олгоё, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадуудад сар бүр 21.000 төгрөг өгье, малчдын тэтгэврийн насыг наашлуулъя гэх мэт. Эдгээрийг хэрэгжүүлбэл их наяд төгрөгөөр тоологдох санх үү хэрэгтэй. Гэтэл улсын төс өвт ийм боломж байхгүй. Мөнг өний баталгаагүй хууль батлахгүйн тулд тэдний төслийг хэлэлцэхгүй байгаа. Тэдний санааг амраагаад, төслийг нь оруулж ирээд хэлэлцлээ ч хууль болж гарахгүй. Өөрийнх өө бодлогыг хэрэгжүүлэх нь олонхийн зорилго. Сөрөг хүчнийхэн “Манай хуулийг хэлэлцэхгүй байна” гэж байгаа нь цэвэр улс төр, оруулаад ч батлагдахгүйг мэдэж байгаа. Иргэд халамж аваад суувал сайхан л байх. Гэхдээ бид 2008-2012 онд ийм халамжийн бодлого баримталж үзсэн, гэвч үр дүн гарсан бил үү. Ямар бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдсэн юм бэ. Тавантолгойг барьцаалж байгаад иргэддээ нэг их наяд төгрөг тараасны эцэст одоо болтол өрөө төлж дуусаагүй сууж байна. Энэ бодлогыг өөрчилж үйлдвэр, ажлын байр бий болгооч гэж АН-ыг сонгосон биз дээ.
-Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн гол онцлог, давуу тал юу вэ?
-Өмнө нь хөрөнгө оруулагч гэрээ хийхийн тулд таван жил зарцуулдаг байсан бол одоо энэ хугацаа нэг сар болно. Хэн нэг сайд гарын үсэг зурах шаардлагагүй. Хөрөнгө оруулалтын хэмжээ их байхын хэрээр татвар тогтворжуулах хугацаа урт байна. Хэн нэгний үзэмжээс хамаарахгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт төлөвлөгөөгөө өгч, тэд хянаад, бодит байна гэвэл сарын дотор гэрчилгээ гаргаж өгнө. Таван жилийн дараа үйлдвэр ажиллаад эхэлтэл гэнэтийн ашгийн 68 хувийн татвар шиг зүйл гарч ирвэл хөрөнгө оруулагчид мөрдөхгүй. Ийм хялбаршуулсан хууль болсон.
СОНГУУЛИЙН БОЛОН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ИРЭХ НАМАР БАТАЛНА
-Сонгуулийн нэгдсэн, Улс төрийн намуудын болон Үндсэн хуулийн гэсэн гурван том Ажлын хэсэг жил гаруйн турш ажиллаж байна. Ажил нь хэрэг урагштай байна вэ, хэзээ төсл өө өрг өн барих бол?
-Үндсэн хуулийн өөрчлөлт маш хэцүү. Тиймээс уг Ажлын хэсгийн ажил хамгийн удаан байгаа. Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсэг хурдтай ажиллаж байна. Тиймээс Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг ирэх намар батлах төлөвлөгөө бий.
-Улс төрийн намуудын санх үүжилттэй холбоотой олон санал байна. Аль хувилбарыг сонгох бол?
-Намууд 100 хувь өөрсдийгөө санхүүжүүлдэг АНУ-ын, дийлэнхийг нь төрөөс гаргадаг ХБНГУ-ын, эсвэл холимог гэсэн гурван систем дэлхийд байдаг. Манай улс санх үүжилтийн холимог системтэй. Сонгуулийн дараа УИХ-д суудал авсан намуудад нэг сонгогчийн саналыг 1000 төгрөгөөр тооцож төрөөс мөнгө өгдөг. Тухайлбал, АН 500 мянган хүний санал авсан бол дөрвөн жилд нэг удаа таван тэрбум төгрөг авна. Мөн сонгогдсон нэг гишүүнд 10 сая төгр өгөөр тооцсон мөнгийг жил бүр өгдөг. Манай нам 34 гиш үүнтэй учраас жилд 340 сая төгрөг төрөөс авдаг гэсэн үг. Үүнээс гадна иргэдээс гурав, байгууллагаас 10 сая төгрөг хүртэлх хандив жилд нэг удаа авч болох хуультай. Одоо аж ахуйн нэгж, компаниас хандив авдгийг хориглоно. УИХ-аас компаниуд, эрдэс баялагтай холбоотой шийдвэр гаргадаг. Тиймээс “Энержи ресурс”-ээс хандив аваад тэдэнд таарсан шийдвэр гаргахгүйн тулд төсвөөс гарах санхүүжилтийг нэмэх санал гарч байна.
