Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохиог суурилуулжээ

Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс Сайнцагаан сумын замын гурван уулзварт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохиог суурилууллаа.
2023-09-05

Tech4Good бүсийн уралдаанд Монголчууд оролцож байна

“Мэдээллийн технологийн 1000 залуу инженер бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд Tech4Good бүсийн уралдаанд 10 залууг хамруулжээ. Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нийгмийн асуудлыг шийдвэрлэх санаачилгаа олон орны залуус уралдуулж байна.
2023-09-05

Саудын Арадын Ханхүүг БОАЖ-ын сайн Б.Бат-Эрдэнэ хүлээн авч, уулзав

Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх хүрээнд дараах асуудлын хүрээнд санал солилцов.
2023-09-05

“Нэг энхийг сахиулагч-нэг мод” аяны хүрээнд 850 ширхэг суулгац тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарихаа илэрхийлж үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн.
2023-09-05

Сэлбэ гол дагуух үерийн түр далангийн шороог зөөв

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlets” дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх ажлыг өчигдөр орой буюу есдүгээр сарын 4-ний 18:00 цагаас өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл хийлээ. Түр даланг шөнийн цагаар зөөвөрлөхөд дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллав.
2023-09-05

Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч эхэллээ

Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна. Уг судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой.
2023-09-05

Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлд үнэлгээ хийж байна

Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр үнэлгээ хийхээр НҮБ-ын үнэлгээний баг /CADRI/ есдүгээр сарын 4-18-ны өдрүүдэд ажиллаж байна.
2023-09-05

Энэ сарын 9-нд төв талбайд “Япон соёлын наадам -2023” эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсаас Монгол улсад Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК –тай хамтран “Япон соёлын наадам -2023” арга хэмжээг 2023 оны 9-р сарын 9,10-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  
2023-09-05

Хотын дарга Багануур дүүргийн төрийн алба хаагчидтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, ажлаа авснаасаа хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.
2023-09-05

“GLOBAL TOWN HALL 2023” уулзалтын “Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн иргэн (Global Citizen) хөдөлгөөнөөс жил бүр зохион байгуулдаг “Global Town Hall” уулзалт есдүгээр сарын 2-ны өдөр “Энэ бидний дэлхий:Умард-Өмнөд-Өрнө-Дорнын иргэний нийгмүүдийн яриа хэлэлцээ” ерөнхий сэдвийн дор боллоо.
2023-09-05

Дархан цаазат газарт ан хийсэн этгээдтийн барьжээ

Энэ оны есдүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ. 
2023-09-05

"Жаран тогооны тал" ТХГ-т зээрийн судалгаа хийлээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат хээр учир цагаан зээр байршин амьдрахад нэн тохиромжтой бөгөөд үндсэн байршил нутгийн нэг болдог.
2023-09-05

Төлөвлөгөөт хяналтаар 12 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 258 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 64 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2023-09-05

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжиж байна.
2023-09-05

Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумд Цөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд өнгөрсөн шөнө 00.30 цагт зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан дуудлага мэдээлэл ОБЕГ-т иржээ. 
2023-09-05

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэр хийх 811 вагоныг хүлээн авлаа

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.
2023-09-05

Улаанбаатарт 27 хэм дулаан байна

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 27, шөнөдөө 15 хэм дулаан байна. 
2023-09-05