Бээжингийн тэнгэрт цаасан шувуу ниснэ. Тоглож наадах гэж, хэр өндөрт гарахыг нь харах гэж л хүүхд үүд цаасан шувуу хөөрг өж байгаа ч тэр тэнгэрийг цэлмэг байлгах гэж олон хүн халуун цус, алтан амиа өргөснийг тэд мэдэхг үй. Балчир үрс өнөөдөр үүнийг ойлгохгүй ч маргааш ухаарах нь дамжигг үй. Хэний төлөө, юуны учир цэрэг эрс дайнд мордсоныг тэд том болоод мэднэ. Мэдээд энх тайвныг нандигнана. Энэ л чухал. 70 жилийн өмнө монгол, орос, хятад ахан дүүс Чөлөөлөх дайнд мордсон юм. Дайн бол хүсэх зүйл биш ч гэлээ энхтайван тогтоохын тулд цус асгаруулах шаардлага бас тулгардгийг Эх орны, Халх голын, Чөлөөлөх дайны түүх харуулна. Халх голын дайнд ялсны 75 жилийн ойг Монгол, Оросын ахан дүүс өнгөрсөн жил тэмдэглэсэн. Эх орны дайнд ялсны 70 жилийн ойг ОХУ, Монгол Улс болон тухайн үеийн холбоотон гүрнүүд өнгөрөгч тавдугаар сард өргөн тэмдэглэлээ. Чөл өөлөх дайны ялалтын 70 жилийн ойг энэ жил Монгол Улс, БНХАУ, ОХУ хамтран тэмдэглэхээр бэлтгэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны нэгдүгээр сарын 12-нд гаргасан зарлигийн дагуу манай улс Чөлөөлөх дайны ялалялсан юм БИД хамтдаа тын 70 жилийн ойг тэмдэглэн, хамтдаа байгуулсан түүхт ялалтын үнэ цэнийг өнөө үеийнхэнд ухааруулж, хөрш орнуудтайгаа найрамдалт харилцаагаа улам бэхжүүлэхээр олон төрлийн арга хэмжээ хэрэгж үүлж байна. Үүний хүрээнд Чөлөөлөх дайны холбогдолтой архивын материал харилцан солилцох, гэрэл зургийн цомог гаргах, хоёр талын сэтг үүлчдийг харилцан солилцох, дайн болсон түүхэн газруудаас сурвалжлага бэлтгэх, баримтат кино бүтээхээр Монгол Улс, БНХАУ харилцан тохиролцсоны дагуу Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 5-ны хооронд өмнөд хөршийн зардлаар Бээжин, Наньжин хот, Хэбэй мужид зочиллоо.
ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД 66
БААТАР НОЙРСЧЭЭ
Биднийг долдугаар сарын 1-нд Хэбэй мужийн Жанбэй хотоос урагш 15 км зайтай орших Жанчхүүгийн даваанд очиход тэнгэр бараан үүлээр бүрхэгдэн, хүйтэн салхи хавирга нэвт үлээж угтав. Сум шунгинаж, бөмб өг дэлбэрсэн дайны шуурган галыг сөрж, ялалтын төлөө алтан амиа өргөс өн 13 монгол баатар маань биднийг “Та нар энэ олон жилийн дараа арай гэж ирэв үү” гэж асуух шиг. Бараан үүлс хүчтэй салхинд элдэв дүрс үүсгэн нүүх нь дайны тухай ярих гээд ч байх шиг. Далайг гатлан эх газарт ирж, Солонгос, Хятадыг эзлээд 1939 онд Халх голоор Монгол руу өнгөлзсөн Японы түрэмгийлэгчдийг Монгол, Зөвлөлтийн цэргүүд бут цохисон. Үүний дараа фашистууд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-д халдсанаар Эх орны дайн эхэлсэн түүхтэй. Энэ дайнд ялалт байгуулсныхаа дараа, 1945 оны хоёрдугаар сард холбоотон гүрнүүдийн байгуулсан Яалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ наймдугаар сарын 9-нд, Бүгд Найрамдах Монгол Ард Улс маргааш нь Японд дайн зарласан юм.
Ингээд Монгол ардын хувьсгалт цэрэг энэ дайнд Долоннуур-Жэхэ, Чуулалт хаалга-Жанчхүү гэсэн хоёр чиглэлээр давшиж, богино хугацаанд маш урт зам туулан, явсан газар бүртээ ялалт байгуулж, Өвөрмонголын ард түмнийг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлжээ. Дайсны хамгийн том түшиц газар нь Хаалган, Рашаан, Жанчхүүгийн даваа байсан агаад энд Квантуны арми хамгийн том хориглолт хийсэн байжээ. Япончууд 1935-1940 оны хооронд 40 мянган хятад иргэнийг дайчлан, Жанчхүүгийн даваанд 35 км өргөн, 10 км гүн бэхлэлт байгуулж, тулгуурт байр 20 шахам, их буу, пулемётын галын цэг 36-г бий болгосон байна.
