Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

ЗАСГИЙН ГАЗАР: Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын явцын талаарх танилцуулгыг сонслоо.
2025-10-29

Өвдсөн хүүхдээ асарч байгаа бол тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор болжээ

Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалсан байна.
2025-10-29

“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо

“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо
2025-10-29

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн
2025-10-29

Хариуцлагын гэрээ зөрчсөн хэмээн Шадар сайд С.Амарсайханг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Шадар сайд С.Амарсайхан Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газарт цаашид ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр өөрийн олон нийтийн сүлжээн дэх хуудаснаа дараах мэдэгдлийг хийжээ.
2025-10-29

МАН-ын дотоод хагарлыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан гэв

МАН-ын дотоод хагарлыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан гэв
2025-10-28

Эхлээд 30, 38 болж хуваагдсан хоёр талыг эвлэрүүлж байж, дараагийн асуудлууд яригдана гэв

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно.  ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Удирдах зөвлөлийн бүлэг дээр асуудлаа хэлэлцэж шийдил гаргах ёстой.  Үл ойлголгох, итгэлцэл үзэн ядалт болдог.
2025-10-28

ЗАСГИЙН ГАЗАР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.
2025-10-28

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
2025-10-28

ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
2025-10-28

 Бүрэн эрх нь дууссан гишүүнд тэтгэмж олгох заалтыг хүчингүй болгох өргөдөлд 100 394 хүн гарын үсэг зурав

Монгол Улсын УИХ-ын тухай хуулийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингнийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэх заалтыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд 100 394 хүн гарын үсэг зурснаар хаагдсан байна.
2025-10-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэж байсан билээ.
2025-10-27

Баян-Өлгийд “магнат” ч УИХ-д сураггүй Х.Жангабыл

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчил¬сан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн пар¬¬ламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн тө¬¬лөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-10-27

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон шийдвэр баталгаажив

УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, до¬тоод хэргийн сайдын албан тушаалаас Л.Мөнхбаатарыг чөлөөлж, Б.Энхбаярыг томилох тухай шийдвэрээ танилцуулав. Тэрбээр уг шийдвэрээ танилцуулахаар энэ сарын 1-нд УИХ-д хүргүүлсэн нь 24 хоногийн дараа сая нэг ажил хэрэг болжээ.
2025-10-27

Чуулган: ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох асуудлыг танилцуулж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох асуудлыг танилцуулж байна. 
2025-10-24

 Г.Занданшатарын Засгийн газрын бүрэн эрх сэргэлээ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан 08 тоот дүгнэлтийг уржигдар 22.50 цагт танилцуулсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийг хүлээн авч шалгасан Цэцийн гишүүн О.Мөнхсайхан дүгнэлтийн үндэслэлийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов. Үүнд нэг цагийн хугацаа зарцуулсан юм. Зүйл, заалт бүрээр шүүж, тайлбарладаг учраас аргагүй биз. Г.Занданшатар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан, гаргасан тогтоол, УИХ-ын дэд даргын үйлдэл гэсэн гурван асуудлаар Цэцэд гомдол гаргасан.
2025-10-24

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2025-10-23

Д.Цогтбаатар: Үндсэн хуулийн Их хурлын цэцийн шийдвэр эцсийнх байна

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Үндсэн хуулийн Их хурлын цэцийн шийдвэр эцэсийнх байна. Үүнийг УИХ авч хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, цэцийн шийдвэрээс давсан өөр шийдвэр гарах боломжгүй гэж харж байна. 
2025-10-23