Түүх давтагдаж байна. Гэхдээ урь дынхаас арай өөрөөр. Инс титуци хоорондын зөрчлийг арилгаж ухаалаг төрийг бий болгох явцыг ардчилагчид “амжилттай” таслан зогсоолоо. Бүр тодруулбал, АН дахь фракц хоорондын зөрчлөөс болж “Ардчилсан” Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төрийн тогтолцооны гол үзэл санаа нуран унахыг үзэв.
Хамгийн аймшигтай нь Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох байгууллагын зааг ялгааг тогтоож ард түмний олон жил хүсэн мөрөөдсөн тэр тогтолцоог “ухаалаг” гэсэн томъёоллоор нэрлэн хэрэгжүүлэхээр бүх хүчээ шавхсаныг нь УИХ дахь олонх таслан зогсоолоо. Үүгээрээ ерөөсөө л АН ынхан ардчиллыг түлхэн унагаж байна гэхэд хатуудахгүй болов уу. Учир нь эхлээд АН ынхан намын бүлэг УИХ ын Байнгын хорооноос хүчтэй хэмээн үзэж УИХ ын гишүүнийг үгээ хэлснийх нь төлөө буруутгаж намаасаа хөөлөө. Энэ бол УИХ ын гишүүний халдашгүй эрхэд намын бүлгийнхэн нь халдсан хэрэг шүү дээ. Гэвч арай л дэндүүлснээ мэдээд ууч сэтгэл гаргах дүр эсгэн Р.Бурмааг торгоож үлдээв.
Үүний дараа хуулийн салбарын шинэчлэлийн “гүйцэтгэгч”, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлаар хэрхэхээ ярилцахаар завсарлага авлаа. Түүнийг огцруулчихвал ерөөсөө АН бол Ерөнхийлөгчийн санаачилгуудын “дайсан” гээд дүгнэчихэж болохоор. Энэ бүхний цаана “Алтан гадас” ын эрх ашиг бий. Ардчилсан намынхан сүүлийн үед МоАХ болон бусад фракцыг өөртөө соронз мэт татаж улс төрийн аливаа ажиллагааг С.Баярцогт, Х.Баттулга нарын заавраар хийдэг болсон гэх. Х.Баттулгыг дараагийн Ерөнхий сайд гэсэн зорилготой таамаг тэнүүчилсээр удаж байна. Тэр Н.Алтанхуягийн танхимд ажил лаж байгаа ч огцорлоо гэхэд “тураад үхчихгүй” олигархиудын нэг учраас түүнээс том эрх ашиг өөрт нь харагдвал Засгийн газрыг “муухай” харагдуулахаас татгалзахгүй. Энэ бол улстөрчдөд байдаг л шинж чанар.
С.Баярцогтын хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах тохироо хийж байх үед түүнийг “ямар нэг” салбарын сайдаар томилуулахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гурван хүн бараалхан ятгаад дийлээгүйг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Тиймээс ч нэг талаас дараагийн ээлжинд баттай томилогдоно гэх үүднээс Ерөнхийлөгчийг дэмжих мэт боловч цаагуураа “нэгдүгээр хүн” тэй хэдийнэ “дайн” зарлачихаад байгаа билээ. Тийм ч учраас “Ерөнхийлөгчөөрөө хориг тавиулахгүй юу. Бид унагаачих юм чинь” гэж бүлгийн хурал дээр “том дуугарах” болсон.
Уг нь Н.Алтанхуягаас арай сийрэг ухаантай Ерөнхий сайд, намын дарга байсан бол тэс өөр гаргалгаа хийх байв. Тухайлбал, хэдийгээр “Давхар дээл” тайлах шийдвэр гарсан ч Ерөнхий сайд хэвээрээ үлдэх юм чинь танхимд нь таарч тохирохгүй байгаа сайд нараа явуулж, Засгийн газраа “цэвэрлээд” авна. Анхнаасааа шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг фракцуудын “дажин” дунд яаруу тэвдүү хийснийхээ горыг хангалттай амсаж байгаа билээ. Тэр тусмаа Засгийн газраа гэхээсээ илүүтэй өөрийгөө торгоон тогтоохын тулд фракцуудын төлөөллөөр аалзны шүлс шиг хэрчихээд түүнээсээ гарч чадахгүй зовж байгааг нь олон нийт харж байна. Хааяа үүндээ бачимдан “Ерөнхий сайдын зовлонд цадах болоогүй юу” хэмээн хашгирмаар болж, гэнэ сэрэггүй алдаа гаргадаг. Бүр долоо хоног тутамд “Ерөнхий сайдын 30 минут” гэгчийг нээлттэй хийж бачимдлаа тайлж сонгогчдын доог болдог. “Үүнийгээ боль” гээд хэлчих үнэнч зөвлөх ч түүнд алга. “Шилэн” данс, “шилэн” төсөв, “ши лэн” тендер ярьсаар одоо энэ бүх “шил” нь хагарчих гээд байна.
Үүний зэрэгцээ саяхан л МАН ынхан хуралдаж, хэрэлдэж, зодолддог байсан “Нүхт” цогцолборт “Бүлгийн хурал” нэртэй хэрүүлээ хийж Д.Арвин, Р.Бурмаа нар хийгээд “хатан түшээ” нартаа золтой л маажуулсангүй. Дээр нь Г.Батхүү, Х.Баттулга нарын “шинэ” монголчууд нь нударга зөрүүлчих гээд намын дарга, Ерөнхий сайд ам нь ангалзахаас биш аль ч талд орж зүрхэлсэнгүй. Аргагүйн эрхэнд тэрбээр Ерөнхийлөгчийн эсрэг талд зогсохоос өөр аргагүй гацаанд орчихлоо.
Энэ бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд маш аюултай гарц байв. Учир нь өрсөлдөгч нь хэчнээн хүчтэй билээ. Н.Алтанхуяг гэдэг хувь улстөрчийн “дайсан” юутай олон бэ гэдгийг тооцоолох завдалгүйгээр хүнд байдалд орчих шиг боллоо. Түүний “нокаут” аас гарах гэсээр байтал “галт тэрэг хэдийнэ хөдөлсөн” байх болно.
Хамгийн гол нь 2016 он гэхэд сонгогчид Н.Алтанхуягийг үзэн ядах хангалттай шалтгаан хуримтлуулсан байх нь дамжиггүй. Яагаад гэвэл тэрбээр ардчиллын үнэт зүйлийг хадгалж явж чадсангүй. Давхар дээлээ тайлахаас татгалзлаа. Үүнд хэдийгээр гол буруутан биш боловч намын гишүүдийг нэгэн зүгт чиглүүлж чадсангүй. Дээр нь түүнийг “хулчгар” гэдгийг мэддэг байсан ч ийм их эрх мэдлээр “хучуулчихаад” фракцуудаас айна гэж даанч төсөөлөөгүй. Сонгогчдод үзэн ядагдах сүүлийн шалтгаан нь Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарыг ооны хоёр эвэр шиг ижилдэж яваасай. Ойроор бодоход хойд хөршийн В.Путин, Д.Медведев нарын нэгэн адил байраа солилцон суудлаа хадгалаасай гэсэн санааг УИХ ын 2012 оны, 2013 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн ард түмнээсээ олж харж чадаагүй нь харамсалтай.
У.ОРГИЛМАА