Зүүн гараас Игорь Атаманенко, Геворк Вартанян
70 жилийн өмнө аймшигтай эмгэнэлт явдал тохиосон нь АНУ 1945 оны наймдугаар сарын 6-нд Японы Хиросима, гурван өдрийн дараа Нагасаки хот дээр атомын бөмбөг хаясан явдал юм. Үүнийг Японыг түргэн хугацаанд буулгаж авахын тулд хийсэн үйлдэл гэж албан ёсоор таамагласан.
Далимд нь ЗХУыг айлгах зорилго ч өвөрл өсөн гэж үздэг. Харин Оросын сөрөг тагнуулч, УАХХ-ны дэд хурандаа асан Игорь Атаманенкод энэ талаар өөрийн гэсэн бодол байдаг аж. Оросыг зөвхөн айлгах ч гэсэн юм биш.
Крым, Потсдамд болсон “Их гурвын” уулзалтаар Дорнод Европын хувь заяаг нэгэнт шийдчихээд, гурван гүрний удирдагч дахин уулзах эсэх нь тодорхойгүй байсан. Бага Азид ЗХУ үйл ажиллагаа явуулахаас АНУ-ын Ерөнхийлөгч Трумен сүрхий жийрхэж байжээ гэж бодогддог хэмээн тэрбээр ярьдаг байна.
Япончуудын довтолгооноос сэрэмжилж 1941 оны арваннэгдүгээр сар болтол Зөвл өлтийн Дээд ерөнхий командлал Алс Дорнодод томоохон армиа байлгаж байлаа. Энд сая гаруй цэрэг, офицер болон танк, нисэх онгоц бусад зэвсэг нөөцөлж байсныг хэн бүхэн мэднэ.
Япон улс ойрын үед дайнд орохгүй гэх баттай мэдээллийг домогт Рихард Зорге болон бусад эх сурвалжаас авч байж л сибирч үүдээс бүрдсэн хэдэн арван дивизийг Москва орчим руу шилжүүлэн байрлуулжээ.
Оросын 20 дивиз Турктэй залгаа хил дээр байсныг ярих нь ховор байсаар ирсэн. Тэгэхдээ энэ хүчийг Зөвлөлтийн Кавказын чанадын БНУ-уудад төдийг үй Ираны Тебриз хот орчимд, тэр ч бүү хэл ЗХУ-тай хиллэдэг Турк, Иракийн нутаг дээр ч байрлуулж байжээ. 1921 онд гарын үсэг зурсан Гэрээ ёсоор бол аль нэг гуравдагч орон Орос улсын эсрэг цэргийн хүчиндээ ашиглахаар Ираны газар нутгийг бааз болгохыг завдвал цэргээ тус улс руу оруулах эрхийг Зөвл өлтийн Засгийн газар эдлэх ёстой байв.

Нагасаки хотод атомын бөмбөг хаяснаас74 мянган хүн амиа алдсан юм
Тэгтэл Арментэй залгаа хил дээр Турк улс сая орчим цэрэг бөөгнүүлсэн, энэ нь Оросын Кавказын чанадын нутгийг эзлэх зорилготой гэх мэдээлэл 1941 оны наймдугаар сард авсан тул Зөвл өлтийн Дээд командлал Ираны нутаг руу эхлээд 12, дараа найман дивиз оруулсан байна.
Энэ явдлыг Туркийн цэргийнхэн хэлэлцээд Гитлер Москваг эзлэх хүртэл хариу арга хэмжээ авахгүй байхаар шийдсэн аж. Улаан армийн чөлөөлсөн Зүүн Европын улсууд хөгжлийн социалист замыг сонгох нь 1945 оны тавдугаар сард нэгэнт тодорхой болж иржээ.
1918 онд Туркэд хүчээр нэгтгэсэн Арменийн уугуул нутгийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд эгүүлэн авах бодол санаа Бүх Оросын коммунист намын тэргүүлэгч гишүүдийн нэлээдийнх нь дотор төрөх болжээ. Тэгээд Бага Азид зөвлөлт засаг тогтоох нь зүйтэй гэлцэх ч болсон байна.
