ХХХСХТ-ийн удирдлагын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв (ХХХСХТ)-ийн дарга З.Болдсайхан, тус төвийн ерөнхий нягтлан бодогч Б.Оюунчанцал нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
2025-05-26
Ж.Хатанбаатарыг “СОС Киндердорф интернэйшнл”-ийн санхүүжилтийг завшсан хэрэгт шалгаж эхлэв
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар АТГ-ынхан түүний гэр, албан өрөөнд очсон байна. Тэрбээр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар эмийн үйлдвэрийг нь нурааж, “Хатанбаатар” эмнэлгийг нийслэлийн өмчид шилжүүлж авсан үйл явцыг шүүмжилсэн учраас ингэж шалгаж эхэллээ гэсэн утгатай мэдээллийг өчигдөр зарим цахим хэрэгсэлд нийтлүүлсэн юм.
2025-05-21
Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас АТГ-ынхан мэдүүлэг авчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас АТГ-ынхан өчигдөр мэдүүлэг авчээ. Тэрбээр өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт тус газарт очиж гурван цаг орчмын хугацаанд тайлбар өгсөн талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичсэн байв. Энэ талаар мөрдөх, прокурорын байгууллагынхнаас лавлахад “УИХ-ын гишүүн Х.Баттулгаас мэдүүлэг авсан нь үнэн” гэхээс илүүг хэлсэнгүй.
2025-05-20
Уран зураг завшсан гэх Х.Болдбаатарын хэргийг шүүх хэрхэх бол
Бидний оршинбуй энэ газар нутагт эртнээс улс үндэстэн, хүн амьдрансууж байсныг батлах булш, хиргисүүр, археологийн олдворууд бол Монгол Улсын соёлын өвийн нэг хэсэг. Үлэг гүрвэлийн ул мөр өдий хүртэл хадгалагдаж, палеонтологийн олдвор болж дэлхий нийтийг гайхашруулдаг чулуужсан яснууд ч манай орны үнэт баялаг. Бурхны шашин Монголд удаа дараа дэлгэрч, хумигдаж байсан үеийн эд өлгийн зүйлс ч манай соёлын өвд тооцогддог учиртай. Хэдийгээр орчин үеийн гэж нэрлэж буй ч 1921 оноос хойших үеийн зураач, урчуудын бүтээсэн, улсын сан хөмрөгт авсан уран зураг, сийлбэр, цутгамал, хөөмөл, наамал урлал ч түүхэн үнэ цэнтэй гэж үзсээр буй. Энэ бүхэн Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг гэж дүгнэхэд ч хэтрүүлсэн болохгүй.
2025-05-15
Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т ханджээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр төрсөн өдрийнхөө үнэтэй бэлгийг цахим сүлжээндээ байршуулсан нь өдгөө олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Учир нь 20 гаруйхан насны залуу ямар мөнгөөрөө найз охиндоо олон сая төгрөгийн үнэтэй бэлэг өгөв гэдэг нь олны эгдүүцлийг төрүүлж, иргэд орлогоо нотлохыг шаардаж байгаа юм.
2025-05-13
Гэртээ цоожтой үлдсэн хүүхэд өндрөөс унаж нас баржээ
Баянзүрх дүүргийн нутаг, Амгалан дахь нэгэн орон сууцын 15 давхрын тагтнаас таван настай хүүхэд унаж амиа алдсан хэрэг энэ сарын 5-нд гарлаа. Аав нь хүүгээ гэрт нь цоожилж үлдээн гарах хооронд ийм харамсалтай явдал болсон байна.
2025-05-08
Ж.Түвшинтөрийг Унгараас шилжүүлэн авахад зарцуулсан 26.1 сая төгрөгийг гаргуулна
Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд 2024 оны наймдугаар сарын 9-нд Унгар улсаас шилжүүлэн авсан Ж.Түвшинтөрд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн сарын 7-нд хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэрбээр 2022 онд бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байхдаа хилээр гарч Турк улсад очсон аж.
2025-05-08