Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

"Гарден сити" хотхон ашиглалтад ороод жилийн дараа тааз нь нурж байжээ

Мөн энэ нь анх удаа тохиолдож буй хэрэг биш бөгөөд
2024-03-18

ӨМНӨГОВЬ: Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр алба хаагчийг шагналаа

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор салбартаа тэргүүлэн манлайлж ажилласан алба хаагчдыг шагналаа.
2024-03-18

Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны айлууд шар усны үерт автжээ

Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1120 нэгж талбарт 1487 айл өрх байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм. Орон нутагт ч шар усны үер тулгамдсан асуудал болжээ. Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумд Зуунмод голын эрэг дагуух айл өрхүүд усанд автжээ. Тиймээс холбогдох албаныхан нь айлуудыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цас шар усны үерийн эрсдэлийг улам нэмэгдүүлэх хандлагатай байгааг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2024-03-18

УБТЗ-ын албан тушаалаа урвуулсан ажилтны хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2022 оны есдүгээр сард “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Болдбаяртай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсан аж. Үүнийхээ төлөө Ц.Болдбаяраас “Хермес” худалдааны төвийн ойролцоо бэлэн мөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон гэнэ. УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх зардалд 19.9 гаруй төгрөг зарцуулахаар дээрх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, түүнийгээ “Хас гоёл” ХХК-иар хийлгэснээр Ц.Болдбаяр 6.5 саяын ашиг олсон юм байна
2024-03-18

ӨМНӨГОВЬ: "Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрт шалгарсан өрх тус бүрт хоёр сая төгрөг олгоно

"Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрт шалгарсан өрх тус бүрт хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг ” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт мод тарих ажлыг идэвхжүүлэх, мод тарьж байгаа иргэдийг урамшуулах зорилгоор "Хашаандаа сайхан амьдаръя" тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ зарлаж байна.
2024-03-18

Франц улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

ФРАНЦ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТР ТҮВШИНД ХОЁР ОРНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
2024-03-18

ОХУ-аас 8500 тонн буудай хандивлажээ

Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэнээ мэдэгдэв.
2024-03-18

Дархадын хотгор, Тэс голын хөдийгөөр шөнөдөө -29 хэм байна

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
2024-03-18

“Шар тосны баяр”-ын зочид 3000 гаруй бин иджээ

Монгол дахь Русский Домд зохион байгуулсан “Шар тосны баяр”-т уригдсан зочид, төлөөлөгчид олон төрлийн бингийн амталгаа хийж, худалдаанд оролцлоо. Энэ үеэр 3000 гаруй бин иджээ.
2024-03-17

12 хохирогчид 159 сая төгрөг олгуулах саналыг танилцуулна

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг бүхий орон тооны бус Ажлын хэсгийн хурал боллоо.
2024-03-17

Красноярскийн уран бүтээлчид “Өвлийн үдэлт” театрчилсан тоглолт хийлээ

Өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу “Шар тосны баяр”-ыг Оросын ард түмэн эрт дээр үеэс тэмдэглэж иржээ. Энэ жилийн Монгол дахь Русский Домд зохион байгуулсан “Шар тосны баяр”-т олон улс, Бүх Оросын наадам, уралдаануудын шагналт Красноярскийн хязгаарын Курагины дүүргийн уран бүтээлчид “Өвлийн үдэлт” театрчилсан тоглолтоо үзүүллээ. Энэхүү тоглолт хаврын баярын нэгэн чимэг байсан юм.
2024-03-17

“Шар тосны баяр”-ыг өргөн дэлгэр тэмдэглэлээ

Оросын ард түмний өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу “Шар тосны баяр”-ыг Улаанбаатар дахь Русский Домд  өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярыг Оросын ард түмэн эрт дээр үеэс тэмдэглэж иржээ. Эртний түүхтэй энэхүү баярыг Оросууд онгоноо шүтэх уламжлалаас өвлөн авсан гэдэг. Тодруулбал, эрт дээр үед нар эргэж, хавар эхэлсний баяр, удаан үргэлжилсэн Оросын өнөтэй өвлийг давсныг баяр хөөртэйгөөр үддэг. Цог жавхаатай энэхүү баяраар хот тосгодын төв гудмаар өргөн зугаалга хийдэг аж. Ингэхдээ сүрлээр хийсэн мануухай барьж явдаг байжээ. Мануухайгаар өвлийг дүрсэлж, “Шар тосны баяр”-ын сүүлийн өдөр “хавар айлчлан ирлээ” хэмээн тунхаглаж, мануухайг шатаах ёсон одоог хүртэл хадгалагдсан.
2024-03-17

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы үеэр сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хууль тогтоомж, бодлого шийдвэрийн жендэрийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуульд гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг тусган, хэрэгжүүлж байгаа талаараа онцоллоо.
2024-03-17

Сугалаагаар 50 бэлгийн эзнийг тодруулжээ

Өвлийг үдэх ёслол цэнгүүнийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамт олноос зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Шар тосны баяр”-ын онцлох нэг зүйл нь томоохон шагналын сантай сугалаа байлаа.
2024-03-17

“Шар тосны баяр”-ын үеэр үзэсгэлэн худалдаа боллоо

Русский Домд зохион байгуулсан “Шар тосны баяр”-ын үеэр оросын бараа бүтээгдэхүүний худалдаа зохион байгууллаа.
2024-03-17

Хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн бодлогоор шийдвэрлэх тухай хэлэлцжээ

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган “Ядууралд анхаарлаа хандуулах, институцуудыг бэхжүүлэх, жендэрийн хэтийн төлөвтэй санхүүжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах ажлыг хурдасгах” тэргүүлэх сэдвийн хүрээнд Нью-Йорк хотноо үргэлжилж байна.
2024-03-17

Улсын хэмжээнд 15 мянга гаруй өрх толгойлсон эцэг бий

Монгол Улсын нийт хүн амын 50.9 хувийг эзэлдэг эрэгтэйчүүдийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг чухалчлан үзэж, тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд авчрах зорилгоор “Монгол Улсын Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
2024-03-16

Хорийн толгой хэмээх газар орхигдсон зорчигчийг эрэн хайж байна

Гуравдугаар сарын 15-ны шөнө Дорнод аймаг Хорийн толгой хэмээх газар зорчигч бие засаад буух хооронд жолооч нь мартаад хөдөлжээ. Тэрбээр холбоо барих утас, хувцасаа машинд нь үлдээсэн тул холбоо барьж чадахгүй, эрэн хайх ажиллагаа эхэлсэн.
2024-03-16