Ойрд байдал нэг л түгшүүртэй. Крымээс болж дэлхийн хоёр том гүрний харилцаа эвгүйтэж, гал авалцахад тун ойрхон болчихлоо. Орос, Америкийн хэн нэг нь л эвгүй хөдөлбөл хэрэг бишдэх шинжтэй. Аливаа улсын эх баригчид өөр хоорондоо учраа олохгүй удвал дэлхийн том тоглогчдын ашиг сонирхлын золиос болох амархан гэдгийг Украины өнөөгийн байдал бидэнд анхааруулаад байх шиг. Гадна ч гэлтгүй манайх дотооддоо ч улс төр, эдийн засгийн түгшүүртэй бо лоод уд лаа. Төсвийн орлого хэдэн саяар тасарч, юмны үнэ 2040 хувиар нэмэгдэж, нүүр тахалдаг үндэсний томоохон компаниуд хүрээгээ хумьж, жижиг дунд бизнесүүд хэдэн арваараа хаалгаа бариад байна. Гэтэл энэ хүнд байдлаас гарах гарцыг олох учир тай хууль тогтоох дээд байгууллага УИХ талцаж тоглосоор сонгуулийн хугацаа бараг талдаа орчихлоо. Хагас жил хэрэлдсэний дүнд “Давхар дээл”ээ тайлж, ухаалаг төртэй золгох боломжоо мөн л алдлаа. Нөгөөтэйгүүр улс орныг хөгжилд хүргэх гол гүйцэтгэх байгууллага Засгийн газар “Чингис бонд”ын 1.5 тэрбум, “Самурай бонд”ын 600 сая, нийт 2.1 тэр бум ам.долларын өр тавьж, үнэ тогтвор жуулах нэрийдлээр гурван тэрбум төгрөгийг салхинд хийсгэчихэв. Эцэст нь үнэ ч тогтворжсонгүй, эдийн засаг ч сэргэсэнгүй. Гурав хүрэхгүй сая хүн амтай, асар уудам газар нутагтай, дэд бүтэц бараг хөгжөөгүй манай улсын хувьд гаднын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй гэдэг нь тодорхой. Хөрөнгө оруулагч дын сонир хол мэдээж эхний ээлжинд уул уурхайн салбарт бий. Гэтэл энэ салбарын сайдын сэнтийд гаднын хөрөнгө оруулагчдыг үргээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүн нь суучихаад “Худлаа тоглосон юм, одоо та нар ирцгээ” гээд даллаж дуудаад байгаа нь хэр үнэмшилтэй вэ? Долларын ханш түүхэнд байгаагүй “амжилт”аа эвдэн 1800 давчихаад байхад эдийн засгийг эрчим жүүлэх 100 хоногийн хөтөлбөртөө 1384 гэсэн ханшаар оруулж ирчихээд засварлаж амжсангүй, дахин тодотгол хийнэ гээд сууж байгаа сайдтай эдийн засаг эрчимжиж, амжилтад хүрнэ гэж үү. Ер нь энэ бүтцээрээ хоёр жил хийж хүчрээгүй ажлаа 100 хоногт гүйцэтгэнэ гэдэг юу л бол.
130 гаруй сая хүн амтай Япон улсын Засгийн газар 11, 314 сая хүнтэй АНУ 15 яамтай гээд бодоход сонгуульт жил бүр өөрчлөгддөг манайх Засгийн газрын бүтцээ эргэн харж, шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэх боломжийг алдмааргүй л юм. Ардчилсан нам арай боловсон хүчний өлсгөлөнд нэрвэгдчихээгүй л байлтай. Оройтоогүй дээрээ Шинэчлэлийн Засгийн газар нэрэн дор нэгдэн ажиллаж чадахгүй байгаа зарим нэг сайдаа салбараа мэддэг, боловсролтой, Монгол Улсаа олны өмнө нүүр улайхааргүй төлөөлж чадах хүмүүсээр цус сэлбэх нь зөв болов уу. Залуу хүний хувьд би л лав ардчилсан гэсэн тодотголтой засгийг харанхуй нүх рүү унахыг нь хармааргүй байна.