-Нам өмчтэй байх, үгүй тухайд Ажлын хэсгийнхэн санал нэгдэхгүй байгаа гэсэн. Мөн МАН-ын Тусгаар тогтнолын ордонд бүх намыг байрлуулах санал бий.
-МАН уг байрныхаа санхүүжилтийн 90 хувийг төсвөөс авсан юм чинь бусад намаа оруулчихаач гэсэн саналыг Ажлын хэсэг дээр ярьж байна. Тэд дургүйцэж байгаа ч дахин ярилцана. Манай намын тухайд хандиваар байр барих гэтэл мөнгө цуглаагүй, газар нь бол байгаа. Ер нь нам бол ашгийн төлөө байгууллага биш. Тиймээс түрээсээр ашиг олж болохгүй. Гэвч одоогийн хуулиар үүнийг хориглоогүй байгаа.
-МАН-ын гишүүдийг Байнгын хороонд тэнцүү оруулах асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Тэдний хуулийн төслийг хэлэлцэж болох ч дахиад л батлагдах уу гэдэг асуудал гарна.
-Эрчим хүчний салбарын үнийг энэ оноос зах зээлийн горимд шилжүүлэхээр УИХын 72 дугаар тогтоолд заасан ч Засгийн газар хэрэгжүүлээгүй байна. УИХ-аас гаргасан хууль, тогтоолыг Засгийн газар биелүүлдэггүй нөхцөлд ямар хариуцлага тооцох вэ. Энэ нь эргээд эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан “давхар дээлний” асуудалтай холбогдож байгаа юм биш үү?
-Халаалтын улирал дуусаж, ачаалал буурахаар эрчим хүчний салбарын үнэ зах зээлийн горимдоо шилжинэ. УИХаас өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газар нь биелүүлэхг үй бол огцруулдаг арга байгаа шүү дээ. Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуулийн төсөл өргөн барихдаа хугацааг нь 2016 оноос хэрэгжүүлэхээр тусгасан, хэлэлцүүлгийн явцад хугацаа нь өөрчлөгдвөл хориг тавихаа мэдэгдсэн.
-УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүйгээс болоод төрийн ажил цалгардах нь бий. Хурууны хээгээр ирц бүртгэх гээд эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ асуудлыг цаашид яаж шийдэх вэ?
-Уг асуудалтай холбоотой хуулийн төслөө С.Бямбацогт гишүүн татъя гэсэн. Би “Орных нь төслийг оруулж ирсний дараа шийднэ” гэж хэлсэн. Олон нийтэд төслийг нь хэлэлцэхгүй байна гэж ярьчихаад одоо татах гэж буй нь байж болохгүй хэрэг. Ер нь ил тод байдал хамгийн чухал шүү дээ. Гишүүдийн ирцийг зарлачихсан, сонгогчид сонгосон гишүүндээ дүнгээ тавих хэрэгтэй.
-Монгол хэлнээс дөрвөн үсэг хасах нь гээд нэг хэсэг шуугисан. Монгол хэлний тухай хуулийн төсөл ер нь юу болж байна вэ?
