“Монголын эдийн засгийн чуулган 2014” чуулга уулзалтын үеэр бизнесийн лидерүүд “Гадаадын банкийг зах зээлдээ оруулах цаг нь болсон” гэдгийг онцолж байв. Гэвч ийм санал банкны салбарынхнаас гарахгүй нь мэдээж. Хямд хүүтэй, их хэмжээтэй зээл авах “мөрөөдөлтэй” хувийн хэвшлийнхнээс л гарах нь дамжиггүй. Хувийн хэвшлийнхний хүслийг хятадууд сай тар ойлгосон бололтой. Төд удалгүй “Bank of China” салбар нээх хүсэлтээ Монголбан кинд улам жилжээ. Төвбанкныхан энэ хүсэл тийг Зас гийн газрын Эдийн засгийг эрчимжүү лэх 100 хо ног аянаар амжуулах ажлын жагсаал тад баг таав. УИХд өргөн барьсан уг баримт би чигт “Bank of China”гийн салбар байгуула хыг зөвшөөрөх гэсэн заалт тэмээнээс тэмдэгтэй хараг даж, дуулианы сэдэв болоод хоёр долоо хоног “торолзлоо”.
Засгийн газар сандарсандаа дуулиантай заалтыг жагсаалтаас үтэр түргэн “сугалав”. “Bank of China”г оруулж ирвэл манай арилжааны банкуудыг зах зээлээс ша хаж, дампууруулаад ганцаараа хаан сууна гэсэн “мессеж” хэвлэлийн хуудсаар тарав. Манай улсад АНУын “Standard Chartered”, Гол ландын ING, Хятадын “Bank of China”, Япо ны “Sumimoto Mitsui”, “Tokyo Mitsibushi UFJ” банк Төлөөлөгчийн газраа нээгээд байгаа. Эд гээрээс “Bank of China” л төрийн өмчит банк. Га даадын банкууд бүгд салбараа нээх туйлын зорилгоор манайд Төлөөлөгчийн газраа нээдэг. Үүнийгээ ч нууж хааж сүйд болдоггүй. Төрийн өмчийн, гэхдээ бүр Хятадын банк салбараа нээх сонирхлоо илэрхийлсэн нь ма найхныг бүр ч айдаст автуулав бололтой.
Их хөрөнгөтэй, төрийн өмчийн банк гэдэг тодотгол нь манайхны гадаадын банкийг зах зээл дээ оруул бал ямар өөрчлөлт гарах бол, гай дагуулах, мөнгө даллах уу гэдгийг дэнслэх зав дал ч олгосон гүй. Харин “Bank of China” биш, “Standard Chartered”, ING банк салбараа нээх сонирх лоо илэрхийл сэн бол монголчууд зах зээлийн өнц өөс нь харах байсан болов уу. Хятадын төрийн өмчийн “Чалко” компани 2012 онд “Саусгоби”гийн хувьцааны дийлэн хийг худалдаж авах хэлцэл эхлүүлэхэд монгол чууд урд хөршийн Засгийн газарт нүүрсний бодлогоо алдах нь гэж маш их сандарсан.
“Чалко”гийн хэлцлийг зогсоох зорилгоор ба талсан гадаадын хөрөнгө оруулалтыг хяз гаар лах хууль нь хөрөнгө оруулагчдыг хөөж явуул сан гашуун сургамжтай. 2012 оны зун жин “Чалко”гоос болгоомжилж, хууль гаргаж хэлц лийг нь зогсоосон шиг “Bank of China”г энэ хавар жин ад үзэж, гадуурхах янзтай. Ядаж бай хад монголчуудын хятадуудтай түүхийн турш тэмцэлдсэн зэвүүцэл нь эдийн засаг, бизне сийн салбарт ч хүйт даалгах аж. “Bank of China”д салбараа нээхийг зөвшөө рөх эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөв лөл хэлэлцэх гэнэ. Монголбанкны ерөнхий лөгч Н.Золжаргал 100 хоногт амжуулах ажлын жагсаалтад “Bank of China”г зоригтой багтаа сан ч баахан донгодуулаад Үндэсний аюул гүй байдлын зөвлөл рүү чихэв. Тэгвэл Үндэс ний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг, Мон гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизээр ярилцлага өгөхдөө “Төрийн өмчит банкийг зах зээлдээ оруулахгүй” гээд бараг хэлчихлээ. “Bank of China”гийн Монголын зах зээлд хөл тавих сонирхол төрийн тэргүүний сонорт хүрээд тушигдав. Ер нь ч одоогоор босго давж орж чадахгүй биз.
