-УИХ-ын гишүүд баталсан мөнгөний бодлогодоо үнэнч байж чадах уу
Монголын эдийн засгийн өсөлт үхэх, сэхэхийн зааг дээр байна. Энэ нь ам.долларын ханш, нийлүүлэлтээс шалтгаална. Гэхдээ ам.долларыг хэн олж ирэх ёстой вэ гэдгийг улстөржүүлээд, хуулиас ангид тайлбарлах гэж оролдох хэрэггүй юм. Учир нь Валютын зохицуулалтын тухай хуулийн дагуу Засгийн газар гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн байдаг.
Энэ хуулийн наймдугаар зүйлд заасанчлан Монголбанк валютын гадаад нөөцийг нэмэгд үүлэх арга хэмжээ авах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр бодит байдлыг харахад Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх бус хоргодуулах ажил хийгээд сууж байна. Яагаад гэвэл валютын нөөцөө нэмэхийн тулд эхлээд тогтворжуулах хэрэгтэй болсон. Урт хугацааны зураглалаас харахад бид эхлээд ажлын байрыг хадгалж, оны эцэс хүртэл “бүсээ чангалах” нөхцөлтэй хүссэн ч, эс хүссэн ч нүүр тулахаас аргагүй болов.
Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн ч үүнийг улстөржүүлэн тайлбарлах нь төлөвлөснөөс хавьгүй илүү цочролд оруулаад байна. Тухайлбал, ам.долларын ханш болон бодлогын хүүгийн алинд нь илүү санаа зовоод байгааг дэнслээд үзвээс бараг л тэнцэж буй. Тэгэхээр асуудал бодлогод, эсвэл хүндрэл бэрхшээлд бус тухайн байгууллагыг удирдаж буй албан тушаалтанд чиглээд байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрүүлж байгаа юм. Уг нь эдийн засагт санаа зовиносон бол ам.долларын ханшаа бууруулах, бодлогын хүүг зөөллөх гэсэн сонголт бий. Хэрэв ам.долларын ханшийг бууруулмаар байгаа бол бодлогын хүүг 16 хувь болгоход л ам.долларын ханш 1600 төгрөг хүртэл буурахболомжтой. Гэхдээ ажлын байр хэчнээнийг алдах билээ, бага, дунд орлоготой иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг тавиад туух зэрэг маш эрсдэлтэй арга бол энэ. Тиймээс ч УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогыг батлахдаа бага, дунд орлоготой иргэдээ хамгаална, бодлогын хүүг аль болох уян хатан байлгана гэсэн замыг сонгосон. Энэ бодлогынхоо дагуу явах, эсэх нь харин эргэлзээтэй бөгөөд амаргүй болчихлоо. Учир нь УИХ-ын нэр бүхий гиш үүд Монголбанкны удирдлагыг шүүмжилж буй. Шүүмжилж болно. Гэхдээ мөнгөний бодлогыг УИХ баталсныг сануулахад илүүдэхгүй. Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 34 дүгээр тогтоолыг баталлаа. Монголбанкнаас юу хүсээд байгаагаа тодорхой дурдааг үй болохоор бодлогын дагуу, хуулиараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Гэвч Оюутолгойн ордын үйл ажиллагаа манай эдийн засагт ямар дохио өгөх бол гэсэн хүлээлт хэвээр байна.
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр, арилжааны банкуудад дэмжлэг болгож өгөхөөр төлөвлөөд байсан хөрөнгүүдийг танаад, устгаад л байгаа. Энэ бүхэн УИХ өөрсдийн баталсан мөнгөний бодлогодоо итгэл үнэмшилтэй хэвээрээ байна уу, үгүй юү гэдэгт эргэлзэхэд хүргэв. Хэрэв итгэхгүй байгаа бол хөдөлшгүй шийдвэр гэж үзээд бодлого төлөвлөсөн, хөрөнгө зарцуулсан Төв банкны удирдлагуудын хувьд цаашид ажил хийхэд тун хүнд нөхцөл үүснэ. Харин итгэл үнэмшил нь хэвээрээ бол бодлогын дэмжлэг үзүүлэх цаг тулчихаад байна. УИХ-ын гишүүн бүр хууль мэддэг, бүх салбарыг төгс мэддэг гэвэл түүн шиг худал зүйлгүй. Тиймээс Валютын зохицуулалтын тухай хуулиа уншихгүйгээр Засгийн газраас биш Монголбанкнаас “Ам. доллар олж ир” гэж нэхээд байгаа хэрэг. Хуулиараа бол энэ шаардлагаа Засгийн газарт тавих ёстой. Хамгийн гол нь Засгийн газар өмнөх алдааг давтаж “Чалко”-гоос зээлсэн шиг аргацааж болохгүй. Тэр алдаа бол өнөөдрийн хүндрэлийн эхлэл юм шүү дээ. Төлбөрийн тэнцлээсээ ханшаа зохицуулахаас өөр яах билээ. Ингэхдээ шатахууны төлбөр дээрээ “луу унжих”, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохдоо орлогоо урьдчилж авахаар тохирох зэрэг боломжийг ашиглахаас өөр аргагүй. Товчхондоо “Ханш бол улс төр, эдийн засгийн хүндрэлийн шалтгаан биш”.
Эдийн засгийн хүндрэл улс төрийг хямрааж, энэ хоёр нийлээд ханшийг тогтворгүй болгоод байна. Түүнээс биш ханш хэзээ ч хямралын шалтгаан болдоггүй. Эдийн засгийн бодитой хүндрэлийн эх сурвалж нь 350 тэрбум ам.доллар “алга болсон” явдал. Үүнийг ярихгүйгээр одоогийн нөхцөл байдлыг ярих нь утгаг үй. Эдийн засгийг хэвийн, тогтвортой байлгахад хэрэгцээтэй мөнгө дутагдаж байна. Энэ нь гадаад валютын орлого буурсантай холбоотой. Үүнд 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар, экспортын орлого 800 сая ам.доллараар буурсан нь шууд нөлөөлсөн. Энэ хүндрэлийг давахын тулд Монголбанк хуульд заасан “зэвсгээ” ашиглах эрхтэй. Тэр нь бодлогын хүүгээ нэмж байж ам.долларын ханшийг тогтворжуулах арга. Гэхдээ хаанахын ямар ч мэргэн онолд “Мөнгөний бодлогоор гадаадын хөрөнгө оруулалтыг татна” гэсэн ойлголт байхгүй. Тиймээс Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад яг асуудлаа шийдэж, ханшаа сулруулах уу, бодлогын хүүг зөөллөх үү гэдгээ шийдэх гэж байтал улс төр бужигнаж, Засгийн газарт тогтворгүй байдал бий болж олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулж орхив. Ингээд арга буюу Мөнгөний бодлогын зөвлөл хурлаа завсарлан улс төрийн нөхцөл байдлыг ашиглахад хүрсэн юм.
Ямартай ч Монголбанк эдийн засгийн хүндрэлийг мөнгөний зөөлөн бодлого, ажлын байрыг алдахгүй байх, ханшаа сулруулах, өрсөлдөх чадвараа нэмээд, бага дунд орлоготой иргэдээ хамгаалахад чиглүүлж байна. Үнэндээ гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай улс ажилг үйчүүдийнхээ тоог нэмж, ханшаа чангалах замаар эдийн засгийн хүндрэлийг давна гэсэн зэрлэг сонголт хийж болохгүй. Иймд эхлээд популист хорлон сүйтгэгчдэд хариуцлага тооцох нь зүйтэй болов уу.
У.ОРГИЛМАА