Засгийн газрын шинэчлэлийн тухай яриа сүүлийн үед үе үе чих дэлсэх болсон. Нэгэнт яригдаад эхэлсэн энэ асуудлын эргэн тойронд өрнөж бо лох хувилбаруудыг “Өнөөдөр” сонин цувралаар хөндөж бичихээр зорилоо. Чухам аль хувилбараар тоглоомын дүрэм цааш үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй ч удалгүй хийх тэдний сонголт улсынхаа хөгжилд ээлтэй, зөв байж чадна гэдэгт найдъя.
Х.Баттулга ҮХААн сайдын албан тушаа лаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Дав хар дээлийг тайлах” буюу Зас гийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төс лийг УИХ аар бүхэлд нь унагаасаны да раа гэнэ тийн үйл яв дал болсон юм. Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа хамтарсан Засгийн газрыг бүрдүүлсэн “автор” байсан гэдгээ нуугаагүй. “Нэгэнт энэ Засгийн газар миний төсөөлж байснаар ажиллахгүй нь тодорхой болсон тул би УИХын гишүүний хувиар хяналт тавиад, шахаж, шаардаад явж байя” хэмээн даруухнаар өгүүлсэн байна билээ. Түүний энэ үгийн цаана ямар нууцууд агуулагдаж буйг товч дурдъя.
Юуны өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулга сайдтай ганцаарчлан уулзаж “Шинэчлэлийг чамаар эхлэхээс өөр аргагүй болчихлоо” гэсэн санал тавьсан. Х.Баттулга бол “мужик” аас гадна “зөрүүд” нэгэн. Тиймээс ч дээрх хоёр шинж чанар нь давамгайлж “Ц.Элбэгдорждоо ч үнэнч үлдье. Тэртэй, тэргүй гар, сэтгэл нийлэхгүй байгаа Засгийн газарт байгаа бүхнээрээ дэнчин тавьж үлдсэнээс “давхар дээл” тайлах хуулийн төслийг унагаасан алдаан дээр дөрөөлөн нэмэх оноо авчрахад юу нь болохгүй байх билээ” гэсэн дүгнэлтэд хүрээд гэнэтийн шийдвэр гаргасан байх магадлалтай. Гэхдээ УИХ дахь “Шударга ёс” бүлгийнхний яриад байгаа шиг хэл ам гарахыг таамаглаж байсны хувьд ҮХААн сайдаар ажиллах хугацаандаа юу хийж бүтээснээ тайлагначихаад ажлаа өгнө гэх нь түүний зөв биз ээ.
Дараагийнх нь Монголын ард түмний нийт лэг эрх ашигт нийцэхүйц өргөн цар хүрээтэй асуудал. Энэ бол мэдээж төмөр замын цариг. УИХаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”ыг баталсан. Тэр нь Үндэсний аюулгүй байд лын зөвлөлийн зөвлөмжид нийцсэн тохиол долд санасандаа хүрчихлээ гэж хэн ч бодно. Гэтэл танхимын тэргүүний санаа бодол өөр байвал яах вэ. Хэчнээн гоё, зөв мөрөөдөлтэй байлаа ч Х.Баттулга Ерөнхий сайд биш шүү дээ. Ингээд ирэх 50, 100 жилийн цаадхыг харж төлөвлөсөн ажлыг нь 2016, 2020 оны сонгуулиар ажлаа хэмждэг олонх унагаачих нь тэр. Ажил хийе гэвч Эдийн засгийн хөгжлийн сайдад Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдэл буйг тэр мэдэрч байв.
Дээрх хоёр шалтгаанаас гадна Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийх гээд байгаа шинэчлэлийн хүрээнд 20-иод жилийн өмнөх Х.Баттулгатай холбоотой өмч хувьчлалын “но” дэлгэгдэх гээд байсан. Эсвэл Төрийн өмчийн хороог “сан”-гийн зохион байгуулалттад орохоос өмнө зугтах шаардлагатай болсон гэхчлэн зарим таамаг дэвшүүлж буй ч тийм ч хүчтэй нөлөөлөл үзүүлэхгүй болов уу. Харин одоо түүний оронд хэн хэний нэрийг дэвшүүлэх бол гэсэн таамаглал “тэнүүчилж” байгааг сонирхъё.
