Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ирэх оноос хавдрын химийн болон хөнгөвчлөх эмчилгээ хийх нь

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн ирэх оны нэгдүгээр сараас химийн өдрийн болон хөнгөвчлөх, гемодиализ, чихрийн шижингийн эмчилгээ нэвтрүүлэхэд бэлэн болсноо мэдээллээ. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Халдварт бус өвчний хяналтын нэгж байгуулсан байна. Тус эмнэлэг нь нийт 360 эмч, эмнэлгийн ажилтантай, хэвтүүлэн эмчлэх долоон тасаг, 288 ортойгоор дүүргийн хүн амд 21 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж. Өнгөрсөн жил амбулаториор 343 911 үзлэг хийж, 7786 хүн хэвтүүлэн эмчилжээ. 
2025-12-18

Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ

Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ
2025-12-16

Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулсан П.Батчулуун

Төрийн соёрхолт, Гавьяат эмч, клиникийн профессор П.Батчулуун Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний факультетыг хүний их эмч мэргэжлээр 1991 онд төгсөж, мэс засалчаар мэргэшжээ. Мөн АНУ, Япон, Швейцар, Финлянд, Герман, БНСУ зэрэг оронд элэг, цөсний зам, нойр булчирхай, эд, эрхтэн шилжүүлэх, дурангийн болон судасны мэс заслын чиглэлээр сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн нэгэн. Түүний хувьд сүүлийн 10 орчим жил Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албаны даргаар ажиллаж, Монгол Улсад эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж нутагшуулах, олон улсын түвшинд хүргэхэд анхнаас нь хүчин зүтгэсэн алтан гартай эмч нарын нэг. Үүний дотор амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан гавьяатай.
2025-12-16

ЭХЭМҮТ-ийн зөвлөх поликлиникт өдрийн мэс засал хийхээр бэлтгэж байна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн зургаан давхар өргөтгөлийн шинэ байрыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан билээ. Тус поликлиникт өдгөө 0-18 насны хүүхдүүдэд төрөлжсөн мэргэжлийн амбулатори болон оношилгооны тусламж, үйлчилгээг бүх төрлөөр үзүүлж буйг мэдээлэв.
2025-12-12

Тарваган тахлын голомтын хариу арга хэмжээний хэрэгжилт үндэсний хэмжээнд хангалтгүй түвшинд үнэлүүлжээ

ЭМЯ, ДЭМБ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ХӨСҮТ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийнхөн хамтран “Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний дараах үнэлгээ”-ний дүгнэлтийн жишээн дээр үндэсний хэмжээний чадавхыг хэлэлцэв. Үүгээр тарваган тахлын хяналт, тандалт, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний чиглэлээрх баримт бичиг, журам, заавар зэрэг эрх зүйн орчин хангалттай бүрдсэн ч тэдгээрийн хэрэгжилт үндэсний болон орон нутгийн түвшинд хангалтгүй байгааг тогтоолоо. Тухайлбал, байгалийн голомтын тандалт, судалгааны чанар, лабораторийн оношилгооны чадавх, эмчилгээний удирдамжийн мөрдөлт, байгууллагуудын уялдаа холбоо, хариу арга хэмжээний бэлэн байдал болон эрсдэлийн харилцаа холбооны үйл ажиллагаа төдийлөн сайнгүй байгааг анхааруулав.
2025-12-12

Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг үнэлэв

ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг хэлэлцэж, үнэллээ. Тухайлбал, Анагаах ухааны хүрээлэнгийн доктор, дэд профессор Б.Батболдын удирдсан “Монгол Улс дахь бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн судалгаа, микрофлорын өөрчлөлт”, Улсын гуравдугаар төв эмнэлгийн доктор, дэд профессор С.Наранцэцэгийн чиглүүлсэн “Зүрхний дутагдал өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын цогц менежментийг хэрэгжүүлэх нь” төслийг улсын төсвийн санхүүжилтээр тус тус амжилттай хэрэгжүүлж, үр дүнд нь шинэ техник, технологи, эмчилгээний арга, хэрэгсэл нутагшуулсан байна.
2025-12-11

ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо

ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой зөвлөмжүүдийг анх удаа танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус байгууллагаас таргалалтыг архаг өвчин хэмээн тодорхойлж, жин хасах үр дүнтэй эмүүдийг зөвлөснөөр улс орнуудын бодлого, эмийн даатгалын хамрах хүрээ, эмнэл зүйн протоколд чухал нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэв.
2025-12-06

Алслагдсан сумдын эмнэлэгт зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат олгов

Алслагдсан сумдын эмнэлэгт зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат олгов
2025-12-05

Умайн хүзүүний хавдрыг орчин үеийн аргаар эмчлэх технологийг зааж байна

“Умайн хүзүүний өмөн, урьдал эмгэгийг кольпоскопи болон цахилгаан гогцоогоор өөлөх мэс ажиллавар”-ын аргыг эзэмшүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтыг ХСҮТ-д зохион байгуулж байна. Сургалтыг АНУ-ын Техасын их сургуулийн МД Андерсоны хавдрын төв, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд удирдан явуулж буй аж. Умайн хүзүүний хавдрын нийт тохиолдлын дөрөвний нэг нь Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгддэг. Үүний 90 орчим хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад тохиолдож байгааг тус сургалтын үеэр мэдээллээ.
2025-12-05