Японы милитарист хүчний давагдашгүй цайз хэмээгдэж байсан тэрхүү бэхлэлтийг эвдэж, Жанчхүүгийн давааг эзлэн авах тулалдаан наймдугаар сарын 19-21- ний хооронд болсон байна. Гурван хоног үргэлжилсэн энэ шир үүн тулалдаанд Монгол ардын хувьсгалт цэргийн армийн 21.384 дайчин оролцож, 13 нь амь үрэгдсэн юм. Дайсны пулемётын галын цэгийг устгах даалгавраа нэр төртэйгээр гүйцэтгэхдээ 11 удаа шархдан амь үрэгдсэн Монгол Улсын баатар, пулемётчин Л.Аюуш (1945.09.26-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан), дайснуудын тасалсан холбооны утсыг олж залгахаар галын шугам руу мөлхөж яваад хоёр удаа шархадсан ч Чингисийн удамт монгол цэрэг гэдгээ харуулж, тасарсан утасны хоёр үзүүрийг амандаа зуун эрдэнэт биеэрээ холбоо дамжуулсаар амиа алдсан Монгол Улсын баатар холбоочин М.Жанчив (1965 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан) нарын 13 монгол хүү энд үүрд нойрсчээ.
Жанчхүүгийн давааг
эзлэх
тулалдаанд амь үрэгдсэн монгол
баатрууд:
(Гэрэлт хөшөөн дээр
сийлсэн нэрсийн дарааллаар)
1. Лувсанцэрэнгийн Аюуш
2. Магсарын Жанчив
3. Гомбосүрэнгийн Дашдондог
4. Б.Сахьяа
5. Манлайн Жүгдэр
6. Пэлжээгийн Нямаа
7. Тувааны Самданжамц
8. Цэрэннадмидын Маамуу
9. Доогийн Дагва
10. Гүнээгийн Лхамрагчаа
11. Галсангийн Чулуунбат
12. Сандагийн Шагдар
13. Батын Пүрэв
“Нэгэнт одсон андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна” гэсэн мөрүүд энд өөрийн эрхгүй санаанд зурсхийн, зүрх зүсэв. “Тэд ялсан юм. Тэд энх тайвны төлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, өнөөгийн бидний эрх чөлөөний төлөө алтнаас ч үнэтэй амиа өргөсөн юм” гэж бодоход өр зүрх өмөрнө. Хятадын Дотоод явдлын яамны сайд Ши Жүэй Зайгийн “Эрхэм дээд эв найрамдал, ариун улаан халуун цус” гэсэн бичээсийг баатруудын гэрэлт хөшөөн дээр сийлсэн нь Монгол, Орос, Хятад гурван улсын эв найрамдлын хүчээр Чөлөөл өх дайн ялалтаар төгсөж, энх тайван ирснийг гэрчилнэ. 28.8 метр өндөр энэх үү гэрэлт хөшөөг хятадууд Зөвл өлт, Монголын холбоотон цэргийн дурсгалын цамхаг гэж нэрлэдэг юм билээ.
Энэ талаар уг цамхгийн тайлбарлагч Жан Вэй “Цамхгийн баруун талын хананд “Зөвлөлт, Монголын дайчид өнө мөнх оршино” гэсэн бичээсийг Хятадын 13 маршал бичсэн юм. Зүүн талын ханан дээрх “Эрхэм дээд эв найрамдал, ариун улаан халуун цус” гэсэн үгийг Хятадын Гадаад явдлын яамны анхны сайд Ши Жүэй Зай бичсэн. Түүний бичгийн хэвийг яг дууриалган, хэлсэн үгийг нь энд сийлсэн. Монгол, орос цэргүүдийн шарил эндээс 100 метр зайтай ууланд бий. Тэнд зургаан монгол, 54 орос цэргийн шарил бий гэж үздэг байсан ч ноднин Монгол Улс бүртгээд 66 цэрэг байна гэсэн. Энэ цогцолборыг өдөр бүр хүмүүс ирж үздэг. Ялангуяа ханш нээх үеэр, Чөл өөлөх дайны эсрэг, Фашизмын эсрэг зэрэг дурсгалт өдрөөр олон хүн ирдэг. Өнгөрсөн тавдугаар сарын 4-нд гадаадын арваад орны иргэд ирсэн. Монгол Улсын ЭСЯ-ныхан ч ирж хүндэтгэл үзүүлсэн. Жанчхүүгийн даваа бол өндөрлөг болон нам газрын заагт оршдог, цэрэг дайны хувьд маш чухал ач холбогдолтой, дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг газар. Зөвлөлт, Монголын холбоотон цэрэг Жанчхүүг эзлээд, 860 гаруй цэрэг олзолж, Чөлөөлөх дайнд маш их гавьяа байгуулсан.
Дайны дараа Хятадын ард түмэн энэ цамхгийг байгуулж, баатруудаа дурсдаг болсон юм. 1957 онд Хятадын төрийн зөвл өлийн шийдвэрээр шинэчлэн засаж, эргэн тойронд нь мод бут тарин тохижуулж, 15 га талбайтай цогцолбор болгон, музей байгуулсан. Музейг одоо засаж байгаа, засвар хараахан дуусаагүй байгаа тул та бүхэнд үзүүлэх боломжгүй байна” гэж ярилаа. Энэхүү цэцэрлэгийн Удирдах зөвлөлийн дарга “Монгол, Зөвл өлтийн арми бол маш агуу хүчин. Олон улсад энх тайван тогтоохын тулд монгол, орос цэргүүд энд ариун амиа өргөсөн” гэж тодотголоо. Өмнөд хөршид анх удаа өргөн бүрэлдэх үүнтэйгээр зочилсон Монголын сэтгүүлчид монгол, орос баатруудынхаа хөшөөнд цэцэг өргөн, мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүллээ.