Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ
Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.М, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Б.Ц, Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Б нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.
2024-02-26
Барилгын ажилтнуудыг буугаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүлэв
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4, Авлига, албан тушаалын 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2024-02-26
Мөнххаан суманд 80 тонн өвс, 90 тонно тэжээл тараажээ
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Зүүн бүсийн шуурхай бүлэг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Улс, аймгийн Онцгой комиссын хамтарсан хурлыг хуралдуулж, сумын удирдлагуудад цаг алдалгүй шуурхай ажиллах үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
2024-02-26
УОК: Булган аймагт нэмэлтээр 150 сая төгрөгийн санхүүжилт олгоно
Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын “Шуурхай бүлэг III” Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Булган аймгийн онцгой комисс /Б.Ариун-Эрдэнэ/-т үүрэг болгож байна.
2024-02-26
АОХ-ны ерөнхийлөгчөөр С.Мөнх-Эрдэнийг сонгожээ
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо (АОХ)-ны II чуулган энэ сарын 24-нд болж, шинэ ерөнхийлөгчөөрөө С.Мөнх-Эрдэнийг сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. 2017 онд АОХ-ны анхдугаар хурал болж, 21 аймаг, есөн дүүргийн 500 гаруй оюутан залуу оролцож, анхны тэргүүнээрээ эдүгээ АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй Н.Лхагвадоржийг сонгож байжээ
2024-02-26
Оюутнаа зодсон КУДС-ийн захирал Ж.Солонгыг 100,000 төгрөгөөр торгожээ
Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго оюутнуудаа дарамталдаг , эмэгтэй оюутнуудаа кофе уу гэх шалтгаар өрөөндөө оруулж зүй бус дарамт үзүүлдэг тухай баримтууд ирсээр байгаа аж.
2024-02-26
Газар авчихаад төлбөрөө төлдөггүй шударга бус явдалтай эвлэрэхгүй гэв
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эдийн засаг, төсвийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо, Хүний хөгжлийн хороодын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох асуудлуудыг танилцууллаа.
2024-02-26
13 аймгийн 58 сум мөсөн зудад өртжээ
Улсын хэмжээнд 13 аймгийн 58 сум төмөр буюу мөсөн зудад өртөөд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Цас нягтран хатуурч, эсвэл хайлан мөстсөнөөс үүдэн мал бэлчээх аргагүйд хүрэхийг ийнхүү тодорхойлдог. Мөн 17 аймгийн 139 сум цас ихтэй, цагаан зудтай байгаа аж. Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 13 сум нь мөсөн зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Бас Архангай аймгийн 10 сум мөсөн зудтай гэнэ. Зудын улмаас улсын хэмжээнд 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам хаагджээ
2024-02-26
Ховдод цэвэршүүлсэн усны төв ашиглалтад орууллаа
Ховд аймгийн Жаргалант сумд цэвэршүүлсэн усны төв ашиглалтад оруулсан байна. Уг ажлыг “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан хэрэгжүүлжээ. Иргэд цэвэршүүлсэн ус хэрэглэхийн тулд дээрх төвөөр үйлчлүүлэх картыг тус байгууллагаас худалдан авах нь. Уг төвд 20 литр цэвэршүүлсэн усыг 3500 төгрөгөөр худалдаж буй юм байна. Тус төвөөр 09.00-19.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой аж. Мөн Ховд аймагт хуурайшилт, тоосжилтоос урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийн хөрсийг усжуулах зорилгоор замын хашлагын хэсэгт мөс байршуулж эхэлжээ. Үүний хүрээнд 20 машин мөс буулгасан байна
2024-02-26
ӨМНӨГОВЬ: "Хүүхдэд ээлтэй орон нутаг" болох зорилт тавьжээ
Өмнөговь аймгийн “Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жилийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, олон улсын “Найрамдал” цогцолбор, Урлаг, боловсролын академи зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
2024-02-26