Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баруун болон говийн бүсэд 40 хэмээс давж халах нь

Цаг уурын байгууллагаас гаргасан долоодугаар сарын урьдчилсан төлөвөөр баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх нь. Тодруулбал, баруун болон говийн аймгуудын ихэнх нутагт ойрын өдрүүдэд агаарын температур эрс нэмэгдэж, ялангуяа Говь-Алтай, Баянхонгорт цельсийн 40 хэм давж, халах төлөвтэй байна.
2026-07-11

“Аялагчдын 66 хувь нь шинэ соёл, орчинтой танилцахаар жуулчилдаг”

Дэлхийд нэр хүндтэй менежментийн зөвлөх үйлчилгээний “McKinsey” компанийнхан олон улсын аялал жуулчлалын хөгжил, чиг хандлагыг залуу үеийнхэн, тэр дундаа миллениал болон Gen Z үеийнхэн тодорхойлж байгааг судалгаагаар баталжээ.
2026-07-11

“Heliconius” эрвээхэй 25 дахин урт насалдаг

Ихэнх эрвээхэй хэдхэн долоо хоног өнгөлөг цэцгүүдийн дунд дэвэн ниссээр амьдралаа өндөрлүүлдэг. Харин Өмнөд болон Төв Америкийн ширэнгэн ойд амьдардаг “Heliconius” төрлийн эрвээхэйнүүдийн насжилт бусдаасаа ялгаатайг шинжлэх ухааны “Nature communications” сэтгүүлд онцолсон байна. Тухайлбал, ердийн эрвээхэй нас бие гүйцсэнийхээ дараа ердөө 14 хоног амьдардаг бол энэ төрлийнхөн 348 хоног буюу бараг 25 дахин урт насалдаг гэжээ.
2026-07-10

Сагаг тустай ч хэтрүүлбэл өтгөн хатаана

Гурвалжин будаа буюу сагагийг тарганд тодорхой хугацаанд байлгаж, дэвтээж идэх нь  жин хасах, гэдэс цэвэрлэхэд тустай хэмээдэг бөгөөд сүүлийн үед ийм дэглэмийг хүмүүс өргөн хэрэглэж буй. Хоёр жилийн өмнө энэхүү будааны талаарх шинэ судалгааны үр дүнг танилцуулснаар энэ дэглэм улам “моод” болсон. Олон улсын мэргэжилтнүүд сагагийг  супер хүнс хэмээн албан ёсоор “өргөмжилсөн”. Эрүүл мэндэд олон ач тустай эл будаанд агуулагддаг д-хироинозитол гэдэг бодис нь эсийн инсулинд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг болохыг дэлхийн томоохон судлаачдын баг баталсан байдаг. Гликемийн индекс  (хоол, хүнсэнд агуулагдах нүүрс ус хэр хурдан задарч, глюкоз болж хувирдаг, цусан дахь чихрийн хэмжээ хэр нэмэгдэж буйг үзүүлдэг хэмжүүр) багатай учраас цусан дахь чихрийн түвшнийг огцом өсгөдөггүй.
2026-07-10

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүд

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ. Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна. Энэхүү хоёр чиглэлд явах автобус нь дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно.
2026-07-10

Тэрэлжийн эцсийн гарамнаас Хөх давааны Энгэр хүртэл завьт эргүүл ажиллаж байна

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлжийн эцсийн гарамнаас Байтаг богд, Баянцагааны даваа, 1-р хороо Мойлтын тохой, Тэрэлжийн гүүр ,Хөх давааны Энгэр хүртэл өдөрт усаар 40км, автомашинаар 110 км орчим газар хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
2026-07-10

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Энэ жилийн наадмаар  Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гаргана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд нийт 204 цэг. Үүнээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг, жижиг дунд хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 65 цэг, явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 21 цэгт худалдаа үйлчилгээ гаргах юм байна.
2026-07-10

Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын байгууллагаас гаргасан улирлын буюу ирэх саруудын цаг агаарын төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас төвийн бүс нутгаар ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026-07-10

Э.Бумбаяр Урианхай сурын улсын мэргэн боллоо 

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэмцээнүүд Урианхай сур болон шагайн харваагаар энэ сарын 7-нд эхэлсэн билээ. Энэ удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 315 харваач цэц сорьсноос Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, “Цагаан шонхор” багийн харваач Э.Бумбаяр 25 оноогоор тү­ рүүлж, Урианхай сурын улсын мэргэн боллоо.
2026-07-09

Замын цагдаагийн ажил амар биш ээ...

