Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
2024-03-18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлжээ
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.
2024-03-18
Улаанбаатар хотын нийтийн төв номын санг өргөтгөнө
Манай улсын Соёлын яам, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн барилгыг өргөтгөхөөр болжээ. Тодруулбал, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах” төслийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэх бөгөөд одоогоор зураг төслийг нь боловсруулаад буй аж. Үүний дагуу дөрвөн давхар, нийт 2500 ам метр талбайтай номын сангийн өргөтгөл барих нь. Давхар бүр нь 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар зураг төсөлд тусгажээ
2024-03-18
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг НИТХ тогтооно
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүднээс Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд дараах зохицуулалтыг тусгасан.
2024-03-18
Сургуульд бэлтгэгдээгүй, сууж ч сураагүй “нялзрай” сурагчид
Их наран улсад гэр бүлээрээ амьдардаг нэгэн эмэгтэй Японы бага сургуульд хүүгээ элсүүлэхийн тулд 14 зүйлийг зайлшгүй сургах шаардлагатай болсон талаараа хуваалцав. Үүнд дээрх зүйлс багтжээ. Түүнчлэн өөрийн нэрийг уншиж, бичиж, хувцсаа бусдын оролцоогүй тайлж, өмсөж, бие засаж, нүүр, гар, шүдээ зөв угааж, ганцаараа бие засаж сурсан байх, хэрэглэсэн эд зүйлээ цэгцлэн хураах, найзууд, үеийнхэнтэйгээ эв найрамдалтай харилцах, тоглох, хоол голохгүй (эрүүл мэнд, харшлын шалтгаанаас бусад тохиолдолд) идэх, нэрийн пайзаа зүүж хэвших зэрэг чадварыг хүүхдэдээ эзэмшүүлэх шаардлагатай болж.
2024-03-18
“Монгол Улс хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж, ашиглаж байна”
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт тусгасан “Хог хаягдлын цогц менежментийг нутагшуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах, ашиглах загвар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ногоон байгууламж бүхий талбайг нэмэгдүүлэх” зорилтыг хангах зорилготой “Хог биш хог” сэдэвт цахим зөвлөгөөнийг БОАЖЯ олон улсын байгууллагуудтай хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Зөвлөгөөнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, судалгаа шинжилгээ хийдэг байгууллагын төлөөлөл оролцлоо
2024-03-18
Байгалийн ухааны салбарын судлаачдыг чадавхжуулна
БШУЯ, МУИС, ЮНЕСКО-той хамтран байгалийн ухааны салбарын судлаачид, залуу энтерпренерүүд, их, дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулах нь. Үүний хүрээнд судлаачдын инновац, инженерчлэлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх сургалтыг ирэх сарын 1-5-нд зохион байгуулахаар болжээ. Байгалийн ухааны салбарт өндөр технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр судлаачдыг чадавхжуулж, гарааны компани байгуулах, шинэ, шилдэг санаагаа бодит ажил болгоход туслах нь уг ажлын зорилго аж. Үүнд оролцогчид багуудад хуваагдан, гарааны бизнесээ зөв эхлүүлэх үндсэн алхмуудад суралцах гэнэ
2024-03-18