Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Д.Амарбаясгалан: Журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээс намынхаа нийт гишүүдийн итгэл рүү ус цацаж байна

МАН олон удаа намын даргаа сонгох ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн. Хэдий маргаан зөрчилдөөн байсан ч сонгуулийн үр дүнгийн дараа бүгд мартаад хамтдаа урагшилдаг алтан зарчимтай. Харин энэ удаагийн бага хурлын сонгуулийн үр дүнгээр ялагдсан журмын нөхөр маань намынхаа нийт гишүүдийн итгэл рүү ус цацаж, намын 300 гаруй мянган гишүүний санааг чилээж, монголын ард түмэнд эргэлзээ төрүүлэх олон үйлдэл хийж байгаад нь харамсаж байгаагаа хэлье
2025-10-02

Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийг нь МАН-аас хөөх шийдвэр гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдаар намайг томилох шийдвэр гаргаснаа танилцуулсан. Улмаар уг шийдвэрээ Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д хүргүүлсэн. УИХ-д танилцуулснаа дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ. 
2025-10-02

ТБХ: Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, эсэх талаар гишүүд асуулт асууж, санал хэлэв.
2025-10-02

Ерөнхий сайдын гэнэтийн томилгоо хуульд нийцсэн үү

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргасан билээ. Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” хэмээн заасны дагуу бүрэн эрхээ эдэлж буй нь энэ. Тэрбээр эл саналаа уржигдар Ерөнхийлөгчид, өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах аж. Уг гэнэтийн шийдвэрийнх ньталаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонслоо.
2025-10-02

"УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэрийг эргэж харахгүй бол бид нар УИХ дахь МАН-ын бүлгээсээ татгалзана"

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжжээ. Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
2025-10-02

 Өвөл цахилгаан, дулааны хангамжтай холбоотой доголдол гарахгүй гэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “ДЦС-3” ТӨХК-д гарсан осолтой холбоотой техникийн асуудлыг шийдэх, сэргээн босгох ажлын явцын талаар тус компанид томилсон бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх танилцуулга хийжээ. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
2025-10-02

Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна

Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна
2025-10-01

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв

Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар  тогтоолын  хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. 
2025-10-01

Б.Болороог УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөхөөр томилжээ

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал орон тооны бус зөвлөхөөрөө нийгмийн идэвхтэн Б .Буянжаргал хэмээх бүсгүйг томилсон байна. Эл эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бусдын адил хөдөлмөрлөх чадвартай, ажлын байраар хангуулах эрхтэй гэдгийг хөндсөн бичлэгийг анх 2016 онд нийгмийн сүлжээнд түгээж байсан юм.
2025-10-01

Соёлын сайд асны сагуу цацсан олон тэрбум төгрөгийн үргүй зарцуулалт

Эгэл жирийн иргэд бид улсдаа тушаасан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийнхээ үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд завшиж, өөрсдөө, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр энд тэнд үл хөдлөх хөрөнгө, элдэв үнэт зүйл болгосны улмаас ард түмэн хохирч, цалин, тэтгэврийнхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа. Иргэд хувь хүний, нэмэгдсэн өртгийн, бизнес эрхэлдэг бол аж ахуйн нэгжийн орлогын гээд олон албан татвар төлдөг.
2025-10-01

Н.Тавинбэх: Цахилгааны хэрэглээ тооцоолсноос илүү нэмэгдэхгүй бол цахилгаан, дулаан хязгаарлахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, ТЭЦ-3 дахь БЭТ Н.Тавинбэх нар танилцуулсан юм. Энэ үеэр ТЭЦ-3 дахь БЭТ Н.Тавинбэх "Цахилгааны хэрэглээ тооцоолсноос илүү нэмэгдэхгүй бол цахилгаан, дулаан хязгаарлахгүй" гэж хэлэв.
2025-10-01

Монгол, Лаос хооронд агаарын зам нээх талаар ярилцав

УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд манай улсад айлчилж байна. Түүнийг өчигдөр парламент дахь Монгол-Лаосын бүлгийн дарга, УИХын гишүүн Д.Жаргалсайхан болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар хүлээн авч уулзлаа.
2025-10-01

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.10.01/ 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд,
2025-10-01

Г.Занданшатар нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэхийн тулд Б.Энхбаяртай хүч хавсарна

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын танхимдаа сэлгээ хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа өчигдөр мэдэгдэв. Долоодугаар сарын 9-нд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоосноор тэнд нүүрлэсэн нүүрсний хулгайн олон арга замыг таслан зогсоож, холбогдох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн гэнэ. Нүүрсний хулгайтай тэмцэх гэсэн нэрийн дор тэрбээр МАНын даргын сонгуульд ялагдсан “бухимдлаа” гаргаж, хариу арга хэмжээ авч буй аж.
2025-10-01

Д.АЛДАРЖАВХЛАН: Бага хурлын 442 гишүүний баталсан журмын дагуу л даргаа сонгосон

МАН-ын Бага хурлын наймдугаар хуралдааны үр дүнтэй холбоотой маргаан гарсаар байна. Ялагдсан талынхан ирц, санал хураалттай холбоотой гомдол гаргаж буй юм. Энэ талаар МАНын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан, Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар нар нь өчигдөр дахин тодруулга өглөө.
2025-09-30

Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр,  "МАН-д хагарал байгаа нь үнэн. Би 8 жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах явцад ийм хагарал үүсээгүй.  Гэтэл Я.Содбаатар нарийн бичгийн дарга болоод ийм байдал үүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар энэ ажлыг хийж байна. Тэд хууль хүчний байгууллагыг ашиглан, дарангуйлал тогтоох гэж байна.   
2025-09-25

Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

"Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов. 
2025-09-24

“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа

УИХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэн хүлээн авлаа.
2025-09-24