Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулна

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны 3 баг Монгол Улсад ажиллав. Уг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хэлэлцэх хоёр талын хамтарсан хурал боллоо. 
2023-09-02

Пап Францис дурсгалын дэвтэрт юу бичиж үлдээв

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсад албан айлчлал хийж байна. Пап Францис дурсгалын дэвтэрт ийн бичиж үлдээжээ.
2023-09-02

Намрын налгар өдрүүд үргэлжилнэ

2023 оны есдүгээр сарын 2-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг эндээс сонирхоорой
2023-09-02

АШУҮИС-д гадаадын есөн орны 310 оюутан сурч байна

Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяатууд, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцов.
2023-09-02

Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлагдлаа

Монгол Улсын Их хурлаас “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдсэн орсныг соёрхон батлах тухай” хуулийг 2007 онд баталсан бөгөөд тус конвенцын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Биеийн тамир, спортын тухай хуульд “Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэж заасан билээ.
2023-09-01

Багшийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах тогтоол гаргалаа

Багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа
2023-09-01

Авто замын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө

Авто зам, замын байгууламжийн ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө
2023-09-01

194,948,7 тонн нүүрс экспортолж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ

Гашуунсухайт боомтоор өчигдөр 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.
2023-09-01

Булган, Төв, Дундговь, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар хээрийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ

Хуурай хээрийн бүс дэх хэт талхлагдсан бэлчээрийн индикатор ургамлын зүй тогтол, өөрчлөлтийг зайнаас тандан ба газар зүйн мэдээллийн систем ашиглан мониторинг судалгаа хийх” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын салбарын судлаачид болон тус салбарын судлаач  ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн докторант Г.Данзанчадав нар Булган, Төв, Дундговь, Хэнтий аймгуудын зарим сумдын нутгаар хээрийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэж байна.   
2023-09-01

Галуу судлаачид Өгий нуурын ус намгархаг газартай танилцлаа

  Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаачид Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийлээ.
2023-09-01

Гашуунсухайт боомтоор өчигдөр 194.9 мянган тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт боллоо

2019 онд Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортод гарч түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 оны 1 сараас 08-р сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээг давуулжээ.
2023-09-01

ЭМДЕГ-ын албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан шинэ өрөө ашиглалтад орлоо

"Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар"-д Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, байгууллагын эцэг эхийн зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалъя” уриан дор хүүхдийн өрөөтэй болсон.
2023-09-01

Дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хөрсний ус шавхжээ 

Хөрсний ус шавхан зайлуулах тохиолдолд хэмжээнээс нь хамааран Усны газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагаас дүгнэлт гаргуулах ёстой. Мөн хэчнээн хэмжээний ус шавхахаас шалтгаалан төлбөр төлөх зохицуулалттай. Гэтэл дээрх компани ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үүнийг гүйцэтгэж байсан учир үйл ажиллагааг нь зогсоожээ. 
2023-09-01

Монгол Улс даяар 2429 байгууллагад 1.2 сая суралцагч хамрагдаж байна

2023-2024 оны хичээлийн шинэ жилд бүх шатны нийт 2429 боловсролын сургалтын байгууллагад 1 271 260 суралцагч хамрагдаж байна. Үүнээс:
2023-09-01

Улаанбаатар луу тарвага тээвэрлэсэн этгээдийг барьжээ

Нийслэлийн засаг даргын энэ оны наймдугаар сарын 02-ны өдрийн а/862 дугаар захирамжийн хүрээнд наймдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр баталгаат болон баталгаат бус замын хяналт шалгалтын ажлыг тус албанаас Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон чиг үүргийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.
2023-09-01

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг батлуулахаар НИТХ-д өргөн барилаа. Уг төлөвлөгөөний хүрээнд нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
2023-09-01

Цагдаагийн байгууллагаас “Хичээл Эхэллээ” арга хэмжээ зохион байгуулж байна

  Цагдаагийн байгууллагаас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг энэ оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа юм.
2023-09-01

Хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байгаа, эсэхийг шалгажээ 

Үүний үр дүнд тус дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж буй 19 хүүхдийг илрүүлж, зохих арга хэмжээ авсан байна. Албаныхан Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг шалгалтад хамруулж, дээрх зөрчлийг илрүүлсэн гэнэ. Тус дүүрэг энэ арга хэмжээг улирал тутам зохион байгуулдаг аж. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүд насанд хүрээгүй хүүхдэд үйлчилж буй, эсэхийг давхар шалгаж буй гэнэ. 
2023-09-01