“Ковид-19”-өөс хойш дэлхий нийтээр төрөлт буурчээ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр­ чээ. Тодруулбал, цар тахлын дараах 2022-2024 онд олон улсад төрөлт 2-8, зарим оронд 10-20 хүртэлх хувиар багассан үзүүлэлттэй байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаануудад онцолжээ. Тухайлбал, Азийн орнуудаас Монгол, БНСУ, Япон, мөн АНУ, Европын улсад ч хүн амын өсөлт саарсаар байгаа аж. БНСУ-д гэхэд 2023 онд 230 000 эмэгтэй амаржсан нь өмнөх жилийн үзүүлэлтээс 7.7 хувиар буурсан дүн болов. Японд төрөлт сүүлийн хоёр жилд 41-45 мянгаар цөөрсөн бол Хятадад төрөлтийн муруй 5.7 хувиар “урууджээ”.
2025-12-04

Нийслэлийн түргэн тусламжийн машины тоог 50 хувиар нэмэгдүүлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд хэвээр байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон дүүргийн эмнэл­гүүдийн хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар буюу даваагаас баасан гарагт 20.00, амралтын өдөр 17.00 цаг хүртэл ажиллуулж буй.
2025-12-02

Өрхийн эмч нар дараагийн шатны эмнэлэгт цахимаар цаг олгоно

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор анхан шатныхаас дүүрэг, улсын эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн систем ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлээд, лавлагаа шатлалын эмнэлэгт хандах шаардлагатай бол өрхийн эмч тухайн үзлэгийн цагийг цахимаар олгох нь байна. Ингэснээр тусламж, үйлчилгээний дараалал эрс багасах гэнэ.
2025-11-28

Эмчлүүлж байхдаа эндсэн хүүхдээс цахилгаан менингитийн халдвар илэрчээ

Он гарснаас хойш менингококкт халдвар алаг цоог бүртгэгдэж, өнгөрсөн наймдугаар сараас хойш хэсэг намжаад байсан билээ. Тэгвэл энэ сарын 25-нд уг өвчний оноштой 15 настай хүүхэд эндсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ЭХЭМҮТ-д ирсэн бөгөөд эмчлүүлэх явцдаа нас барсан гэнэ. Шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар шинжилгээ хийхэн менингитийн халдвар илэрсэн байна. Уг өвчний улмаас эндсэн, эсэх эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллага гаргах аж.п
2025-11-28

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна

Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9% (33,269) нь ТТӨ-тэй байж, өмнөх долоо хоногоос 5.2%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3%-иар тус тус их байна. Нийт ТТӨ-ий 64.2% (21,380) нь орон нутагт, 35.8% (11,889) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
2025-11-27

Он гарснаас хойш ХДХВ/ДОХ-ын халдвар 36-гаар нэмэгджээ

ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтан ХӨСҮТ-өөс сүүлийн үеийн судалгаа, мэдээллүүдийг танилцууллаа. Өнөө жил манай улс уг өдрийг “Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан гэнэ. Монгол ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог хэдий ч эрсдэлт бүлгийн хүн ам ихтэй хэвээрээ байгааг албаныхан хэллээ. 
2025-11-27

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Өвлийн эхэн сар гараад дөнгөж дөрөв хонож буй. Гэ­тэл ха­ниад, томуу сүүлийн өдрүүдэд эрчимтэй тар­хаж, эмнэл­гүүд хөл гишгэх зайгүй болж байна. Улсын хэмжээнд то­муу, томуу төст өвчний тархалт алаг цоог, нийс­лэл болон Архан­гай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв ай­магт идэвх­жил өн­дөр байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тус тө­вийн тан­далт, су­далгаагаар хүн амын дунд амьс­галын замын син­ци­тиаль, томууны A хүрээний H3N2 ви­рус өргөн тархаад бай­гаа аж. То­муугаар өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх, тэд­ний до­тор тав хүртэлх насныхан тал хувийг нь эзэлж буй гэнэ.
2025-11-25

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгожээ

Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд нийслэлийн ерөнхий боловсролын 92, 97 дугаар сургуулийнханд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.
2025-11-24

Томууны А хүрээний вирус дэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүржээ

Улсын хэмжээнд энэ сарын 10-наас томууны А хүрээний вирус бүртгэгдэж эхэлснийг эрүүл мэндийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байв. Тэгвэл эдүгээ халдвар хурдацтай тархаж, тэр дундаа нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хүнд байдалтай, иргэд 3-7 цаг дугаарлаж байж хүүхдүүдээ үзүүлж буйгаа нийгмийн сүлжээнд бичсээр байна.
2025-11-24