Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл 2023 оны өчигдөр хуралдлаа.
2023-08-29

Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах асуудлаар хуралджээ

“Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам”-ыг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.
2023-08-29

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангах зэрэг асуудлаар чиглэл өглөө

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга нар наймдугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллалаа.
2023-08-29

Хоёр иргэн автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн “Устын-Ам” хэмээх газар суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдаж нас баржээ.
2023-08-29

Их, дээд сургуулиудын төлбөр 7-20 хувиар нэмэгджээ

Их сургуульд элсэн орж буй олонх оюутанд сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн энэ жилийн төлбөр өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгджээ. Тухайлбал, хэрэглээний шинжлэх ухаан, гадаад хэлний болоод Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулиас бусад бүх салбар сургуулийн хичээлийн кредит цаг нь 157 274 төгрөг болж, өмнөх оныхоос долоо орчим хувиар өссөн аж. 
2023-08-29

Алслагдсан бүс нутгуудад хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцыг сайжруулах хэрэгтэй

   БНХАУ-ын ШУА-ийн хот болон бүсийн экологийн асуудал хариуцсан эко хүрээлэнгийн судалгааны төвийн судлаач профессор Др Жоу Чуанбин: Хятад улсад Эко аялал жуулчлалын үед хог хаягдлыг бууруулахад дараах арга хэмжээнүүдийг авч байна.
2023-08-29

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2023-08-29

“Амьдрахуй”, “Вэн хот” номын зохиолч Монголд зочилно

Тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ. Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.
2023-08-28

Ганцын давааны зам засварын ажил эхэллээ

Улиастай-Алтай чиглэлийн улсын чанартай авто зам буюу Ганцын давааны зам засварын ажил өнөөдрөөс эхэлж байна. Тус чиглэлийн замыг Завхан АЗЗА ТӨХК шинээр хариуцахаар болсон.
2023-08-28

“Энхийн элч-2023” олон улсын хүмүүнлэгийн сургуулийн хаалтын арга хэмжээ боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан “Энхийн Элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн сургуулийн хаалтын арга хэмжээ Архангай аймагт боллоо.
2023-08-28

Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтооно

Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтооно
2023-08-28

Сэлбэ, Дунд голын орчмын бүсийг орон нутгийн хамгаалалтад авах уу

Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ
2023-08-28

Алслагдсан бүс нутгуудад хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцын сайжруулах хэрэгтэй

Хятад улсын хотуудад сүүлийн 10 жилд хог цуглуулан тээвэрлэлт 63 хувиар сайжирсан. Хог тээвэрлэлтийн машинууд алслагдсан бүсүүдэд зөвхөн хог цуглуулан тээвэрлэхээс гадна хүргэлтийн үйлчилгээ, соён гэгээрүүлэх, сурталчилгаа мэдээлэл тараах ажлыг давхар гүйцэтгэж тээвэрлэлтийн зардлаа бууруулжээ
2023-08-28

Аялагчдын эрхэд халдахгүй байхыг хүслээ 

Тэгвэл Монгол дахь БНСУ-ын ЭСЯ энэ явдлыг эсэргүүцэн Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоонд хүсэлт гаргажээ. Хөтөч, тайлбарлагчдыг хариуцлагатай байж жуулчны хувийн орон зайд халдахгүй байхыг уг албан бичигтээ тусгасан аж. Тиймээс дээрх холбооныхон солонгос гэлтгүй бусад улсын жуулчны зураг, дүрс бичлэгийг цахим сүлжээнд зөвшөөрөлгүй нийтлэхгүй байхыг уриаллаа. 
2023-08-28

Улаанбаатарт давхардсан тоогоор өдөрт 2.8 сая тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа богино болон дунд хугацааны ажлуудын талаар сэтгүүлчдэд танилцууллаа.
2023-08-28

АРАЙ Ч ДЭЭ: Оюутнуудын төлбөрийг төр хариуцсанаар боловсролын салбарын хямралыг шийдэхгүй

Улсын хэмжээнд багш дутагдалтай байгаа нь үнэн. Аль ч аймаг, сум, дүүрэгт энэ нь том асуудал болчихоод буй. Гэхдээ хүүхдүүд сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээс болоод багш дутагдчихаад байгаа хэрэг биш. Харин төгсөөд ажиллах нөхцөл, цалин, нийгмийн баталгаа, мэргэжлийн нэр хүнд муугаас шалтгаалсан юм.
2023-08-28

Хог цуглуулан тээвэрлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна

Хөвсгөл нуурын БЦГ-т "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг үргэлжилж байна.
2023-08-28

Хөвсгөлийг хөгжилд хөтлөх бүтээн байгуулалтууд 

Бидний хэдэн цөөн сэтгүүлч Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хэд хэдэн төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж, тухайн ажлыг хариуцсан мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ нь Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй Шэннон Коулины орон нутаг дахь анхны томилолт боллоо. Мөн тус банкны төв (Филиппиний Манилад байрладаг)-өөс ирсэн сэтгүүлчид энэ багт багтсанаараа онцлог байв. 
2023-08-28