Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэг нарыг дахин шалгуулна

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь 2024 оны аравдугаар сард АТГ-ынхан саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэл­цүүлэг боллоо. Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан гэдэг. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан.
2025-12-18

Дроныг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судлахаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хошууч М.Отгонпүрэвээр ахлуулсан Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, 119 дүгээр ангийн холбогдох алба хаагчид БНХАУ-ыг зорьжээ. Тус улсын Онцгой байдлын удирдлагын яам, манай ОБЕГ хамтран нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Бээжин хотын Гал түймэр унтраах, аврах академийн сургалтын баазад зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Хятадад ой, хээрийн түймрийн үед дронуудыг дөрвөн улиралд ашигладаг юм байна.
2025-12-18

Төсвийн орлого 472 тэрбум төгрөгөөр буурчээ

Манай улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 11 сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувь буюу 171.5 тэрбумаар буурчээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөгт хүрч, 472 орчим тэрбум төгрөгөөр мөн багассан байна.
2025-12-18

Өсвөрийн үндэсний сургагч хүүхдүүд үе тэнгийнхэндээ үлгэрлэнэ

Өсвөр үеийн үндэсний сургагч бэлдэх хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сур­гуулийн 10-11 дүгээр ангийн 30 хүүхдийг хамруул­жээ. Эрүүл амьдралын хэв маяг, эерэг харилцааны дадал зуршлыг төлөвшүүлэх, үе тэнгийн сургагч бэлдэх зорилгоор “Эрүүл амьдрал, эерэг харилцаа” хөтөлбөрийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан байна.
2025-12-18

БНСУ-аас сургалтын цахим тоног төхөөрөмжүүд хандивлав

Боловсролын ерөнхий газрынхан БНСУ-ын өмнөд Чүнчон мужийн Боловсролын газартай энэ оны тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Үүний хүрээнд тус мужийн Боловсролын газрын Боловсролын хэлтсийн дарга Ким Кён Ху, менежер Жон Жэдун, мэргэжилтэн Гу Санхён, Хан Сон Гён нар Монголд өчигдөр ирэв. Тэд санамж бичигт тусгасны дагуу боловсролын байгууллагуудад цахим тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Энэ удаад МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд 60 хромбүүк, ухаалаг дэлгэц нийлүүлэв. Цаашид google хэрэгслүүд боловсролын салбарт хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгааг судалж, дараагийн шатны тоног төхөөрөмжүүдээ хаана, хэчнээнийг нийлүүлэхээ шийднэ гэдгээ энэ үеэр хэллээ.
2025-12-18

Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ

Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгджээ. Тухайлбал, өчигдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс иргэн та архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг анхааруулжээ.
2025-12-18

2035 онд дэлхийд асрахуйн салбарт 300 сая ажлын байр нэмэгдэнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимтэй хамтран “Асрахуйн эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг гэдэг нь асаргаа, халамжаас хамааралтай бүлгүүд (хүүхэд, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс) болон хөдөлмөрийн насны иргэдийн бие махбод, нийгэм, оюуны болон сэтгэл санааны сайн сайханд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, хэрэглээг хамардаг өргөн ойлголт болохыг хэлэлцүүлгийн эхэнд дурдсан юм.
2025-12-18

Монголын баг Азийн залуучуудын V пара наадмаас иж бүрэн медальтай иржээ

АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн залуучуудын V пара наадамд манай улсын баг Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.ЧимэдОтгоны удирдлагад 35 орны 1500 гаруй тамирчинтай спортын 11 төрөлд өрсөлдөв. Тэднээс багийн тугч, ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд пара пауэрлифтингийн төрөлд, Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн F40 ангилалд тэргүүлж, хошой алтан медалийн эзэд боллоо. Эмэгтэйчүүдээс Н.Амин-Эрдэнэ зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлт (F37 ангилал)-ээр тус бүр мөнгөн медаль хүртсэн юм.
2025-12-17

Өвөлжилт хүндрэх эрсдэл нийт нутгийн 23 хувьд маш их гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн зудын эрсдэлийн үнэлгээг гаргажээ.
2025-12-17

Нийтийн хэрэгцээнд зориулж ирэх онд 4344 га газар чөлөөлөх нь

Хотын нутаг дэвсгэрт, тэр дундаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, гарааш, ТҮЦүүдийг нүүлгэн шилжүүлж, ногоон байгууламж бүхий орч­ ныг тохижуулах ажил үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар газар чөлөөлөөд байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцэд 1021, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлсөн байна.
2025-12-17

