Говийн бүсэд шинэ төмөр зам барьж, Таван толгойн ордоос нүүрсээ экспортлох монголчуудын мөрөөдөл долоон жилийн турш хөрөнгө, мөнгөгүйн зовлонд биш, улстөрчдийн хувийн сонирхолд тээглэн гацсан. Энэ хугацаанд өмнөд хөршийн зах зээл дэх нүүрсний үнийн хэлбэлзэл эдийн засагт сөргөөр нөлөөлж, чөдөрлөгдсөн төслийг урагшлуулахгүй бол байдал улам бүр хүндэрч мэдэхээр болсныг шийдвэр гаргагчдад са нуулж байв. УИХ дахь олонхийн бүлэг “чөдөртэй” төмөр замд санаа тавьж, өнгөрсөн намраас эхлэн царигийн асуудлыг Засгийн газар, УИХ дахь намын бүлгээр хэлэлцүүл хэмээн Ерөнхий сайдыг шахах болсон. Энэ үед УИХ дахь АН ын бүлэг “Шинэ төмөр замын төсөл гацаж, улс орны эдийн засаг царцаж байгаа нь нам доторх бүлэглэлүүдийн ашиг сонирх лын зөрчлөөс үүдэлтэй. Төр төмөр замын төслөөс хувийн хэвшлийг шахан гар гаж, бондын хөрөн гийг үр ашиггүй зарцуулж, төмөр замын төслийг хэв тээ тэнхлэг, геополи тик гэх үгээр өөрсдийгөө далдал сан бизне сийн бү лэглэлийнхний гарт атгуулж, тат вар тө лөгч дийн хөрөнгийг үрэн таран хийж болохгүй” гэдэгт санал нэгдсэн байдаг.
.png)
Т үүнчлэн эдийн засгийн хямралаас гарах арга зам хайж эхэлсэн Н.Алтанхуягийн танхим Засгийн газар хүссэн ч, эс хүссэн ч удтал хав дарсан төмөр замын царигийн асуудлыг хэлэл цэхээр болсон. Шахалтад өртсөн Засгийн газар Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомт хүртэл барих экспортын зориулалттай 267 км төмөр замыг нарийн буюу 1420 ммийн царигаар барихаар тогтоод байгаа. “Чөдөртэй төсөл” хөдлөх сургаар улс төрд олны сонирхлыг татахуйц цөөн гүй үйл явдал өрнөсний нэг нь ҮХААн сайд Х.Баттулга сайдын албанаас татгалзсан алхам. Үүгээрээ тэр Н.Алтанхуягийн танхимын “Давхар дээл” нд дуртай сайд нараас огт өөр, албан тушаалд дурлах хүн биш гэж нийгэмд харагдсан.
Гэвч хэрэг явдал Х.Баттулгын эр зоригт биш, төмөр замын царигийн өргөн, нарийн байхыг эцэслэн шийдсэн Н.Алтанхуягийн танхим, УИХ дахь АНын бүлэг, төмөр замын бүтээн байгуулалтыг даган өрнөж буй цоо шинэ үйл явдлуудтай холбоотой юм байна. УИХ дахь АН ын бүлэг “Төмөр замын төслийг хэвтээ тэнхлэг, гео политик гэх үгээр өөрсдийгөө дал далсан бизнесийн бүлэглэлийнхний гарт атгуулж болохгүй” хэмээн Ерөнхий сайдыг шахахдаа энэ ажлыг долоон жил царцаасан Х.Баттулгад дээрх үгийг хаяглаж байсан. Харин Н.Алтанхуягт “Шинэчлэлийн Зас гийн газар төмөр замын бүтээн байгуулалтыг 2016 оны сонгуулиас өмнө урагшлуулж чадахгүй бол УИХын сонгууль гэж яриад яахав” хэмээн хатуурхсан гэдэг. Ерөнхий сайд энэ удаа УИХ дахь намын бүлгийн шийд вэрийг дуулгавартай хүлээн авч, царигийн маргааныг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэж, УИХаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байгаа.
