Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна’
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. Уг чуулганд 25 улсын 230 гаруй зочин төлөөлөгч оролцож буй бөгөөд “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриан дор нэгдэж байна.
2025-08-26
Монголын сийлбэрчид олон улсын тэмцээнээс II, III байрын шагнал хүртэв
ОХУ-ын Томск хотноо 16 дахь удаагаа зохион байгуулсан “Праздник топара” олон улсын сийлбэрчдийн тэмцээнд манай уран бүтээлчид өрсөлдөн II, III байрт шалгарлаа. Тодруулбал, Д.Цэрэнбат, Ц.Мөнх-Эрдэнэ нар модон сийлбэрийн төрөлд дэд байрт шалгарсан бол Б.Батцоож гуравдугаар байрын шагнал хүртсэн байна.
2025-08-26
Монгол орны хамгийн нам дор цэгийг албан ёсоор шинэчилнэ
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик, газар зүйн салбарын судлаачдын баг Монгол орны хамгийн нам дор цэг Дорнод аймгийн Хөх нуурын хотгор бус, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дахь Номингийн говийн Элст хотгор болохыг 2021 онд хэмжилт судалгаагаар тогтоосон байдаг. Тодруулбал, Хөх нуурын хотгор нь далайн түвшнээс дээш 560 метрт өндөрт өргөгдсөн бол Элст хотгор 526 метрт оршдогийг хэмжилтээр баталсан.
2025-08-26
ЭМДС-гаас эмнэлгүүдэд нэг их наяд 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо
Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)- гийн энэ оны төсвийг орлого нь 2.4, зарлага нь 2.2 их наяд төгрөг байхаар баталсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан үүний дагуу өчигдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 2398 байгууллагатай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
2025-08-25
Нидерланд мэргэжилтнүүдийн үерээс хамгаалах зөвлөмжийг нийслэлийнхэн хүлээж авчээ
Нидерландын Хаант Улсын “Гамшгийн эрсдэлийг бууруулах яаралтай тусламжийн хөтөлбөр” (DRRS)-ийн хүрээнд манай улсын усны инженерүүд тус орны мэргэжилтнүүдтэй хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах богино, дунд, урт хугацааны стратеги, техникийн зөвлөмжийг энэ онд боловсруулсан ч нийслэлийнхэн хүлээж авахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
2025-08-25
ХХОАТ-ыг найман шатлалтай болгоно
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй найман хүн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон шатлалтай болгох төсөл санаачилжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд орлогын хэмжээ 0-120 сая хүртэл төгрөг бол 10, 120-180 сая бол 15, 180 саяас дээш нөхцөлд 20 хувиар тооцон татвар авч буй юм.
2025-08-25
Энэ сарын 27-ний өдрөөс эхлэн авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхээр боллоо
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, улмаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхд иргэдээс санал асуулга авч, оролцсон иргэдийн 58 хувь нь дэмжжээ. Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Харин 9 дүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.
2025-08-25