Өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг болжээ
ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг болжээ
2024-05-17
Татварын орлого 46.8 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламж тус хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 44.5, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийнх 9.9 их наяд болж, 47.8 хувиар өссөн байна. Татварын орлого 46.8 хувиар өсөж, 9.4 их наяд төгрөг болоход орлогын албан татвар 74.9, онцгой албан татвар 64.1, нэмэгдсэн өртгийнх 37.3, нийгмийн даатгалынх 15.6, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх 40.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
2024-05-17
“Бага хүүтэй зээлийн хөтөлбөрүүд төсөвт ачаалал үүсгэнэ”
АН-ын “4-11” мэдээллийн парламентаас баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо” хөдөлгөөний эдийн засагт учруулах сөрөг үр дагаврын талаар байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Р.Даваадорж “Уг хууль нь Төсвийн болон Банкны тухай хуулийг зөрчсөн. Эдийн засагт сөрөг нөлөө авчрах, таван тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөдөлгөөн өрнүүлэх нь
2024-05-17
Булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэв
Булангийн болон Арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд ГХЯ, ХХААХҮЯ, Кувейт улс дахь Монголын Элчин сайдын яам, Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл уг ажлын үр дүн гарч, Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөс Стандарт, хэмжил зүйн газрыг итгэмжилсэн байна. Уг магадлан итгэмжлэлийн гэрчилгээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус газрын дарга С.Батбаатарт өчигдөр гардуулан өглөө.
2024-05-17
Судалгаа-үйлдвэрлэл-инновацийн дэд бүтцийг хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргажээ.
2024-05-16
2023 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийв
Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас 2024 оны №1219 тоот албан бичгээр Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “Өөрчлөлтгүй” хэмээх дүгнэлт гарчээ.
2024-05-14
Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэв
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байгаа талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ. Тус төслийн хүрээнд экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдэв.
2024-05-12
МХБ-ийн арилжаагаар 18 компанийн хувьцааны ханш өсжээ
2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 291 804 718 төгрөгийн үнийн дүн бүхий 714 224 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 18 компанийн хувьцааны ханш нэмэгдэж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
2024-05-11