Савлаад буй эдийн засгаа сайжруулахаар УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлав. 2009 онд УИХ ийм тогтоол батлахдаа Засгийн газарт гадаад зах зээлээс тодорхой хөрөнгө босгох эрх олгож байсан бол энэ удаа айлаас эрэхээс авдраа уудлах зарчим баримталжээ. Хууль эрх зүйн орчноо өөрчилж, төрийн нэрийн өмнөөс хувийн хэвшлийнхэнд тавьсан чөдрөө тайлж, саад болж байсан “крант”-ыг нээснээр эрсдэлийг даван туулж болно гэдгийг хууль тогтоогчид сая нэг ойлгосон байна. Тогтоол баталсантай холбогдуулан Засгийн газар зургаан ч хуульд өөрчлөлт оруулж, ирэх сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих учиртай. Уг тогтоолын 26 заалтаас 18 нь санхүү, эдийн засагт тулгамдсан хүндрэлийг даван туулахад, үлдсэн нь хөгжлийн бодлого, төлөвлөлт, төрийн өмчийн удирдлагын менежментийн тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн аж.
ТАВДУГААР САРД БАГТААН ҮНЭ ЧӨЛӨӨЛНӨ
Олон жилийн турш төрд чөдөрлүүлсэн нэг салбар нь яах аргагүй эрчим хүч. Цахилгаан, дулааны үнийг зах зээлийн горимд нийцүүлчих юм бол эрх баригчид ард түмэнд оноо алдчих гээд байжээ. Тиймээс үе үеийн Засгийн газар эрчим хүчний салбарт үнэ нэмэхийг тас хориглож, үр дүнд нь цахилгаан станц, түгээх сүлжээнийхэн, уурхайнууд алдагдалтай ажиллаж, нуруугаа авахуулсан морь шиг болсон байв. Өнгөрсөн онд гэхэд л цахилгаан станц, түгээх сүлжээний компаниуд 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Багануур, Шивээ Овоо, Налайх зэрэг уурхайнууд жилд 3-9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж иржээ. Төр өмчийнхөө компаниудад татаас өгчихдөг байсан бол хувийн хэвшлийнхэн хэдэн жилийн турш урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, өрийн сүлжээд амь зууж ирсэн. Харин одоо энэ “түрэмгийлэл” түүх болох нь. Дээрх тогтоолд эрчим хүчний салбарын үнийг энэ сардаа багтаан чөлөөлнө хэмээн заажээ. Уг нь Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай 72 дугаар тогтоолыг УИХ аль 2010 онд баталсан. Үүний дагуу энэ оны нэгдүгээр сард л ийн шийдэх байв. Үе үеийн Засгийн газар шийдэж зүрхлээгүй асуудлыг хугацаа алдсан хэдий ч шинэчлэлийн Засгийн газар ажил хэрэг болгосонд энэ салбарынхан баяртай байна. Нөгөө талдаа эрчим хүч- ний салбарын үнийг зах зээлийн горимд шилжүүлнэ гэдэг нь үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ айл өрхүүдийн 70 хувь нь 150 кВт-аас доош цахилгаан хэрэглэдэг учраас энэ өөрчлөлт нөлөөлөхгүй. Үүнээс дээш хэрэглээтэй айл, байгууллагуудын хувьд хэм - нэлт, бас дахин хэм нэлтийн зар чимд шилжих л үлдэж байна. Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлснөөр эдийн за - сагт ямар ач холбогдолтой талаар Ажлын хэсгийн ах - лагч Д.Зоригт гишүүн “Энэ сал барын үнийг зах зээлийн горимд шилжүүлснээр цахил - гаан станцууд, хувийн хэвш - лийнхэн алдагдал хүлээхээ больж, ашигтай ажиллана. Ши - нээр олон дулааны цахилгаан станц барих боломж бүрдэнэ. Тэр хэрээр улсын эдийн засаг сайжрах учир чухал шийдвэр болсон” хэмээн тайлбарлав.
