Тайландын вант улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Л.Лхагваатай ярилцав.
-Өргөмжит консул гэдэг нь бидний хувьд урьд өмнө нь төдийлэн сонсож байгаагүй алба. Та хэдийнээс Тайландын өргөмжит консулаар ажиллаж байна вэ. Миний бодоход та ийм алба хашсан Монгол Улсын анхны иргэн байхаа.
-1997 оноос би энэ албыг хашиж байна. Монгол хүмүүсээс би анх ийм албанд томилогдсон хүн яах аргагүй мөн.
-Энэ албанд хэрхэн томилогдсон чинь сонин санагдаж байна. Таныг сонгосны учир, таныг хаанаас, хэн санал болгов гээд л... асуумаар байна.
-1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Тайландад айлчлахдаа тэнд өөрийн орны ЭСЯ-аа нээх санал тавьсаны хариуд Тайландын тал монгол хүнийг улсынхаа өргөмжит консулаар томилъё гэсэн юм билээ. Тэгээд манай Гадаад хэргийн яам зургаан монгол хүнийг санал болгосны дотор миний нэр орж. Зургаан хүний дотор ахмад дипломатч Ванчиндорж гуай, бусад дөрөв нь миний танихгүй, бизнес эрхэлдэг залуус байсан юм гэсэн. Би тэр үед МИАТ-ын даргын албаа өгөөд удаагүй байсан юм. Нэг их удалгүй Хятадад суугаа Тайландын ерөнхий консул нь ирж уулзсан. Манайхаас нэрийг нь явуулсан бусад хүмүүстэй уулзсан эсэхийг би мэдэхгүй. Үүний дараа хэдэн сар өнгөрч байтал Бээжинд суугаа Тайландын Элчин сайд нь манай улсыг хавсардгийн хувьд итгэмжлэх жуух бичгээ барихаар манайд ирэхдээ намайг Тайландын өрг өмжит консулаар томилсон вангийнхаа зарлигийг надад гардуулж өгсөн.
-Өргөмжит консул гэдэг албан тушаалтан одоо манай улсыг төлөөлөөд гадаадад ажиллаж байх ч болсон юм билээ. Ийм албанд томилох хүнээ тухайн улс ямар үзүүлэлтээр сонгодог юм бол?
-Миний дуулснаар бол өөрийн улсдаа нэр хүндтэй хүн байдаг бололтой юм билээ. Хэл ус, мэдлэг, мэргэжлийг нь бас анхаардаг биз. Энэ албанд томилогдсон хүн цалин авдаггүй. Тийм болохоор санх үүгийн боломжийг нь хардаг байж таарна.
-Ямар хугацаагаар томилох вэ. Нас, хүйс харгалзах уу?
-Тодорхой хугацаагүй сонгодог журамтай юм байна. Би л гэхэд 1997 оноос хойш энэ албыг хашиж явна. Тухайн улс өргөмжит консулынхаа эх оронд ЭСЯ-тай болох юм уу, өргөмжит консул нь албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болбол түүнийг өөрчилдөг юм гэнэ лээ. Тайландын вант улсын өргөмжит консулаар Австрид 80 гарсан настай хүн ажиллаж байдгийг бодоход ажил хийх л чадвартай бол насыг нь нэг их харгалздагг үй дэгээ.
-Та тухайлбал, өргөмжит консулын нь хувьд Тайланд улсын өмнө ямар үүрэг хүлээдэг вэ?
-Монголд байгаа тайланд хүмүүсийн эрх ашгийг хамгаална. Тайландын талаас төр, засгийн хүмүүс Монголд айлчлахад түүнийг зохион байгуулна. Томчууд нь айлчлахад албан ёсны төлөөлөгчдийнхөө бүрэлдэхүүнд оруулчихдаг юм.
-Монголд тайланд хүн олон бий юү. Тэд танд түвэг учруулах уу. Манай монголчууд гадаадад очоод тэнд байгаа дипломат ажилтнуудыг битгий хэл энд байгаа Гадаад харилцааны яамныхныг ч “түргэн авахуулах” нь цөөнгүй байдаг шүү дээ...
-Одоо манайд Тайландын иргэн 200-гаад хүн бий. Ихэвчлэн барилгын салбарт ажилладаг. Монгол хүнтэй суусан тайланд хүн ч цөөнгүй. Тайландын тухайлбал, “Ванпү” гэж том компанийн төлөөлөгч нь гэр бүлээрээ байж байгаа. Тайчууд харьцангуй дөлгөөн, даруулгатай хүмүүс бололтой юм. Тэд хэрэг түвэгт холбогдсон тохиолдол өнөө хэр нь гараагүй байна. Харин манайхан л тэднийг шоглосон явдал хааяа гардаг юм. Нэг өглөө ажилдаа ирсэн чинь нэг тайланд уйлчихсан сууж байна. Байдаг юмаа дээрэмд үүлчихэж. Нэг шөнө зочид буудалд хонуулаад, онгоцных нь зардлыг гаргаад нутаг руу нь явуулсан. Харин тэр хүн миний гаргасан зардлыг буцаагаад надад ирүүлсэн. Ирүүлэхгүй байх тохиолдол олон шүү дээ. Хөвсг өлд явж байсан Тайландын жуулчны паспортыг нь хулгайлчихсан явдал ч бий.
