Таван ханатай залгаа хоёр гэр шатаж, 5 иргэн нас баржээ
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 01:36 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
2025-06-05
Нийслэлд 19 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
2025-06-05
Монгол Улс хүнсний хэрэгцээт ургамлын тосоо дотоодоос бүрэн хангах боломжтой
Монгол оронд газар тариалангийн үйлдвэрлэл, судалгааны ажил эрчимтэй өрнөж ирсэн сүүлийн 60 гаруй жилд тосны таримлуудын судалгаа нэлээд өргөн хүрээтэй явагдаж, тариалах бүс нутгийг тогтоох, тохиромжтой таримлын төрөл, сортыг сонгон шалгаруулах зорилт үндсэндээ хэрэгжиж эхэлсэн. 1980-аад оны сүүлчээс манайд тосны ургамлыг тариалж, ургамлын тос дотооддоо үйлдвэрлэх талаар төр, засгийн олон тогтоол, шийдвэр гарч хэрэгжүүлж байлаа.
2025-06-04
Улаанбаатарын түгжрэл жуулчдыг залхаан цээрлүүлж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэл жуулчдын хувьд хамгийн том шийтгэл, залхаан цээрлүүлэлт болж буйг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны аялал жуулчлалын бодлогын зөвлөх Ким Гю Вон анхааруулжээ. Тэрбээр БНСУ-аас манай улсад ирж буй жуулчдын дунд ажиглалт, судалгаа хийсний дүнд ингэж “оношилсон” аж. Солонгос зөвлөх “Монголд ирсэн жуулчид түгжрэлээс болж дөрвөн төрлийн хохирол амсаж байна.
2025-06-04
Жагсах соёлыг үлгэрлэх “хичээл”
Үндсэн хуулиар олгогдсон “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх” эрх чөлөөгөө эдлэн, монгол залуус Сүхбаатарын талбайд тасралтгүй 22 хоног тайван жагслаа. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалттай анхны ардчилсан Үндсэн хууль батлагдах үед болон түүнээс хойш төрсөн шинэ цагийн залуус эрх зүйт төрийнхөө бүрдүүлж өгсөн эрхийг бодитоор, бас соёлтойгоор эдэлж чадаж байна.
2025-06-04