Замын цагдаагийн ажил амар биш ээ...
2026-07-09

Өөдөө заяат Өмнөдэлгэр нутгийн минь өсөх насны дурсамж хөглөсөн газрууд 

Хаан эзний өлгий Хан Хэнтий нутгийн хойморт дүнхийх Бурхан Халдун их хайрхнаа өвөрлөнхөн миний төрсөн сум оршино. Халх даяар алдартай Өмнөдэлгэр нутгийн минь өнгө үзэмж өдрөөс өдөрт жавхаажиж, өргөжин тэлж буй нь юутай таатай. Эзэн богд Чингис хааны өлгий нутгаар хийх аялалд зориулсан хатуу хучилттай авто зам Өмнөдэлгэр нутагт хүрч, цааш Биндэр, Батширээт, Дадал, БаянАдарга гээд салаалахаар бүтээн байгуулалт ид өрнөж байна.
2026-07-09

ОХУ-ын газрын тосны үнэ Иран-Израилын дайны өмнөх түвшиндээ хүрч буурав

ОХУ-ын экспортын гол газрын тос болох “Urals”-ийн үнэ Ойрх Дорнод дахь мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшинд хүрч буурсан нь Кремлийн төсөвт хүндрэл уч­ руулж, Москвагийн хувьд таагүй мэдээ болж байна.
2026-07-09

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг анхаарууллаа

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Шүлхий өвчний дэгдэлтийн улмаас хоёр аймгийн долоон суманд 20 голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа. Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Өлгий, Цэнгэл сум, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын 20 голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон.
2026-07-09

Амьдрахад хамгийн таатай хот бол Данийн Копенхаген

Судалгааны “Economist intelligence unit” (EIU) байгууллагаас дэлхийн 173 хотын амьдрах орчныг үнэлжээ. Тодруулбал, тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл ба хүрээлэн буй орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн үндсэн таван бүлэг үзүүлэлтийн хүрээнд тухайн нийслэлд аж төрж буй хү­ ний амьдралын чанарыг хэмждэг аж. Үнэлгээг EIU-гийн шинжээчдийн дүгнэлт, Дэлхийн банк, “Transparency international” зэрэг байгууллагын мэдээлэлд тулгуурлан 100 онооны системээр тогтоодог байна.
2026-07-09

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа 

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагд­саны 820, Ардын хувьсгалын 105, Цаг­даа­гийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг то­хиолдуулан хуулиар хүлээ­сэн үүргээ нэр төр­тэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас үнэлж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагч­дыг шагнасныг өчигдөр ЦЕГ-ын дар­га, Дотоодын цэргийн командлагч, хошууч ге­не­рал Ж.Болд болон даргын зөвлөлийн ги­шүүд гар­дуулан өгч баяр хүргэв.
2026-07-09

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Гэвч замбараагүй газар олголтоос үүдэн уг байгууламж үндсэндээ эвдэрсэн. Ногоон нуурын ус тунгаах байгууламж нь хотын төв рүү урсах үерийн усны урсгалыг сааруулж, “Бөмбөгөр” орчмыг үерт автахаас сэргийлдэг чухал ач холбогдолтой юм.
2026-07-09

Төв Ази дэлхийн агаарын ачаа тээврийн шинэ төв болох төлөвтэй 

Төв Азийн агаарын ачаа тээврийн хэмжээ 2019 оноос хойш хоёр дахин өссөнийг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ноос мэдээллээ. Тус байгууллагын долоо хоног тутмын “Chart of the week” тоймд агаарын орон зайн зарим хязгаарлалт болон тээврийн сүлжээний шинэчлэлийн улмаас Төв Ази нь тив хоорондын ложистикийн ач холбогдол бүхий дамжин өнгөрөх чухал бүс болж буйг онцолсон байна.
2026-07-09

Бизнес эхлүүлэх “босго” намсав уу 

Бизнес эрхэлнэ гэдэг нь багаа бүрдүүлэх, байрлах оффисоо олж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, программ хөгжүүлэгч, дизайнер, маркетингийн мэргэжилтэн, борлуулалтын ажилтан, нягтлан бодогч ажилд шалгаруулахаас эхлээд олон шат дамжлагатай, нүсэр үйл явц байж ирэв. Гэвч сүүлийн жилүүдэд эрчээ авч буй хиймэл оюуны хөгжил бизнесийн “дүрмийг” үндсээр нь өөрчилж буй гэхэд үнэнээс хол зөрөхгүй болоод байна. 
2026-07-09