-Өргөмжит консул ажлаа тухайн улсдаа тайлагнах уу. Тийм үүрэг та бүхэнд байгаа юу?
-Бичгээр ажлаа тайлагнадаг юм. Заримдаа Бээжинд суугаа Элчин сайд нь ирнэ. Бээжинд суугаа Тайландын Элчин сайд БНАСАУ, Монгол Улс хоёрыг хамаардаг юм. Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх сарын 5-нд болно. Тайландад байдал түвэгтэй болчихоод үүнд анхаарахтай мантай байх шиг байна.
-Тайланд улсын онцлогоос та товч боловч манай уншигчдад сонирхуулахгүй юү?
-Хаант засаглалтай, 1933 он хүртэл хаан нь хэмжээгүй эрхтэй байсан. 62 сая хүнтэй энэ улс Ази тивдээ бусдад колончлогдож байгаагүй ганц орон юм. Далайд гарцтай, хөдөө аж ахуй зонхилсон, тэр дундаа газар тариалан. Тарьдаг гол юм нь будаа. Жилд гурван удаа ургац авч есөн тэрбум тонн будаа хураадаг. Үүний зургаан тэрбум тонныг нь Хятад улс авдаг. Хөгжлийн түвшингээр тивдээ Япон, БНСУ, Энэтхэг, Хятадын дараа ордог. Хамгийн онцлог зүйл гэвэл он тоолол нь дэлхийн ихэнх улсаас өөр. Будда бурхны төрсөн жилээс он тоолол нь эхэлдэг. Тэдний хувьд одоо 2557 он гарчихаад байна. Жарны тоололтой учраас бидэн шиг аливаа үйл явдлын 10, 20 жилийн гэх мэт тэгш ойг тэмдэглэнэ гэж байхгүй.
-Монголд суугаа гадаад орны өргөмжит консулуудын II уулзалт саяхан болж таныг тэдний ахлагчаар сонгосон гэж дуулсан. Гадаад орныг эх орондоо төл өөлж буй өргөмжит консул- монгол хүн хэр олон байдаг вэ?
-Ийм албатай монгол хүн 33 бий. Монголд амьдардаг нэг бельги хүн улсынхаа өргөмжит консулаар ажилладаг.
-Та нарт тулгамдсан ямар асуудал байна. Ажлаа хийхэд ялангуяа Монголын талаас учруулдаг бэрхшээл хэр байна?
-Өргөмжит консулынхаа талаар ялангуяа монголчуудын дунд сурталчилгаа сайн хийж, ийм албатай хүм үүст Монголын талын байгууллагууд хэрхэн хандах ёстойг сайн ойлгуулж өгмөөр байна. Энэ ажлыг хийхэд Гадаад харилцааны яам, тэр дундаа Ёслолын албаны хүмүүс их үүрэг хүлээх учиртай. Энэ өргөмжит консул гэдэг чинь Венийн конвенцоор олгогдсон тусгай статустай байдаг юм шүү дээ. Өргөмжит консулдаа улс орнууд их хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Польш л гэхэд өргөмжит консулаа дипломат корпусынхаа гиш үүн гэж тооцдог. Гэтэл манайхан их хөндий хүйтэн хандана. Ядаж хүлээсэн ажил үүрэгт нь хамаарах асуудлаар болж буй хэвлэлийн бага хуралд ч суулгахгүй. Тэр ч бүү хэл манайд суугаа гадаадын дипломатуудыг Ерөнхийлөгч жил бүр хүлээж авахдаа ч биднийг оролцуулдаггүй. Өргөмжит консулын албан өрөөнд тавих тавилга аваад ирэхэд энэ чинь Тайландынх биш Хятадын үйлдвэрийн бүтээгдэх үүн байна гээд татвар авчихаж байх жишээтэй. Венийн конвенцод зааснаар бол өргөмжит консулын албан хэрэгцээний эд зүйлс, дипломат шууданд гаалийн татвар оноох учиргүй байдаг л даа. Тайландад очоод би сайдын зиндааны хүнтэй бол урьдчилж цаг авалгүйгээр уулзаад асуудлаа ярьчих боломжтой байдаг. Гэтэл манайхан аливаа асуудалд тухайн албан тушаалтны үзэмжээр хандах нь элбэг байх юм. Одоо Дипломат албаны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаа. Түүний ажлын хэсэгт биднээс оруулах учиртай.
И.РЭНЧИНХАНД