-Хэлний зөвлөл ажиллахгүй байна. Тэд нэр хүндгүй, фракц болж талцсан, эрдэмтэд нь нэгнээ үгүйсгэдэг болчихсон. Тиймээс уг зөвлөлийн статусыг дээшлүүлж байж, гарсан дүрмийг нийтээр мөрдөнө. Хуулийн хэллэг хэцүү. 450 хуульд нэг үгийг нэг л утгаар ойлгох ёстой. Хоёр дахь утга байж болохгүй. Хуульд байгаа монгол хэлний олон алдааг засна. Маш ойлгомжтой, салаа утгагүйгээр томъёолох ёстой. Одоогоор төслийг боловсруулж байна. Энэ оны төсвийг батлахдаа БШУЯ-нд онлайн монгол хэлний толь хийхэд зориулж 800 сая төгрөг хуваарилсан. Үнэгүй программ байх юм, оны эцэст бэлэн болно.
ТӨРИЙН АЛБЫГ ДАХИН ИНЖЕНЕРЧИЛНЭ
-Ерөнхийлөгч шууд ардчиллын талаар их ярьдаг. Чухал, ач холбогдлоороо тэрг үүлдэг хуулиудыг батлахдаа иргэдээсээ асуух нь шууд ардчиллын гол зарчим. Монгол хэлний хуулиар жишээлбэл ийм хэлэлц үүлэг хийх боломжтой юу. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг 1995 онд баталсан атлаа нэг ч удаа хэрэглээгүй. Одоо шинэчилж найруулах гэж буй юм билээ.
-БШУЯ монгол хэлний толь хийхдээ хүссэн хүн бүрээс санал авах зарчим баримтална. Хамгийн олон санал авсан үгийг цаашид хэвш үүлнэ. Үндсэн хуульд цөөхөн тохиолдолд ард нийтээс асуухаар тусгасан байдаг. Бүх зүйлээ ард түмнээсээ асуудаг, эсвэл огт асуудаггүй улс байна. Манайх бараг асуудаггүй улсад орно. Тиймээс Үндсэн хуулиар санал асууж шийддэг зүйлийнхээ төрлийг нэмэх хэрэгтэй.
-Том төрөөс ухаалаг төр лүү шилжихэд хууль, тогтолцооноос гадна сэтгэхүйн өөрчл өлт бас чухал байх. Энэ талаар УИХ ямар арга хэмжээ авах вэ?
-Нэг жишээ хэлье. 2012 онд УИХ-ын Тамгын газар программ хангамжаа өөрчлөх тухай ярьсан. 480 хүний ажлын байр буюу тэр тооны компьютер бий. Ингээд “Майкрософт”- оос үнэ асуусан. Тэд бодож байгаад жилд 980 мянган долларын программ өгье гэсэн. Төсөвт ийм мөнгө байхгүй учраас бид нээлттэй систем хэрэглэсэн. Энэ бол үнэгүй, оpen office дээр хийдэг word файлаа шууд хөрвүүлж болдог программ. Тэгээд “Долоо хоногийн дотор энэ программыг зааж өгнө. Сурсан нь ажилла, чадаагүй нь яв” гэсэн. Ингэж албадаад л өнөөдөр асуудалгүй шилж үүлчихсэн байна. Төрийн тусгай болон захиргааны албыг дахин инженерчлэхэд нийцэж ажилласан нь үлдэнэ, чадаагүй нь явна. Ийм захиргаадалт хэрэгтэй. 2015 оноос төрийн алба танил тал харах шаардлагагүй болно.
-Төрийн албыг дахин инженерчилж, даргаас хамааралгүй үргэлжлэх тогтолцоо бүрдүүлнэ гэлээ. Тэгвэл улсын хөгжлийн жорыг ч бас ийм зарчмаар боловсруулах ёстой биз дээ?
