ЭХЭМҮТ-д нярайн шарлалтын аппарат хандивласан байна
Дэлхийн нийтээр арваннэгдүгээр сарыг дутуу нярайн асаргаа, сувилгаа, эмчилгээний үр дүн, сэргийлэх арга замын талаар таниулан өнгөрүүлж буй. Үүний хүрээнд “Мөрөөдлийн алсыг харагч” нийтэд үйлчлэх ТББ-аас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн нярайн эрчимт эмчилгээний тасагт 360 градусын шарлалтын фото эмчилгээний аппарат хандивлав.
2026-11-21
ЭХЭМҮТ-д хамгийн бага нь 600 гр жинтэй дутуу нярай эмчлүүлж байна
Жил бүрийн арваннэгдүгээр сарыг дэлхий нийтээрээ дутуу төрөлтийг таниулах сар болгон тэмдэглэдэг. Энэ удаа “Жижиг нярай ч том боломж” уриан дор тэмдэглэж буй бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д дутуу нярайн тусламж, үйлчилгээний ололт, үр дүн, тулгамдаж буй асуудал, эмнэлгээс гарсны дараах урт хугацааны хяналт, өсөлт, хөгжил, эхийн сүүний ач холбогдлыг таниулах өдөрлөг зохион байгуулав.
2026-11-19
“84 хоногт улаан бурхны шинэ тохиолдол илрээгүй тул дэгдэлт зогссон гэж үзсэн”
Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын зүгээс Монгол Улс улаан бурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өчигдөр мэдэгдэв. Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаан бурхан хамгийн сүүлд 2026 оны наймдугаар сарын 24-нд бүртгэгдсэнээс хойш шинэ тохиолдол дахин гараагүй нь уг өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байгааг мэргэжилтнүүд хэллээ.
2026-11-18
Гуравдугаар сарын 1 хүртэл амны хаалт зүүцгээе
Улаанбаатар хотод томууны дэгдэлт үргэлжилж, А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж буйг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан мэдээлэв. Иймд ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл “Маскаа зүүцгээе” аянд нэгдэхийг эрүүл мэндийн байгууллагаас иргэд, олон нийтэд уриаллаа.
2026-11-17
ХСҮТ роботоор найман удаа мэс засал хийжээ
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эмнэл зүйн ур чадварын төвийн дэргэд Робот мэс заслын сургалтын төвийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн билээ. Тэгвэл тус төв робот мэс заслын эмч нарын сургалтыг өчигдөр албан ёсоор эхлүүлжээ. Дэвшилтэт технологи нэвтрүүлэхээс гадна түүнийг ашиглах чадвартай хүний нөөцөө бэлдэх нь нэн чухал болохыг мэргэжилтнүүд онцолсон бөгөөд эл сургалтад улсын болон бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн мэс засалч эмч нар хамрагдаж, ХСҮТ, УНТЭ-т хийж буй робот мэс заслын хагалгаанд оролцож, бодит үйл явцтай танилцан, туршлага судалжээ.
2026-11-17
Ирэх оноос даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг ЭМДС-аас 100 хувь хөнгөлнө
2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас (ЭМДС) 100 хувь хөнгөлнө. Уг шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2027 оны улсын төсвийн хүрээнд зарласан бөгөөд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан.
2026-11-17
Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх өдөрлөгт нэгдээрэй
Диабеттай тэмцэх дэлхийн өдөр маргааш то хионо. Эл өдрийг угтан улсын болон хувийн хэвш лийн эмнэлгүүд иргэдэд зөвлөгөө, мэ дээ лэл хүргэх аж. Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) өнөө дөр 13.0015.00 цагт хүүхдийн диабетаас сэр гийлэх өдөрлөг болох юм байна. 018 насны хүүхэд, өсвөр үеийнхний дунд диабет буюу чихрийн шижин өвчнөөс урьд чилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор эл өдөрлөгийг зохион байгуулж буй.
2026-11-13
Улирлын томууны тархалт идэвхжлийн түвшинд шилжжээ
ЭМЯ-наас улсын хэмжээн дэх томуу, томуу төст өвчний тархалт, цаашдын төлөв, эрсдэлд үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болголоо.
2026-10-30
Улаанбурхан дэлхий даяар эргэн тархаж байна
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулган Филиппин улсын Манила хотод болж байна. Энэ үеэр тус хорооны захирал Саиа Мау Пиукалагийн тавьсан илтгэл олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын анхаарлыг татаад буй. Эл бүс нутагт төдийгүй дэлхий дахинд улаанбурхан өвчин эргэн сэргэж буй халдварт өвчин болоод байгааг тэрбээр онцоллоо.
2026-10-21
Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрсэн байна
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 93 хувьтай байна. Дархлаажуулалтад хамрагдвал зохих 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Т
2026-10-19
Дорноговьчууд хүүхэд, өсвөр үеийнхний төрөлжсөн эмнэлэгтэй боллоо
Дорноговь аймгийн Сайншанд сумынхан хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан төрөлжсөн эмнэлэгтэй болжээ. Орон нутагтаа “Хүүхдийн Батцэцэг” хэмээн танигдсан хүүхдийн их эмч Б.Батцэцэгийн санаачилгаар барьсан тус эмнэлэг нь багачууд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой.
2026-10-13