Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ардчилсан хувьсгалын ойг наадмаар хамт тэмдэглэж байхаар боллоо

Б.Жаргалан тэргүүтэй УИХ-ын 40 гишүүний өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэгдсэн чуулганаар өчигдөр хэлэлцэн, санал хураалтад оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа.
2025-07-04

ХӨСҮТ-ийн захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн захирлаар С.Энхболдыг томилжээ
2025-07-04

Дундговьд газар таван магнитудын хүчтэй хөдөлж, голомтод нь зургаан баллын чичирхийлэл үүсгэжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт, 13 км-ийн зайд өчигдөр 07.03 цагт газар таван магнитудын хүчтэй хөдлөв. Газар хөдлөлийн чичирхийлэл тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хо¬хирол учраагүй байна. Ялангуяа нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдэд газар хөдлөлийн чичирхийлэл илүү хүчтэй мэдрэгджээ. Монгол орны нутаг дэвс¬гэр болон хил орчмын бүс нутагт он гарснаас хойш зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд газар 3.5-5.1 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол 24 удаа бүртгэгдсэнийг ОБЕГ-аас өчигдөр мэдээлэв.
2025-07-04

“Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн биржээр 26.3 сая тонн нүүрс арилжив

Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, борлуулалт саарсантай холбоотойгоор хөрөнгийн биржээр дамжуулан худалдах нүүрсний хэмжээ ч эрс буурсан, зарласан арилжаанууд амжилтгүй болох тохиолдол сүүлийн үед ихэссэн. Харин ойрын өдрүүдэд нүүрсний арилжаанд оролцогчдын тоо нэмэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг амжилттай борлуулж буйг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
2025-07-04

“Улсын чансаа” тэмцээнээс бугуйвчны эзэд тодров

Монголын спорт өрөлтийн холбооноос зохион байгуулсан “Улсын чансаа” тэмцээнд
2025-07-03

БНСУ-д 55,547 монгол иргэн оршин суудаг байна

БНСУ-д 55,547 монгол иргэн оршин суудаг байна
2025-07-03

Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 8-нд орно

2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. 
2025-07-03

41 хүн хэл засалчаар суралцаж, дипломаа гардаж авлаа

Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбооныхон Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран дээд боловсролтой иргэдийг хэл засалч мэргэжлээр нэг жилийн хугацаанд мэргэшүүлэн сургаж буй юм. Өнгөрсөн гурван жилд уг сургалтад135 хүн хамрагдан, хэл засалчаар төгссөн бөгөөд тэдний 60 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Харин энэ удаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Увс, Дорнод аймгаас багш, эмч, сэргээн засалч мэргэжилтэй, нийт 41 хүн сурч, хэл засалчийн дипломоо гардан авчээ.
2025-07-03

Эмэгтэй сагсан бөмбөгчид Гавьяат тамирчин цол хүртлээ

Монголчуудыг бүтэн долоо хоног луулж, Сүхбаатарын талбайг доргиосон 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-д манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид энэ удаа олимпын аварга Европын болон Ази тивд чансааны эхэнд эрэмбэлэгддэг сөлдөгчдөө буулган авч, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтана гэж олон гт төсөөлөөгүй байх. Эх орныхоо дэвжээнд од шиг гялалзаж, элэг нэгтнүүдээ сан тэдний бахархам түүхэн үйл явдал хуучраагүй байна.
2025-07-03

БНХАУ-ын Шанхай хотод "МИАТ" ТӨХК-ийн анхны шууд нислэг газардлаа

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Улаанбаатар–Шанхай чиглэлийн анхны шууд нислэгийг амжилттай үйлдэж, тус чиглэлд тогтмол хуваарьт нислэгийг албан ёсоор эхлүүллээ.
2025-07-03

Ерөнхий сайдаа огцруулахыг тайландчууд ер юман чинээ тоодоггүй

Тайландын олон нийт Ерөнхий сайд хатагтай Пхэтхонгтхан Чинаватыг огцрохыг шаардан жагсаж тэмцэж эхлэв. Чинаватын тэргүүлсэн Засгийн газар Камбож улстай хилийн зөрчилдөөн үүсгэснээс ард түмэн нь сэтгэл дундуур байдаг гэж хэлж болно. Эсэргүүцэл хөдөлгөөн сэтгэлийг нь тэгтэл зовоохгүй байгаа бөгөөд уг цуглааныг тайван амгалан шинж чанартай байлгахад анхаарахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон гэж Ерөнхий сайд мэдэгджээ. “Бид хүний эрхийн хүрээнд ажиллана, өшөө хонзон санахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
2025-07-03

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн төвийг 2025-2027 онд 23 тэрбум төгрөгөөр барина

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг 2025-2027 онд барьж ашиглалтад оруулах юм.
2025-07-03

Оюутан тамирчид Дэлхийн универсиад наадамд оролцоно

Монголын оюутан тамирчид нь Дэлхийн оюутны универсиад наадамд оролцсоны 60 жилийн ой энэ жил тохиож буй. Унгарын Будапешт хотод 1965 онд болсон дэлхийн оюутны IV наадамд Монгол Улс эмэгтэй, эрэгтэйчүүдийн волейболын багийг анх илгээсэн түүхтэй. Тэгвэл энэ удаагийн наадам ХБНГУ-ын Берлин хотод болох нь. Универсиад наадмын бэлэгдэл нь “Ванда”.
2025-07-03

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
2025-07-03

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 3-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 609 гэрээр 902, эдгэрсэн 9820  Хавьтал 89855, нас баралт 7 байна.
2025-07-03

Гэмт хэргийн шалтгаан болсон нийгмийн суурь асуудлуудад анхаарч ажиллахыг үүрэгдэв

Бусдын амь, эрүүл мэндэд зэрлэгээр халдсан хэрэг сүүлийн үед шил шилээ даран гарч, үүнтэй холбоотой айдас түгшүүр, болгоомжлол нийгэмд үүсээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ бүхний суурь шалтгааныг тэгш бус байдал, ёс суртахууны уналт, сэтгэцийн хямралтай холбоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, боловсрол, эрүүл мэнд, хууль, эрх зүй, соёл, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынханд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, хариуцлагын боловсролыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгосноо мэдэгдэв. Энэ чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөө гаргаж танилцуулахыг ч салбарын сайд нарт даалгажээ.
2025-07-03

Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлжээ

Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багийн “Хайрлахын-Ам”, “Чулуутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 168 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ 07.02-ны өдрийн 22:17:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 22:25 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Богд сумын дарга, Засаг даргын орлогч, Өлзийт хошуу багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгдлээ.
2025-07-03

Монгол эмэгтэйн санаачилга Азийн шилдэг нөлөөллийн төслөөр шалгарчээ

Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний хийсэн ажлыг сурталчлан таниулах зорилгоор “Women in tech” олон улсын байгууллагаас зохион байгуулдаг шилдэг старт-ап, төсөл, хөтөлбөр шалгаруулах уралдаанд Л.Бадамцэцэг хэмээх монгол эмэгтэйн санаачилга Азийн бүс нутгаас тэргүүн байр эзэлжээ.
2025-07-03