.jpg)
Энэ бол УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ил болсон баримтуудын өчүүхэн хэсэг нь. Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонссон юм. Энэ оны улсын төсөв хэлэлцэх үеэс моодонд орсон “авлигажсан төсөв” гэх ойлголт буюу гүйцэтгэл нь удааширч, он дамжсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн төслүүдийн хөрөнгө оруулалтыг батлалгүй, царцаагаад буй. Ийнхүү зарим төслийн хөрөнгө оруулалтыг царцаасантай холбоотойгоор УИХ тогтоол гарган, тодорхой 272 төсөлд төрийн аудитын шалгалт “оруулсан”. Үндэсний аудитын газраас шалгалтын дүнг өнгөрөгч долоо хоногт УИХ-д хүргүүлж, өчигдөр Байнгын хороогоор хэлэлцсэн нь энэ. Нөгөө талаас Төрийн аудитын тухай шинэ хуулиар Төсвийн байнгын хороо УИХ-ын “захиалгат” шалгалтуудын тайлан, дүнг сонсож шийдвэр гаргадаг болсон. Энэ удаагийн хуралдаан энэ хүрээнд болж байгаа анхных юм.
УИХ төсөвт тодотгол хийх замаар зөрчилгүй төслүүдийг санхүүжүүлэх аж. Дээрх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ авлигажсан гэж алдарштлаа завхарсан шалтгааныг Үндэсний аудитын газрын дарга, ерөнхий аудитор А.Зангад “Хөр өнгө оруулалтыг төлөвлөх, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, хянаж баталгаажуулах, техникийн нөхц өл хангах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, барилга объектыг барьж ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих гэхчилэн бүхий л үе шатанд нэгдсэн бодлого зохицуулалтгүй, мөрдөж буй хууль, журам, стандартууд уялдаа холбоогүй байгаагийн зэрэгцээ захиалагч, гүйцэтгэгч, зураг төсвийн болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдалтай холбоотой” хэмээн тодорхойлсон. Түүнчлэн барилгын төсөв, гэрээ болон санхүүжилтийн тогтолцоонд барилга, объектуудыг хуульд заасан хугацаанд нь төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүйгээр барьж дуусгахыг урамшуулсан хөшүүрэг, зохицуулалт, үнэлгээ, хариуцлагын механизм байхгүй нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэх хугацаа удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн.
Мөн Засгийн газрын 2010 оны 336, 2012 оны 109 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 263, 18, 181 дүгээр тушаалууд төслүүдийн төсөвт өртөг их хэмжээгээр нэмэгдэх шалтгаан болжээ. Үүний дотор ЗТБХБ-ын сайдын тушаалаар батлагдсан шийдвэрүүд өнгөрөгч оноос эхлэн барилга, объектын төсөвт өртгийг суга өсгөжээ. Эл тушаалтай холбоотойгоор барилгын төсөвт өртөг ойролцоогоор 11 хувиар өсөх нөхцөл бүрдсэнийг мэргэжилтнүүд тооцоолжээ. Тиймээс аудитынхан эдгээр “гэм буруутай” тушаалуудыг эргэж харахыг сануулав. Дорнод аймгийн төвөөс 10 км-т орших Баянтүмэн суманд тэрбум төгрөгөөр урлаг, спортын цогцолбор барих төсөлтэй адил хэрэгцээ шаардлагыг нь зөв тодорхойлоогүй, тухайн орон нутгийн хүн амын тоо, хүчин чадалтай уялдааг үй хөрөнгө оруулалтын арга хэмжээ цөөнг үй байсныг аудитынхан хэлж байсан.
Барилга, байгууламжийн байршил, хийц, талбайн хэмжээнээс шалтгаалан төсөвт өртөг харилцан адилгүй байгаа талаар авлигажсан төсөв гэх ойлголт гарч ирэхтэй хамт ярьж эхэлсэн. Тухайлбал, цэцэрлэгийн барилгын нэгж талбайд ногдох төсөвт өртөг дунджаар 1.2 сая төгрөг. Гэхдээ Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн нэгж талбайн өртөг 700 мянган төгрөг байгаа бол Сүхбаатар аймгийн Асгат суманд баригдаж буй 100 ортой цэцэрлэгийнх 3.6 сая төгрөг байсан гэнэ. Соёлын төвийн барилгаар жишээ авбал нэгж талбайн төсөвт өртөг дундаж нь 1.4 төгрөг хэдий ч Өмнөговь аймгийн Баяндалай суманд барьж буй 200 суудалтай барилгынх 1.7 сая төгрөг болсон байх юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 250 суудалтай барилга нэгж талбай нь 520 мянган төгрөгөөр босож байна. Яагаад энэ мэт зөрөө гараад байгаа талаар А.Зангад “Хамгийн гол нь төлөвлөлтийн нэгдсэн үзүүлэлт, бодлого, хяналт байхгүйгээс зургийн даалгавар боловсруулах явцад дураараа аашилж байна. Нэмэлт хэсэг, хийц, шийдэл өөрчл өх нэрээр төсөвт өртгийг зоргоороо өсгөж байна” гэсэн хариулт өгч байлаа.