-2008 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхад манай улс хөгжлийн бодлого баталсан шүү дээ. Гэвч “Нэг намын баталсан бодлогыг мөрдөхгүй” гэсэн зөрчил гардаг. Тиймээс энэ бодлогын төслийг олон намын төлөөлөл хамтарч шийдээ гаргадаг УИХ-аас өргөн барих ёстой. Үүнд 2008 оны бодлогод тусгаагүй, дутуу зүйлээ нэмнэ. Аль ч нам гарч ирсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр уг бодлогод нийцсэн байх ёстой. Хөгжлийн бодлогыг нийт гишүүний дөр өвний гурвын саналаар л өөрчилж болохоор тусгаад 10-30 жилээр төлөвлөх юм.
-Засгийн газраас Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгж үүлсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгааг юу гэж тайлбарлах вэ?
-Бүх юмны үнийг тогтвортой байлгах боломжгүй. 1990 оноос хойш үнийг зах зээлийн зарчмаар зохицуулдаг болсон. Засгийн газар Монголбанктай хамтраад гол хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мах, гурил, шатахууны үнэд нийлүүлэлтийг дэмжих зах зээлийн зарчмаар л оролцож буй хэрэг.
-Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа. Төвлөрлийг сааруулахаас эхлээд асуудал их байна. Та “Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн үү” гэж асуугаад шүүмжл үүлсэн. Энэ асуудлыг шийдэх талаар УИХ юу хийж байна вэ?
-Би “Та утааг гамшиг гэж бодож байвал ретвийт хийгээрэй” гэсэн. Энэ бол “Энхболд утааг гамшиг гэж бодож байна” гэсэн агуулгатай ч мушгисан байна лээ. Утааг гамшиг биш гэж үздэг нэг ч хүн таараагүй. Гамшгийн тухай хууль үзлээ. Тэнд утааны тухай алга. Уг хуулийг 1990-ээд онд батлахад утаа гамшиг байгаагүй аж. РМ10 буюу нарийн тоосонцрын хэмжээ, хүхрийн давхар исэл зэрэг нь хэдээс дээш гарвал гамшиг гэж үзэхээ хуульд заагаад өгчих хэрэгтэй. Ингээд илүү утаа гаргасан хүн, байгууллагыг хотоос албадан гаргах хэрэгтэй. 160 мянган бүрэн шаталтат зуух тараасны 12 хувь нь алга болчихсон байна. Зуух өгөхөөр зарчихдаг иргэд бий. 2003-2013 онд нийслэлд 423 мянган хүн шилжин ирсэн. Улаанбаатарын анхны дэд бүтэц 400 мянган хүний багтаамжтай. Үүнээс нь хоёр дахин илүү иргэн шилжин ирсэн учраас одоогийн гамшиг үүссэн. Тиймээс Зуунмод, шинэ Нисэх, Майдар гээд шинэ хот байгуулах хэрэгтэй. Дөрвөн уулын дунд утаа гаргахаар ийм гамшигт хүрдгийг мэдсэн учраас шинэ газар хот байгуулах хэрэгтэй гэж бодож байна.
-Утаа ярихдаа хөрсний бохирдлыг орхиод байдаг. Агаарт байгаа бүх бохирдол хөрсөнд шингэдэг. Хөрсний хор агаарт уусдаг.
-Ил жорлон байгаа цагт хөрс бохирдоно. Тиймээс цэвэрлэх байгууламжаа нэмж, ийм системд холбогдоогүй айл үлдээхгүй байх ёстой.
-Хотын татвар гэж бий. Олон улсад бол том хотуудад илүү татвар тогтоох замаар төвлөрлийг шийддэг юм билээ.
-Орон нутагт татварын эрх мэдлийг өгөх ёстой. Дэлхийн бүх оронд орон нутаг нь мэддэг хэд хэдэн татвар бий. УИХ хувь хүний орлогын албан татварыг анх удаа орон нутагт шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн татварыг орон нутаг авдаг. Дэлхийн жишгээс бид гажаад хэрэггүй. Нийслэлд өндөр татвартай байхад Төв аймагт бага бол иргэд сонголтоо хийнэ. Бүгдээрээ энд шавж бухимдахын оронд газар мундсан биш, тараад амьдрах нь зөв.
С.ТУУЛ