Х.БАТТУЛГЫН ОРОНД “КРОУН”-Ы Д.НЯМХҮҮГ ТОМИЛОХООР ТОХИРЧЭЭ
Х.Золжаргал.Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын нэр хамгийн эхлээд дуулдаж эхэл сэн. Тэр ч байтугай тус яамны зарим албан хаагч Х.Баттул га сайдыг огц рох өргөд лөө өгмөгц Х.Золжар гал даргын хаа хаалгыг “ам раах”аа больсон гэлцэх бо лов. Х.Золжаргал уг нь болом жийн нэр дэвшигч мөн. Гэх дээ түүнд улс төрийн “хамгаалалт”, сай дын албан тушаалд очих хэмжээний “татах хүч” бий гэж үү. Одоогоос бараг хоёр сарын өмнө буюу “шүлхийний сезон”ы үеэр ҮХААн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Шүлхийтэй малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Ер нь идэж болно шүү дээ” гээд хэлчихснээсээ болж огцрох гээд байна гэсэн мэдээлэл чих дэлсэж байв. Мөн шүлхийний эсрэг вакциныг оруулж ирсэн CBС компанитай гэрээ байгуулсан нь хардлага дагуулж, яг тэр үеэр “Ерөөсөө манай сайд, Төрийн нарийн бичгийн дарга таарамж муутай болчихоод байгаа юм” гэх яриа ҮХААЯаас дуулдаж эхэлсэн. Гэвч хэн ч, хэнийг ч огцруулсангүй. Харин төрийн нарийн бичгийн даргаа үлдээсэн сайд өөрөө “улс төрөө хийх”ээр явах гэж байна. Х.Золжаргалын хувьд 2012 оны эхээр хамтарсан Засгийн газар гэрээнээсээ буцаж гэнэт “салахад” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын ажлаа өгч иргэн Золжаргал болчихоод байсан. Дараа нь УИХын 2012 оны сонгуульд Орхон аймагт нэр дэвшиж ялагдсан. Ёстой л фракц гэвэл МоАХгоо л дагадаг байх даа гэдэг бодь эр. Тэрбээр 1989 онд МоАХд элссэн анхны партизануудын нэг яах аргагүй мөн. Харин хожим нь түүнийг “Кроун” фракцийнх гэх болсон байна билээ. Үнэн хэрэгтээ Х.Баттулга сайдыг огцрох өргөдлөө өгөх хүртэл нь өөрийг нь огцруулах гээд байна гэж эндүүрээд, гомдоод ажлаасаа хөндийрөөд байсан аж. Харин өөрөө огцрох болонгуут нь баярласандаа золтой л ухаан алдаад уначихсангүй. Тэр ч байтугай сэргээд “Одоо миний ээлж биш үү” гэсэн мэт эргэн тойрноо харах болж. Түүнээс биш би болох ёстой гээд хэрүүл хийгээд туг бариад явах хүн биш гэдэг нь үнэний ортой бололтой. Гэхдээ түүний өмнөөс өөр хүмүүс ийм мэдээлэл тараагаад “алж” явааг үгүйсгэх аргагүй. Үнэндээ бол байж боломгүй хувилбар биш. Арга ядсан буюу бусад тохироо “гэрэлд цохиулсан” үед гаргаад шидчихэж болох л “хөзөр” юмсанж.