“ХОЁР ТОЛГОЙ”-ГОО ДАЙЧИЛНА
Бидний ухах гол “авдар” бол Оюутолгой, Таван тол гойн орд. Тиймээс далд уурхайн үйл ажиллагаа нь санхүүжилтгүйгээс болж зогсоод буй Оюутолгойд Засгийн газраас бодлогоор дэмжлэг үзүүлэхээр тогтоолд тусгажээ. Уг ордын анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум доллараар хэтэрсний шалтгааныг тодруулсны дараа ийм алхам хийх ёстой хэмээн зарим гишүүн шүүмжилж байсан. Тэгвэл энэ чиглэлээр аудит хийж байгаа гэнэ. Мөн Тавантолгойн ордоос олбор - лох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэх, Гашуунсухайт Шивээхүрэн - гийн чиглэлд төмөр зам та вих талаар тусгайлан оруул жээ. Ингэснээр 3-5 тэр бум доллар нэмж орж ирэх нөхцөл бүрдэх гэнэ. Нэг ёсондоо дэд бүтцийг нь шийдэхэд ийм хэмжээний хөрөнгө шаардагдаж буй аж. Төсөвтөө ачаалал болохгүй, эдийн засагт ашигтай ху - вилбар бол “Эрдэнэс МГЛ” ерөнхий гэрээлэгч компаниар ажиллаад, бусад үйл ажил - лагааг гадаад, дотоодын хө - рөн гө оруулагчидтай хам тарч явуулах зам гэж үзсэн юм билээ. Мөн гурван чиглэлд на рийн царигтай төмөр зам барих саналаа Засгийн газ раас өргөн барьсан байгаа. Үүнийг УИХ шийдвэл нүүрс экс - портлох зардал тонн тутамд 200 доллараар буурах гэнэ. Ашигт малтмалын салбарт нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь чиглэдэг учраас хууль, эрх зүйн орчныг нь тогтвортой, найдвартай болгох талаар уг тогтоолд бас тусгажээ. Энэ зорилгоор Ашигт малтмалын тухай хууль өргөн барьсныг УИХ хэлэлцэж байгаа. Үүнийг баталбал гурван жилийн турш олгоогүй хайгуулын лицен - зийг үргэлжлүүлэн өгөх аж. Улмаар гадаад, дотоодын хө - рөнгө оруулалт нэг тэрбум дол лараар нэмэгдэх нь. 300 гаруй лицензийн эрхийг сэр - гээх тухай ярьж байна. Эндээс ойрын хугацаанд хоёр тэрбум долларын санхүүжилт орж ирнэ гэж тооцжээ.
ТАТВАР БА ХӨНГӨЛӨЛТ
Жилд 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгох, НӨАТ-ын босгыг 10 сая төгрөгөөс 50 сая болгож нэмэх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж буй. Мөн татварын баланс, тайланг байгууллагууд улирал бүр гаргадаг байсныг жилд нэг болгож ажлыг нь хөнгөвчлөхөөр болсон байна. Тусгай зөвшөөрлийг цэгцлэх, хяналт шалгалтаа чангатгая гэжээ. Энэ хүрээнд Өрийн удирд лагын тухай хуулийг батална. Дээрээс нь зээл авах босгыг ДНБ-ий 70 хувьтай тэнцүүлэн өсгөхөөр хуулийн төсөл өргөн барьсан байна. Улсын төсөв батлахдаа Зас - гийн газар уг босгыг 60 хувь болгох гээд сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулсан. Тэгвэл одоо бүр 70 болгож өсгөх гэж буйг Монголбанк ны ерөн - хий лөгч Н.Золжаргал “Орж ирж буй мөнгө эдийн засгийн суурь, улсын хөгжлийг тэлэх зорилготой бол өрийн босго өндөр байх ёстой. 70, 80 хувь гэдэг тоондоо биш, гарах үр дүн нь чухал” гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ гуравны хоёрын сана лаар бат лах учраас намууд энэ асууд лаар зөвшилцөх юм билээ. Энэ мэтээр дотоод боломжоо ашиглаж, хувийн хэв шил - дээ түшиглэн эдийн засгаа сайж руулах нэгэн тогтоолыг УИХ гараас гаргалаа. Шинэч- лэлийн Засгийн газар ам - ласнаараа 100 хоногт эхний үр дүнг гаргах нь уу, одоо хүлээх л үлдэж байна.