Харин тэрбээр “чөдөртэй” төслийг АНын нэг бүлэглэлээс салгасан ч өөр нэгэн бүлэглэлд алдчихсан бололтой. Өнгөрсөн сарын 30ны өдөр УИХын даргад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төсөл өргөн барьжээ. Уг төсөлд “Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэх байр эзэлж, хамгийн том зах зээл болох БНХАУтай хиллэж байгаа ч нүүрсний экспортын хэмжээ хангалтгүй байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх дэд бүтэц хөгжөөгүйгээс шууд хамааралтай. Уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд хямд тээврийн сүлжээг бий болгох хүрээнд өмнийн говийн болон зүүн бүсийн орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотоод, гадаадын боломжит зах зээлд саадгүй, найдвартай, бага зардлаар нийлүүлэх ач холбогдол бүхий төмөр замыг дунд хугацаанд барьж байгуулах ажил шинэчлэлийн Засгийн газрын зайлшгүй хэрэгжүүлэх зорилтын нэг мөн.
Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуун, Чандгана, Тал булаг, Хөөт, Могойн гол зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жоншны томоохон ордууд ашиг лалтад орс ноор экспортод гаргах бүтээг дэхүүний хэмжээ жилд дунд жаар 50 орчим сая тонныг давж, төмөр замаар тээвэр лэж буй одоогийн нийт ачааны эргэлт 3.5 дахин нэмэг дэх тойм тооцоо байна. Иймд Тавантолгой–Гашуун сухайт, Сайншанд– ЗамынҮүд, Хөөт–Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 ммийн царигаар, Могойн гол–Эр дэнэт, Таван толгой–Сайншанд– БаруунУрт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөм рөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 ммийн царигаар барихаар УИХын тогтоолын төсөл боловсруулсан болно. Эдгээр төмөр замыг ашиглалтад оруулснаар уул уур хайн бүтээгдэхүүний экспорт, ялангуяа стратегийн ордоос олборлосон ашигт малтмалыг боловс руулах, аж үйлдвэрийн цогцолбороос гарах бүтээгдэхүүний экспортыг дэм жих, мөн эдийн засгийн өндөр өсөл тийг хэвээр хадгалах, макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогт вор жин улс, бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөг жүүлэхэд түлхэц болно” гэж тэмдэглэжээ.
Эдийн засгийн хувьд гал алдахгүй байх, цаашлаад улс орны хөгжлийг түргэтгэх төмөр замын чөдрийг тайлах найдвар тээсэн УИХ ын тог тоо лын төсөл хол явахгүй, дахин гацаж магадгүй болоод байна. Энэ удаа Эдийн засгийн хөгжил, Хууль зүйн сайд нар төслийг тушиж мэдэх нь. Тэд тогтоолоо цаасанд буулгахдаа салбарын яам буюу Зам, тээврийн яамыг ор тас “мартаж” орхисон байх юм. Н.Алтанхуягийн танхим жил хагасын өмнө шинэ төмөр замд “Чин гис” бондын хөрөнгөөс 400 сая ам.доллар зарцуулахаар шийдэж, энэ хөрөн гөөр Тавантолгойн орд газраас Гашуунсухайтын боомт хүртэлх 267 км төмөр замын далангийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажил 4060 хувьтай явж байгаа гэдэг. Гэвч эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, эдийн засгийн хям ралын буруутнаар тодорч, огцрох ёстой сайд нарыг тэргүүлж буй Н.Батбаяр Зам, тээврийн сайддаа “ТавантолгойГашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын ажилд “Чингис” бондоос олгох 200 сая ам.долларыг өгөхгүй. Хөгжлийн банк мөнгөгүй болсон” гэж хэлсэн. Мөн ҮХААн сайд Х.Баттулга Н.Батбаяртай хувийн тооцоо бодохыг завдсан мэдээлэл бий.
