Усны түвшин 14 хоногт 10-20 см нэмэгдэж байна
Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан шөнөдөө бага багаар нэмэгдэн хөлдөж мөсний түвшин дээшилж буй.
2024-01-08
“Нүүрсний” сонсголын тайланг маргааш хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Үндсэн хуульд заасан эл хугацааг баримталбал өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганыг ирэх долоо хоногт өндөрлүүлэх бололтой. Үүнээс өмнө, тодруулбал, маргааш Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, тайланг нь УИХ-д танилцуулах үүрэгтэй түр хороо хуралдаж, нүүрсний гэх сонсголын тайланг хэлэлцэх нь. Мөн ээлжит чуулганыг хаахаас урьтаж Хөрөнгө оруулалтын болон Хүүхэд хамгааллын тухай зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөжээ.
2024-01-08
"ДЦС-3" ТӨХК-ийн удирдах албан тушаалтан ажлаа хийснийхээ төлөө бусдаас авлига авчээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-01-08
Бичиг баримтын зөрчил гаргасан гадаад иргэдийг 1.4 тэрбум төгрөгөөр торгожээ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 2023 онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 удаагийн шалгалт зохион байгуулжээ. Шалгалтаар 1013 аж ахуйн нэгж байгууллага, 6640 гадаадын иргэний баримт бичгийг шалгаж, 218 зөрчил илрүүлэн 1.4 тэрбум төгрөгөөр торгосон байна.
2024-01-08
Оюутнуудыг энэ он дуустал автобусаар үнэгүй зорчуулна
Тэгвэл нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал өнгөрсөн бямба гарагт мэдээлэл хийж, оюутнуудыг энэ он дуустал автобусаар үнэгүй зорчуулна хэмээн мэдэгдэв. Тэрбээр “2024 он дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо. Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн зардалд 12.3 тэрбум төгрөг төсөвлөснийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан” хэмээсэн юм.
2024-01-08
Бие дээрээ шатахуун асгаж амиа егүүтгэжээ
Сонгинохайрхан дүүрэгт 38 настай залуу бие дээрээ шатахуун асгаж амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад нэгэн эмэгтэй “Хамтран амьдрагч минь согтуудаа амиа хорлоно гээд өөр дээрээ бензин асгачихлаа” гэсэн мэдээлэл ирсний дагуу цагдаагийнхан очиж шалгахад Б гэх эр согтуудаа өөр дээрээ шатахуун асгаж галдан нас барсан байжээ.
2024-01-08
Урт цагааны барилгыг нураахаар түрээслэгчдийг нь албадан гаргажээ
Түрээслэгчдийг албадан нүүлгэхээр НОБГ, нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл иржээ. Цагдаагийн бүрэлдэхүүн барилгыг “бүсэлсэн” байв. Барилга руу ороход эргэн тойрон ундуй сундуй, үүдэнд нь том оврын ачааны 2-3 машин зогсчихсон, түрээслэгчид ачаа бараагаа зөөж байлаа. Барилгын зүүн захын хэсэгт үйлчилгээ эрхлэгчид ачаа бараагаа зөөж байхад алт, мөнгөний дархан “Энэ хэсэг хувийн өмч учраас нураах ёсгүй. Тиймээс манайх нүүхгүй. Ер нь юу болоод буйг ойлгохгүй байна” гэсэн юм.
2024-01-08