21 оронд суух Элчин сайдыг шинээр томилно

Манай улс хилийн чанадад 46 дипломат төлөөлөгчийн газартай. Эдгээрт ажиллаж буй 20 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Тиймээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүлсэн байна. Үүнд 19 оронд суух Элчин сайдыг эгүүлэн татаж, оронд нь шинээр хүн томилж буй бол Тайландын хаант улсад В.Оюу, Лаост Д.Баттөрийг Элчин сайдаар томилохоор тусгажээ.
2025-12-17

Сар гаруйн хугацаанд 243 иргэн угаартаж, нэг хүн нас барав

Угаарын хийд хордсон хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмээд багагүй хугацаа өнгөрч буй. Иргэд угаартан, эрүүл мэндээрээ хохирч, улмаар амиа алдсан харамсалтай яв­дал өдөр бүр л гарах болсон. Өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 15 хүртэлх хугацаанд нийт 243 хүн угаарын хийд хордож, нэг иргэн нас барсан байна.
2025-12-17

Стандарт хангахгүй өндөр барилгууд Хонконгийн жишээг давтах вий

Улсын нийслэл Улаанбаатар хот жил ирэх тусам өргөжин тэлж, өндөр шилэн барилгууд ар араасаа сүндэрлэх боллоо. Өндөр байх тусмаа ашигтай гэх ойлголт ч нийтийн дунд давамгайлж, өнөөгийн Улаанбаатар шил, бетон, ган төмрөөр хүрээ­лэгдсэн “ширэнгэ” болон хувирсаар байна. Ялангуяа Төрийн ордон, нийслэлийн төв талбайн дэргэд зог­­соод эгц урагшаа харахад л хот хэр эрчимтэй ба­рилгажиж буй нь тод томруун харагдана. “Централ тауэр”, “Мэрү тауэр”, “Аюуд тауэр” зэрэг сүрлэг өн­­­дөр, шилэн барилга нийслэлийн өнгө төрхийг тодорхойлох болсон нь үүний жишээ. Өнгө үзэмжтэй, өндөр барилгад ажиллаж, амьдрах сайхан мэт бо­­­­ловч газар дайвалзах төдийд нурж, галын оч мана­рахад бүхэлдээ шатах эрсдэл бидэнд ойрхон буйг төдийлөн анзаарахгүй байх шиг. 
2025-12-17

Төв аймгийн Баянжаргалан сумд бог мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдлаа

Монгол оронд өнгөрсөн долоодугаар сараас хойш малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй, харьцангуй тайван байв. Тэгвэл Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант багт шүлхий өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, найман өрхийг тусгаарлан, малыг нь шинжилгээнд хамруулахад заримынх нь онош бат­­­­лагдсан байна. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Улаан-Ухаа багийн цөөн тооны хониноос шүлхий илэрсэн. Жаргалант багт сэ­­жигтэй тохиолдол бүртгэгдсэн ч онош үгүйсгэгдсэн. Харин үхэр сүрэг өвчилсөн зүйлгүй” гэлээ. 
2025-12-17

XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлжээ

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Хархорум музейнхний хамтарсан малтлага, судалгаагаар XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлсэн талаар мэдээлэв. Тэд Италийн Турин хотын Археологийн судалгааны төвийн­­­хөнтэй хамтран энэ оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Баян­­голын амны дурсгалт газар археологийн малтлага, судалгаа хийсэн юм байна. Үүний үр дүнд XIII-XIV зууны Хархорум хотын цаг үед хамаарах бурхны шашны нэгэн сүм хийдийн үлдэгдлийг шинээр илрүүлсэн аж.
2025-12-16

Улаанбаатар хотын нийтийн 760 байрны тэн хагас нь нүхэн жорлонтой

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрнуудад хяналт, шалгалт хийж эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос 2021 онд гаргасан судалгаагаар улсын хэмжээнд нийтийн 1500 орчим байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өдгөө хотын хэмжээнд ийм 760 байр бүртгэлтэй байна. Өнгөрсөн хоёрдугаар сард мөн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн бөгөөд цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр нийтийн байрнуудад гэмт хэрэг, зөрчил их гардаг гэнэ. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү бүртгэгддэг аж.
2025-12-16

Мал эмнэлгийн мэргэжилтнийг ОХУ-д бэлтгэх боломжтой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэмдэглэв. Түүнчлэн бусад гишүүн орны парламент баталсны дараа хэлэлцээрийг бүрэн ашиглаж ажиллана. Нийт 367 барааны 90 хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн. Тиймээс экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулах, хоёр улсын худалдааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд илэрхийллээ. 
2025-12-16

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04  цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир  нар хүрэлцэн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
2025-12-16