146 ТӨСӨЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЖАГСААЛТАД ОРОХ БОЛОМЖТОЙ
Дүгнэлтэд дурдсанаар дээрх 272 төсөл, арга хэмжээнээс 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төслийг энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгах боломжтой. Эдгээр нь төсвийн хөрөнгө нэгэнт зарцуулагдаж, 60 хувиас дээш гүйцэтгэлтэй объектууд юм. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 объектыг гэрээнд зааснаар нь энэ онд ашиглалтад оруулахаар байгаа юм. Үүнээс гадна холбогдох шаардлага хангаж зураг төсөв, техникийн нөхц өл бэлэн болгосны үндсэн дээр 2015 оны төсөвт тусгах боломжтой 81 төсөл, арга хэмжээ байгаа юм байна. Ер нь дээрх 272 төслийн 70 гаруй хувь нь зураг, төсөл нь бэлэн болоогүй гэсэн зөрчилтэй байгаа юм. Харин нэмж санхүүжүүлэх шаардлагагүй 24.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 объект байгаа аж. Мөн 58.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий долоон объектын зориулалтыг өөрчилж, худалдах замаар улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг нөхөн төвлөрүүлэх талаар тайланд дурдсан байна. Үндэсний аудитын газрынхныг сайн ажилласныг хэлэх гишүүн олон байсан. Тэд зөвхөн барилга, байгууламжид дүгнэлт гаргаад орхих бус татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь урсгахад чухал үүрэгтэй оролцсон төсөвчин, хариуцлагагүй гүйцэтгэгчийг нэг бүрчлэн нэр усаар нь дурдаж, тайландаа хавсаргасан байна лээ. Аудитынхныг сайшаах зуур УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газрын хүссэн мөнгийг УИХ шийдэж ирсэнд УИХ өөрөө буруутай. Энэ удаагийн парламент үүнээс татгалзаж байгаа. Ямар ч барилгын ажил зураггүй л бол явахгүй.
Үндэсний аудитын газар 250 сая төгрөг зарцуулан байж, гурван сарын хугацаанд хийсэн ажлыг сая сонсож эдгээрт цэг тавьж байна. Цэг тавих цаг нь болсон. Одоо буруутай хүмүүст арга хэмжээг авах ёстой. Байнга хугацаа хэтрүүлж ирсэн барилгын компаниудыг хар жагсаалтад оруулж, барилга барих эрхг үй болгох ёстой. Шаардлага хангаагүй зураг, төсөв хийдэг хүм үүсийн эрхийг хасаж, дахин ажил өгөх ёсг үй. Тендер шалгаруулахад нэг барилгын ажлыг гурав хувааж, гурван өөр компанид өгсөн хүмүүсийг төрийн албанаас гарга. Цэг тавина гэдгийг ингэж л ойлгож байгаа. Үндэсний аудитын газар Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яамтай ажлаа уялдуулах хэрэгтэй. Одоо гишүүд тойргийн сэтгэлгээгээр асуудалд хандаж болохгүй. Хууль бол хууль. Нэг мөр хэрэгжих ёстой. Бүх яамны харьяа Барилга захиалагчийн товчоог татан буулгаж, нэг газраас хянадаг болж байгаа. Шинэ тендерүүд шинэ зарчмаар явна” гэсэн юм. Хуралдаанаас төсвийн тодотголыг боловсруулахад Засгийн газарт үүрэг өгөх шийдвэрийн төсөл боловсруулах Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулахаар тогтсон юм. 98 хувийн гүйцэтгэлтэй явж буй Аврах гал унтраах ангийн барилгын гүйцэтгэгч (нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон) гэрээнд заасны дагуу 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан ч 2.5 тэрбум төгрөг нэмж шаардсан.
** Нийслэлд байгаа бүх шо- ронг нэгтгэсэн 1500 хүний хорих ангийн барилгын төсөвт суусан анхны өртөг 3.8 тэрбум төгрөг ч өдгөө 37 тэрбум болсон. Энэ нь нэг хоригдолд 24 сая 716 мянган төгрөг зориулан байж нэгдсэн байртай болгож байгаа хэрэг.
** Говь-Алтай аймгийн 500 хүний суудалтай “Алтай” чуулгын барилгын ажил 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэйг өөр 2008 онд эхэлсэн ч төсөв нь нэмэгдсээр 6.2 тэрбум төгрөг болсон. Хамгийн сүүлд эргэдэг тайзтай болно гэж 1.6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардаад буй.
** Гурван жилийн өмнө Сүхбаатар аймгийн БаруунУрт суманд барилгын ажил нь эхэлсэн 700 хүний суудалтай спорт цогцолбор гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж бүрэн зогссон, дахин төлөвлөх шаардлагатай. Гүйцэтгэгч нь төрөөс тэрбум гаруй төгрөг авсан.
** ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн хичээлийн байр ам метр нь 4.2 сая төгрөгөөр босож байна.
** Ховд аймаг дахь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн зардалд төсвөөс тэрбум төгрөг гаргасан. Харамсалтай нь тоног төхөөрөмж Ховдод байдаггүй. Холбогдох хүм үүсийн хэлж байгаагаар тэрх үү тоног төхөөрөмж нь Улаанбаатарт байгаа гэсэн.
Б.НОМИН