1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд Ялта хотод болсон Крымийн бага хурлын дараа Сталин намын тэргүүлэгчдийн хурал дээр үг хэлэхдээ “Туркч үүд эзлэн авч өөртөө нэгтгэсэн армянчуудын газар нутаг өнөөгийн Туркийн нутаг дэвсгэрийн бараг гуравны нэг хувьтай тэнцэж байна.
Тодруулбал, Карс хотоос Эрзурум хот, түүнээс баруун зүгт газар нутгийнх нь зүүн хойт хэсэг бүхэлдээ гэсэн үг. Ван нуурын хөндийг оруулаад Арменийн уулархаг нутаг бол Туркийн хамгийн үржил шимтэй хэсэг бөгөөд одоо Туркийг төдийгүй Бага Азийг тэжээж байна. Өөрөөр хэлбэл туркч үүд газар тариалангийн бүтээгдэх үүнээр хөрш орнуудаа хангаж байна.
Ах дүү ард түмнийг маань дээрэмдсэн энэ үйл ажиллагааг зогсоох цаг нь болсон” гэсэн утгатай зүйл ярьсан байна. Тебриз хотын орчимд бөөгн өр үүлсэн армийнхаа нэг удаагийн хүчтэй довтолгооноор Ираны хилээс Истанбул хүрчихэж оросууд чадах л байв. Чөлөөлж авах гээд байгаа газар нутаг нь 1917 оноос өмнө Оросын эзэнт улсын мэдэлд байжээ.
Цаашилбал, Турктэй “ярих” өөр юм ч Орост байлаа. Турк улс Босфор, Дарданеллийн хоолойгоор дамжиж Газар дундын тэнгис рүү нэвтрэх замыг Оросын хувьд бүхэлд нь хааж Хар далайг өөрийн дотоодын ус болгоод байжээ. Түүнээс гадна Дэлхийн II дайны туршид фашистын хөлөг онгоцууд энэ хоолойг чөл өөтэй ашиглаж байсан аж.
Тэгээд дайны дараах Турк улсыг ямар байлгах талаар санал боловсруулж Тэрг үүлэгчдийн хурлаар хэлэлц үүлэхийг Микоян, Маленков нарт Сталин үүрэг болгосон байна. Истанбул хотыг өөрийн болгож “Царьград” хэмээх түүхэн нэрээр нь нэрлэхийг Сталин ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байв.
Энэ тухай алдарт тагнуулч Геворк Андреевич Вартаняны амнаас Атаманенко сонсжээ. Геворкийн эцэг, Иранд худалдаачны дүрээр ажиллаж байсан нууц тагнуулч Андрей Вартаняныг Истанбулын КНын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилохоор төлөвлөж ч байсан байна.
Ираны Тебриз хотын орчимд Улаан армийн дивизүүд байрлалаа сольж, Туркийн хил рүү ойртож явааг Америкийн цэргийн тагнуулын удирдагч өөрт нь илтгэсний дараа л Японы эсрэг атомын бөмбөг хэрэглэх шийдвэрийг Трумен гаргасан гэдэгт Игорь Атаманенко эргэлзэхгүй байна.
Италийн флотын зарим хэсгийг богино хугацаанд авах гэж Потсдамын яриа хэлэлцээний үед Сталин шаргуу зүтгээд байсны учрыг Америкийн Ерөнхийлөгч сая ойлгожээ. Ираны байлдааны хөлөг онгоцууд Дарделлийн хоолойд орж, Туркийн зүүн зүгээс довтлох Улаан армийн ангиудад дэмжлэг үзүүлж болох байв.