Тэгвэл шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжингүй Н.Алтан хуягийн танхимын сайд нарын нэг “Давхар дээл”ээ сайн дураараа тайлсан нь шинэ төмөр замын төсөлтэй холбоотой аж. Энэ төслийг Н.Бат баяр, Х.Тэмүүжин нар толгой мэдэн шийдэх гэж буйг мэдсэн, нөгөө талаар УИХ дахь намын бүлэг, Засгийн газраас дэмжлэг авахгүй нь гэдгээ ойлгосон Х.Баттулга ажлаа хүлээлгэж өгөхөөр шийдсэн бол шинэ төмөр замын талаар Засгийн газраас УИХд өргөн барих тогтоолын төслөөс “жийгдсэн” Зам, тээврийн сайд А.Гансүх “Замын ажлыг Н.Батбаяр, Х.Тэмүүжин хоёр мэддэг болчихсон юм бол би энд ажилладаг гэж суугаад яах юм” хэмээн уурссан сураг дуулдаж байгаа.
Сар гаруйн өмнө БНХАУын Сангийн дэд сайд Ши Яаобин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан. Тухайн үед яригдсан асуудлын нэгд өмнөд хөршийн Засгийн газраас Монгол Улсад олгох 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн тухай юм. Энэ хөрөнгөөс авто зам, дэд бүтцийн салбарт санхүүжилт хийхээр болсон. Н.Батбаяр сайд төмөр замын төслийг дээрх зээлээр санхүүжүүлэх ажлыг санаачилж, тушаатай төмөр замыг сонирхож эхэлсэн сураг байна. Харин эдийн засгийн хөгжил, хууль зүйн салбарыг тэргүүлдэг сайд нарын үйлдсэн энэ тогтоолын төсөл УИХын гишүүдийн гайхшийг барж эхэлжээ. Улс орны хэмжээний, зам тээвэртэй холбоотой том төслийг Зам, тээврийн яам биш яагаад Эдийн засгийн хөгжил, Хууль зүйн сайд нар санаачилсан бэ, засгийн ажил яагаад тогтсон дүрэм, журам, дарааллаар явахгүй байна вэ, засаг бодлого, чиглэлээ алдсан, төрийн албаны дэг жаягийг эвдэж, салбарын яамны ажилд хэн дуртай нь хөндлөнгөөс оролцож, холион бантан болгож буйгаа хэдэн удаа харуулах гэсэн юм гэцгээж байна. Энэ бүхэн тогтоолын төсөл хол явахгүй, УИХын чуулганы хуралдаанд чамгүй маргаан дэгдээж, дэмжлэг авахгүй буцах магадлалтайг харуулж байгаа юм. Нөгөө талаар УИХд Г.Батхүүгийн толгойлсон Дамжин өнгөрүүлэх тээвэр, ложистикийн бодлого боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. “Монгол Улсад транзит худалдаа, тээврийг хөгжүүлнэ, ложистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжих ёстой” гэдгийг УИХын гишүүдэд дуулгаж яваа түүний ард УИХын дарга болон Төмөр замын мэргэшсэн инженерүүдийн холбоо ажилладаг.
Монгол Улс хоёр хөрш, тухайлбал, байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг хэрэгжүүлнэ гэж буй Г.Батхүү тэргүүтэй гишүүд Ложистикийн тухай хуулийн төслийг санаачлан УИХд өргөн бариад байгаа ч парламент хэлэлцэж амжаагүй байгаа. Тус Ажлын хэсэг Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын өргөн барьсан тогтоолын төслийг дэмжихгүй байгаа сурагтай. Түүнчлэн Монгол, Хятадын хил дээр Гашуунсухайтын боомтод нийлэх хоёр улсын төмөр замын 20 орчим кмийн зөрүү, шинэ төмөр замын талаар хоёр хөрштэй баримтлах бодлого, эхний ээлжинд барьж байгуулах ТавантолгойГашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын өртөг хэд байх вэ, тэнд ажиллах боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ гэх цөөнгүй нарийн шийдлийг Засгийн газар гаргах учиртай. Гэвч тушаатай төсөл нэг алхам урагшлаад дахин шинэ чөдөртэй болж магадгүй байгаа нь төслийн хувь заяанд улстөрчдийн ашиг сонирхол шингэсэн биш, улс орны хувь заяаг бодсон уран шийдэл хэрэгтэйг сануулж байна