Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд шатрын эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн юм. Эдгээрээс эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин ирэх наймдугаар сарын 1-14-нд Норвегийн Тромсо хотод болох Дэлхийн шатрын ээлжит 41-р олимпиадад улсаа төлөөлөн оролцох эрх хүртсэн. Эмэгтэйчүүдээс Ховд аймаг, Төрийн банк, “Нью прогресс” группийн тамирчин, спортын мастер Б.Баярмаа 9.0 оноогоор түр үүлж, улсын аварга болсон юм.
-Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ тэмцээнд оролцохын тулд та Монголд ирж, сар гаруй бэлтгэл хийсэн гэл үү?
-Зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Би ОХУ-ын Москва хотод эдийн засаг онол, мэдээлэл зүйн их сургуульд ирэх жилээс суралцана. Одоогоор хэлний бэлтгэлд сурч байгаа. Энэ мэргэжлийг сонгох гэж аав, ээжтэйгээ их зөвлөлдсөн. Москвад очсон даруйдаа хичээлдээ анхаарал хандуулсан болохоор бэлтгэл хийх зав гарааг үй. Ирэх наймдугаар сарын 1-14-нд Норвегийн Тромсо хотод болох Дэлхийн шатрын ээлжит 41-р олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох тул улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцъя гэж бодоод сургуулиасаа хоёр сарын чөлөө авч Монголдоо ирсэн.
-Шатрын спорт сонгоход аав тань нөлөөлсөн үү?
-Аав маань шатар тоглох хообийтой. Намайг хүүхэд байхад шатар хэрхэн тоглохыг зааж өгсөн. Би “Ирээдүй” цогцолборын нэгд үгээр сургуулийн шатар, математикийн гүнзгийр үүлсэн сургалттай ангийг 2012 онд дүүргэсэн. Манай ангийнхан шатар тоглох дуртай байлаа. Ангийн багш Д.Сэржмядаг шатрын спортын дэд мастер. Бидэнд шатар хэрхэн тоглох талаар зааж, ”Тоглож байхдаа төлөвлөгөө зохиож, мадална гэсэн бодолтой тоглох хэрэгтэй. Тиймээс бодлого бодож байсан байрлалуудаа тавихыг хичээ” гэж захидаг байв. Би багадаа урлаг сонирхдог байсан болохоор эхэндээ шатар тоглох сонирхолгүй байсан. Багшийгаа ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухад нь дуучин болно гэж хариулдаг байлаа. Хүүхдүүд ангидаа шатар тоглож байхад би ганцаараа цонх руу ширтээд хурдан дуусаасай гэж боддог байсан. Харин хоёрдугаар ангид ороод л шатар тоглож, бодлого бодохдоо эрс сайжирсан. Ангийнхаа шатар сайн тоглодог хүүхд үүдтэй ана мана тоглож, хождог болоход багш маань их гайхсан шүү. Тэр жилээ сургуулийнхаа зохион байгуулдаг “Оюуны одод” тэмцээнээс алт, “Ирээд үйн одод” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, урамшсан. Түүнээс хойш дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр ч удаа аварга болж байлаа. Өсвөр насны шатрын тэмцээнд оролцдог өрсөлдөгчид маань хүчтэй байсан. Нэг нэгнийхээ тоглолтын арга барилыг сайн мэддэг. Тиймээс хожихын тулд өөрийгөө “ялна, чадна” гэдэг үгээр зоригжуулдаг байв.
-Та Азийн болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд байнга оролцдог туршлагатай тамирчин. Шатар тоглож байхдаа юуг анхаарах нь чухал вэ?
-“Шатар тоглоход арван хувь нь авьяас, үлдсэн нь хөдөлмөр” гэж багш маань хэлдэг. Би сайн тамирчин болохын тулд уйгагүй хөдөлмөрлөж байгаа. Шатар тоглохдоо оюун ухаанаа сайтар төвлөрүүлж, цаг хугацааг зөв тооцоолох нь чухал. Өөртөө хэт их итгэж, өрсөлдөгчөө басаж болохгүй. АНЭУ-ын Аль-Айн хотод зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд би цагаа буруу тооцоолсноос болж медальгүй хоцорсон удаатай. Тиймээс алдаагаа давтахг үйг хичээдэг. Шатар оюуны, тэр дундаа сэтгэлз үйн спорт. Хожих, хожигдох нь гол бус өрсөлдөгчөө мэдэрч тоглох нь чухал.
-Таныг Д.Сэржмядаг багштайгаа байнга холбоотой байдаг гэж сонссон. Улсын аварга болсон шавьдаа багш нь урам хайрласан байлгүй?
-Багш маань надад ээжээс минь өөрцгүй ханддаг. ОХУ-аас ирээд хамгийн түрүүнд багштайгаа уулзсан. Надад хэрэгтэй үнэтэй зөвлөгөө байнга өгдөг хүн дээ. Намайг улсын аварга болсон баярт мэдээг сонсоод аав багш нарт маань дуулгасан байна лээ. Би Д.Сэржмядаг, Н.Төвсанаа, Ч.Хүрэлбаатар хэмээх гурван сайхан багштай. Дэлхийн шатрын холбооны мастер Н.Төвсанаа багш маань намайг бүх талаар дэмжиж, бүтэн сар бэлтгэл сургуулилалт хийлгэсэн. Тэмцээний шийдвэрлэх мөчийн тоглолт удаан өрнөсөн. Тэр үед аав, ээж, багш нар маань санаа нь их зовнисон гэдэг. Аварга болсныг ааваас дуулаад багш маань залгаад “Шавьдаа баяр хүргэе. Аварга болсныг чинь ааваас тань сонсож мэдлээ. Дараа дараагийн тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаарай” гэж урам хайрласан.
-Азийн орнуудаас ямар улсын шатарчид хүчтэй өрсөлдөгч байдаг вэ?
-Энэтхэг, Хятад, Казахстан улсын тамирчид хүчтэй өрсөлдөгч. Би тоглолт эхлэхээс өмнө өрсөлдөгчийнхөө арга барил, онцлогийг нь тодорхой хэмжээгээр судалдаг. 2012 онд Хятадад болсон Азийн олон улсын шатрын багийн аварга шалгаруулах тэмцээн болоход ах, эгч нартайгаа нэг баг болсон. Монголын шатарчид Энэтхэгийн багтай тоглосон. Би гуравдугаар ширээнд Энэтхэгийн их мастертай таарсан. Тэр тэмцээнд өрсөлдөгчдөө хожигдсон сургамж маань хойшдын олон тоглолтод туршлага болсон шүү.
-Өрсөлдөгчөөсөө суралцдаг уу. Тоглолтын арга барил нь ямар санагддаг вэ?
-Өрсөлдөгчөөсөө суралцана гэдэг өөрийг өө хөгжүүлэх том боломж. Сайн өрсөлдөгчтэй байна гэдэг өөртөө туршлага хуримтлуулж байна гэсэн үг. Хожигдох нь хожихын эхлэл гэдэгтэй би санал нэг байдаг. Ялагдал болгон дандаа муу байдаггүй, амжилт руу хөтлөх хөшүүрэг болдог тал бий. Азийн орнуудаас вьетнамчууд шатрын тамирчдадаа анхаарал хандуулж, Унгарын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэдэг. Мөн Индонези улс гурван тамирчнаа нээлттэй тэмцээнд байнга оролцуулдаг болсон тул тоглолт нь сайжирч, хоёр жилийн дотор олон улсын мастер цол хүртсэн. Тамирчин хүнд хувийн соёл гэж бий. Би аль болох өрсөлдөгчдөө саад болохгүйг хичээдэг. Зарим орны тамирчин хувийн зан араншингаа тоглолтдоо тактик болгож гаргадаг. Би олон орны тамирчинтай тоглож үзсэн. Дуу аялах, хумсаа мэрэх, муухай харах, гөлөрч ширтэх гээд янз бүрийн авир гаргадаг. Энэ нь өрсөлдөгчийнхөө дургүйг хүргэж, бодоход нь саад болдог.
-Танаар хүүхдүүддээ шатар заалгах хүсэлтэй хүн олон байдаг уу?
-Бий, бий. Таньдаг, мэддэг ойр дотнын маань хүмүүс “Манай хүүхдэд шатар зааж өгөөч, боломж гарвал манайд ирж тоглож байгаарай” гэдэг. Миний хувьд ид тоглож байх үедээ хүүхдүүдэд шатар заавал амжилт гаргахад тийм ч сайнаар нөлөөлөхгүй байх гэж боддог. Харин шатар тоглох арга, барилаа сайжруулж болох талаар зөвлөгөө авахыг хүсвэл мэддэг зүйлээсээ харамгүй хуваалцахад бэлэн.
-Танд хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн орон?
-Турк. Тэнд болсон шатрын хоёр ч тэмцээнд оролцсон. 2010 онд 15 настай байхдаа найз А.Энхтуултайгаа хамт Турк улсын Кайсери хотод болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. А.Энхтуул надаас нэг эгч л дээ. Тэр үед бид дасгалжуулагчгүй явсан. Одоо тэр тэмцээнийг санахаар бид эх орноо төлөөлж, ямар их зориг гаргаж явсан юм бэ гэж боддог юм. Найз маань тэр тэмцээнд түрүүлж, харин би дөрөвдүгээр байрт шалгарч байлаа. Би тамирчин гэж хэлүүлэх дуртай. Тиймдээ ч шатрыг амьдралынхаа гол зорилго болгосон.
-Тэмцээнд оролцохдоо томоохон байгууллагуудаас дэмжлэг авч чаддаг уу?
-Тэмцээнд явахаар болж, томоохон байгууллагуудын хаалга бишгүй л татсан. Зардал, мөнгөний туслалцаа хүсэхэд зарим нэг байгууллага нэг сая, эсвэл 500 мянган төгрөг өгнө. Тэмцээний товлосон хугацаа дөхчихсөн үед аав, ээж маань өр, зээл тавиад л явуулна. Мөнгө маань байр, хоол хүнс, унааны зардалд арай гэж хүрдэг болохоор тэмцээн дуусангуут маргааш нь Монголдоо ирэх гэж яардаг байв. Шатрын спортыг манай улс дэмждэггүй. Гэхдээ нэг үеэ бодвол одоо гайгүй л болж байна. Бид өсвөр үеийнхээ тамирчдыг дэмжих хэрэгтэй. Манайд шатар тоглодог авьяастай хүүхэд олон бий. Даанч дэмжлэг, туслалцаа дутмаг болохоор авьяасаа хөгжүүлж чадалгүй орхидог.
-Шатраас өөр ямар спортоор хичээллэдэг вэ?
-Би шатар тоглосноос хойш тайван, хүлээцтэй болсон. Сүүлийн үед найзуудтайгаа теннис түлхүү тоглож байгаа. Тамирчид шатар,теннисийг уялдаатай спорт гэж ярьдаг. Теннис тоглоход нүдний хараа сайжрахаас гадна, шатрын нүүдлээ хурдан гүйлгэж харахад тустай. Энэ дашрамд улсын аварга шалгаруулах тэмцээнд дэмжиж тусалсан авга ах С.Бямбадорж, мөн Ховд аймгийн ах, эгч нар болоод Төрийн банк, “Нью прогресс” группийнхэнд баярлаж талархсанаа илэрхийлье.
Г.БАТЦЭЦЭГ