Б.Цогтгэрэл. Шинэчлэлийн Зас гийн газарт эвссэн нэг субъект нь МАХН МҮАНын “Шударга ёс” эвсэл. Хэдийгээр тэдний гэрээ задрах нь, задарчихжээ гэсэн мэдээлэл гарсаар байсан ч УИХ, Засгийн газарт хаших албан тушаалууд нь эвслийг задлахгүй байх гол “хадаас” болчихоод байгаа юм. Энэ хооронд МАХН-АН тай гэрээ хийж гэнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Гэвч есөн жилийн гэрээнд үнэнч байж чадахгүй бол арван жилийн гэрээнд үнэнч байж чадах уу гэсэн эсэргүү асуулт эрхгүй төр дөг. Үүний зэрэгцээ МҮАН дуугүй хараад суух гүй, ар хударгаар нь Х.Баттулга, М.Энхсай хан нарын ганцаарчилсан уулзалт мэтийн сэм “операцууд” дуулдаад байгаа нь хачирхалтай. Энэ нь “Тэр хоёр нийлээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаачихна” гэсэн үг биш л дээ. Учир нь Х.Баттулгын толгой яаж ч эргэсэн М.Энхсайхантай хамтрах шийдэлд хүрэхгүй. Харин ажил хэргийн шинжтэй түр зуурын зарим тохироо байж болохыг үгүйсгэх аргагүй. Магадгүй “Тэртэй тэргүй “давхар дээл” тайлах санаачилгыг зөвтгөж байгаа бол манай Б.Цогтгэрэлийг өөрийнхөө оронд зүтгүүлвэл яасан юм бэ” гэсэн саналыг М.Энхсайхан тавьж яагаад болохгүй гэж. Б.Цогтгэрэл бол өндөр боловсролтой, улс төрд ор хоосонгүй ч албан тушаалд улайран дайрдаггүй сайн талтай. Бизнесийн ухааныг төрийн оролцоотой хэрхэн холбох талаарх түүний “идеа” ч олон нийтэд таалагддаг юм билээ. Магадгүй энэ өнцгөөс харвал Н.Алтанхуягийн Засгийн газрыг “Шударга ёс” эвсэлтэй холбох гагнаас нь дээрх санал байж болохгүй гэх газаргүй.
Д.Нямхүү.Энэ кандидатыг хараад зарим нь хаанаас, хэн ороод ирэв гэж магадгүй. Гэвч хамгийн өндөр магадлал түүнд байгаа төдийгүй өдий төдий объект, субъектээр тохироогоо хийчихээд явж байна гэвэл та итгэх үү. Мэдээж түүний хамгийн эхний давуу тал нь Ерөнхий сайдын нутгийн найз, намын нөхөр, тиймдээ ч намын дарга байж найзыгаа УИХд оруулахад “хүч хаяж татаад авч чадсангүй” хэмээн хуурай агсам тавьж айлгаж ичээж явдаг ч гэлцэх аж. Цаашилбал, Х.Бат тулга сайдтай олон жилийн үүх түүхтэй бизнесийн түнш нь. Тэд голдуу төмөр хийц, бетон зуурмаг, ган бөмбөлөг үйлд вэр лэх, ОХУаас экс портлох та лаар хам тардаг бай сан гэлцдэг. Тэ гээд ч 2008 оны сон гуу лийн үеэр “Шинэ хөдөө”, “Шинэ Улаанбаатар”, “Үйлдвэр жилт”, “Чацаргана” хөтөлбөр болон дэд хөтөл бөрүүдийг боловсруулаад байсан нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын аль алинтай нь нэгэн зүгт харж чаддагийнх гэлтэй. Ямартай ч нутгийн найзаа Ч.Хүрэлбаатар нараас халхавчлаад УИХын гишүүн болгож чадаагүй Н.Алтанхуягт одоо “алдаа”гаа засах боломж байна. Харин Х.Баттулгын хувьд үнэхээр Х.Золжаргал даргадаа сэтгэл дундуур явдаг нь үнэн бол, бас “хэрэв хүсвэл”, түүнтэй нэг фракцийн Д.Нямхүүг орондоо томилуулчих хүчтэй, нөлөөтэй нэгэн мөн. Аль ч талаасаа Д.Нямхүү бүх шатанд тохироогоо хийчихсэн яваа сурагтай. Мөн энд нэр дурдаагүй орхисон УИХын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж тэргүүтний тухайд тэгтлээ итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа төдийгүй “давхар дээл” тайлах бодлогыг хангахгүй билээ. Үйлдвэр, хөдөө аж ахуй бол стратегийн чухал салбар. Санаархсан, санаархаагүй бүхнийг канди дат гэж тайлбарлаад байх ч шаардлагагүй биз ээ. Үүнд учир шалтгаан, ядаж шалтаг заа вал хэрэгтэй. Тэгээд ч эхэлсэн ажлаа хэнд үлдээхээ мэдэх эрх Х.Баттулгад бас үлдсэн нь лавтай.