Хиросима, Нагасаки хотуудад Америкийн хаясан атомын бөмбөг ямар хохирол учруулсан талаарх мэдээллийг Сталин сонсоод Истанбул руу хийх дайралтаа тохиромжтой цагийг хүлээн хойшлуулахаар шийдвэрлэжээ. Үүнээс үүдээд туркчүүд япончуудад ямагт баярлаж явах ёстой гэж Сталин үздэг байсан гэх яриа байдаг. Хэрэв Оросын цэрэг Истанбул руу дайрвал Японд хаясан бөмбөгөө америкчууд Туркэд ч хаяхаас буцахгүйг Сталин ойлгож байжээ.
Туркийн нутаг дэвсгэр дээр байдаг Босфорын хоолойг Дэлхийн II дайн дууссаны дараа ЗХУ-ын удирдлага өөртөө нэгтгэхээр төлөвлөж байсныг ахмад дайчин, тагнуулч асан Виктор Николаевич Власов мэддэг байжээ. Босфорын хоолойг стратегийн их ач холбогдолтой гэж үзэж байсан аж. Энэ тагнуулч 1945 онд Оросын цэрэг Босфорын хоолойг эзэлж авах бэлтгэл хийхэд түүнд оролцож байжээ.
Тэрбээр Азербайжанд байсан дивизэд нууц шийдвэрээр ирсэн байна. Тэндээсээ Ираны Тебриз хотод очжээ. Оросын хуурай замын цэрэг Тебризээс хөдөлж, нисэх хүчин болон Хар тэнгисийн флотоор дэмж үүлэн Босфорын хоолой руу дайрах ёстой байв. Хоолойг гурав хоногийн дотор эзлэхээр төлөвлөсөн байлаа.
Тэгээд ажиллагааг яг эхэлдэгийн даваан дээр зогсоожээ. Энэ ажиллагааг Америкийн цэргийн тагнуул шиншилчихээд бүх төлөвл өгөөг нь тасалж орхижээ. Гэтэл ЗХУ хийгээд Туркийн хооронд нутаг дэвсгэрийн маргаан байсан гэх албан ёсны мэдээлэл огт байдаггүйг түүхийн ухааны доктор, ОХУын Гадаад хэргийн яамны онцгой үүрэгт элчин сайд Вадим Луков хэлж байна.
Түүний үзэж буйгаар бол энэ нь баримтаар нотлогдоогүй сонирхолтой таамаглал аж. Ираны нутаг дэвсгэр рүү өнг өлзөж болзошгүй байсан 1942 онд Ираны умард хэсэгт Зөвл өлтийн цэргийг нэгэнт оруулчихсан байжээ. АНУ Японыг бөмбөгдсөн нь хүч чадлаа харуулж, Зөвл өлтийн удирдлага, ард түмнийг нь айлгах л гол зорилготой байжээ.
АНУ атомын бөмбөгтэй болсноо Трумен Сталинд дуулгах мөчид Черчиллийн нүд Зөвл өлтийн удирдагчийг цоо ширтэж байсан нь хэнд ч илэрхий. Гэтэл уг мэдээллийг сонсоод Сталины нүүр огт хувиралг үй Черчиль, Трумен хоёрын урмыг хугалсан гэдэг. Гэхдээ цөмийн зэвсэг бий болгохоор ажиллаж байсан эрдэмтдийнхээ хүчин чармайлтыг эрчимжүүлэх шийдвэрийг тэр өдөртөө Сталин гаргасан байдаг.
Америкчууд бөмб өгөө Японд хаясан ч ЗХУыг онилж байсанд эргэлзэх юмг үй. Хүйтэн дайн ийн эхэлжээ. Игорь Григорьевич Атаманенко одоо 66 настай, 1972 онд Морис Торезийн нэрэмжит Москвагийн Гадаад хэлний багш бэлтгэх дээд сургууль, 1992 онд Уран зохиолын дээд сургууль төгсс өн. ЗХУ-ын болон тагнуулын байгууллагын түүхийн сэдэвтэй хэд хэдэн ном бичжээ. Тэрбээр 1972-1990 онд тагнуулын байгууллагад ажилласан байна.
Р.ЖАРГАЛАНТ