Бизнесийн салбарынханд Хятадынх ч байна уу, Америкийнх нь байна уу хамаагүй, бага хүүтэй зээл өгөх банк орж ирэх нь л чухал. Ма най арилжааны 14 банк томоохон төсөл сан хүүжүүлэх чадалгүйгээс гадна өндөр хүүтэй. Бизнесийн зээлийн хүү хамгийн бага нь 16 хувь байна. Тэгвэл 0.5 хувиар хадгаламж тат даг гадаадын банк орж ирээд жилийн най ман хувийн хүүтэй зээл олгоход “ура” хаш ги раад уралдацгаана. Угаасаа Монголын ком па ниуд дотоодын банкнаас зээл авахаас цаар га лаад гадаадыг зорьдог болоод удаж буй. Ху вийн хэвшлийнхэн 2013 оны эцсийн байд лаар гадаадын банк, санхүүгийн байгуулла гаас 13.4 тэрбум ам.доллар буюу 24.1 их наяд төг рөг зээлжээ. Тэгвэл Монголын арилжааны банк наас өнгөрсөн сарын байдлаар 11.3 их наяд төгрөг зээлсэн байна. Гадаадаас хоёр дахин их зээл авсан байгаа биз. Үүнээс үзвэл, гадаа дын банк салбараа нээхийг хориглоод хожих зүйлгүй ч юм шиг. “Bank of China”гийн салбараа нээх гэ сэн сонирхол нь Монголын банкуудын удирд лагуу дад нэгийг бодуулж, хоёрыг тунгаах “бо ломж олгосон” болов уу. Дараагийн удаа хувийн банк салбараа нээх сонирхлоо илэрхийлэхэд өнөөд рийнхөөс өөдрөг өнцгөөс харж ч ма гадгүй. Манай хувийн хэвшлийнхэнд урт хугацаатай, их хэмжээтэй, хүү багатай зээл шаардлага тай байгаа нь үнэн. Энэ орон зайг хэн, хэрхэн нөхөх вэ. Магадгүй дотоодын банкууд томрон тор ниж энэ орон зайг дүүргэхийг хүлээж болох л байх. Хямд хүүтэй мөнгөөр эдийн засгаа хур дан хөгжүүлэх туйлын зорилго бидэнд бий. Тий мээс дараагийн санал ирэхэд угтуулан та вих нөх цөл шаардлагатай. Салбараа нээж болно, хадга ламж татахгүй шүү, 10 тэрбум төгрө гөөс дээш зээл олго гэх мэтээр арилжаа ны бан куудынхаа хүрч чаддаггүй зах зээлийн орон зайг нөхөх болзлууд бэлдэх нь зүйтэй болов уу. Юутай ч эдийн засагч, судлаачид хэрхэн үнэлж дүгнэж буйг сонирхъё.
-Гадаадын банкийг зах зээлдээ оруулах нь зүйтэй юү?
Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун: БАНКНЫ САЛБАР ЗАХ ЗЭЭЛЭЭ НЭЭХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ
Зах зээлээ нээх, хам гаалах эсэх нь аль ч улс оронд ихээхэн маргаан да гуул даг. Зах зээлээ нээх хэрэг тэй гэсэн үзэл ба римт лалыг компаниуд нь хүчирхэгжсэн, олон ул сад үйл ажиллагаа явуулахыг сонирх дог өн дөр хөгжилтэй орон гаргаж тавьдаг юм. Энэ үзэл баримтлалыг хөгжиж буй за рим орон хүлээж авдаг. Харин дотоодын зах зээлээ хамгаалж, үндэс ний ком паниу даа бэхжүүлэх сонирхолтой улс хүлээж авдаггүй. Ийм улсын тод жишээ нь Өм нөд Солонгос юм. Солон гос чууд цахилгаа ны барааны зах зээ лээ гадаадын компа нид нээ дэггүй. Мөн автомашины салбартаа Япо ны бү тээг дэхүүнийг хэрэглэхийг хо риг лож байсан түүхтэй. Ингэж үндэснийхээ зах зээлийг хамгаалсны ачаар бидний мэ дэх цахилгаан барааны “Самсунг”, авто машины “Хьюндай моторс”, “Киа моторс” компани дэлхийн зах зээлд гарсан юм. Манай банкууд дэлхийн банкуудаас хү чин чадлаараа хол хоцорсон. Тэгэхээр дэлхийн том банкийг зах зээлдээ орж ирэхийг зөвшөөрвөл хүүхдийг Дэлхийн боксын аваргатай зодолд гээд дэвжээ рүү түл хэж байгаатай адил болно. Монголын Зас гийн газар 1996 онд Дэлхийн худалдааны байгууллагад эл сээд сэтгэлийн хөөр лөөр зах зээлийн хам гаалалтаа устгасан. Түү нээс хойш до лоон жилд Монголын хөнгөн хүнс, ялан гуяа оёмол бүтээгдэхүү ний сал бар бүр мөсөн мөхсөн. Одоо сэргээж чадах гүй бай гаа. Тухайн салбар хөг жиж хөл дээр нь бо сож байх үед зах зээлийг нь хамгаа лах хэ рэгтэй. Банкууд томроод дэлхийн зах зээлээс хөрөнгө босгодог болсон цагт нээх нь зүйтэй. Банкны сал барт зах зээлээ нээх цаг болоогүй байна.
МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор Л.Оюун: ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭХ ДАВУУ ТАЛТАЙ Ч АНХААРАХ ЗҮЙЛ БИЙ
Гадаадын банк зах зээлд орж ирэхээр хэд хэдэн давуу талтай. Нэг дүгээрт, зээлийн эх үүс вэр орж ирнэ гэсэн үг. Тиймээс том том төс лүүдийг санхүүжүүлэх сан хүү гийн эх үүсвэр дутмаг байгаа өнөө үед гадаадын банк оруулж ирэхэд болох гүй гэх зүйлгүй. Хоёрдугаарт, гадаадын банк орж ирснээр банкуудын хооронд өр сөлдөөн эрчимжинэ. Өрсөлдөөний үр дүнд тухайн салбар, зах зээл хөг жинө. Чадвартай, чадалтай өрсөлдөгчтэй байж компани хөгждөг жамтай. Гэвч зах зээ лээ алдах магадлал өндөр юм. Энэ бол гадаадын банк оруулж ирэхийн сул тал нь. Ийм учраас уялдуулсан, хамгаалсан дүрэм журмын дагуу гадаадын банкийг ажил луулж болно. Жишээ нь, дотоодын арил жааны банкуудтай хамтарч ажил лана, аж ахуйн нэгжүүдэд синдикат зээл олгоно, том төсөл санхүүжүүлнэ, хадгаламж татна, татахгүй, харилцах данс нээнэ, нээх гүй гэсэн янз бүрийн хязгаарлалт та вих боломжтой. Гадаадын банкууд ма най улсын эдийн засгийг өсөх ирээдүй тэй гэж хараад салбараа нээх санал тавьж буйд нь би нааштай хандаж байгаа. Тэд ашиг орлого олно гэж тооцоолсон хэрэг шүү дээ. Гадаадын банк орж ирэх давуу тал тай ч анхаарах зүйл бийг мартаж болох гүй. Ер нь гадаадын мөнгөний урсгалыг хаах хэрэггүй гэж бодож байна.
Санхүүгийн зах зээлийн холбооны эдийн засагч Л.Бямба: ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭХЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ
Бид гадаадын хөрөнгө оруулалт татахаасаа ай гаагүй байж, “Bank of China”г орж ирэхэд юунд нь бэргээд байгаа юм. Тэр бүү хэл, дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү хэм жээний гадаадын хөрөнгө оруулалт та таад явж байгаа шүү дээ. Банк орж ирэх, гадаадын хөрөнгө оруулалт татах хоёр ямар ялгаатай юм бэ. “Bank of China” монголчуудаас хадгаламж татах уу, татахгүй юу гэдэг нь дараагийн асуу дал. Гадаадын хөрөнгийн эх үүсвэр монголчуудад шаардлагатай. Түүнийг нь “Banк of China” өгье гэж байна. Бид хү ний мөнгийг ашиглаад эдийн засгийн бүт цээ тодорхойлж аваад цааш хөдлөх хэрэг тэй. Монголын банкуудын зээлийн хүү өн дөр. Өндөр хүүтэй зээл авч бизнес эрхлэх л боломж бий. Гадаадын банк оруулж ирж зээлийн хүүг бууруулах хэ рэг тэй гэж ярьсаар байгаа биз дээ. Тэгж байж л зээлийн хүү буурна. Миний хувьд “Bank of China”г орж ирэхэд эмзэглэж айх хэрэггүй гэж бодож байна.
Н.Энхбат