Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дуучин Д.Оюунтүлхүүрийн амжилтыг маркийн сэдэв болгожээ 

“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсээс “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт марк гаргав. Нээлтийн болон анхны өдрийн дугтуйг танилцуулах ёслол Япон Улсын ЭСЯ-нд өчигдөр боллоо. Уг маркийг Монгол Улсын Төрийн далбааны наана дуучин, ая зохиогч, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр 1989 онд Япон Улсын Нагоя хотод болсон Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын гран при шагнал гардан авсан үеийн зургийг усан будгаар зурсан хөрөг, мөн түүний дуулсан “Ээжийн бүүвэй” дууны дахилтыг ноотоор харуулан, дуучны нэрийг монгол бичгээр болон япон үсгээр бичиж зохиомжлон бүтээжээ. 
2023-05-30

Шинэ хотуудын сураг чимээ

Бидэнд хамгийн ойр буй БНХАУ, БНСУ гэхэд хот төлөвлөлт, байгуулалтаараа дэлхий дахинд сайны жишиг болсоор байна. Ялангуяа хөдөө аж ахуйд тулгуурлан шинэ суурьшлын бүс бий болгосон туршлагаараа өмнөд хөрш дээгүүрт бичигдэх болжээ. Өмнөд Солонгос сүүлийн 50 жилд хамгийн хурдацтай хөгжсөн, тэр хэрээрээ хамгийн сайн “зохион байгуулалтад орсон” хотуудтай улс гэдгээрээ танигдаад буй аж. Харин манай улс хот байгуулах хоосон мөрөөдөл тээсээр, иргэд нь Алтан тэвшийнхээ хөндийд шавааралдсаар өдий хүрлээ. 
2023-05-30

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ 

Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1948 оны тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд дэлхийн халуун цэгүүдэд 71 энхийг сахиулах ажиллагаа явагдсан бөгөөд зарим нь өнөөдөр ч үргэлжилж буй. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жилийн ойд зориулж ЗХЖШ-аас бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж, зэвсэг, техник, гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Энэ талаар ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэдэг болсон.
2023-05-30

Бага насны охиныг хөнөөсөн хэрэгтэн хоёр ч эмэгтэйг дээрэмдэж байжээ 

Баянгол дүүргийн нутаг дахь гэр хорооллын нэгэн айлын бага насны хүүхдийг хөнөөн, цогцсыг нь жорлонд хийсэн байсныг тухайн айлынхан мэдэж цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өглөө дуудлага өгчээ. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд долоон настай охиныг хүчирхийлж, амийг нь егүүтгээд, айлын модон жорлонд цогцсыг нь хийгээд гэмт этгээд хэргийн газраас зугтсан байсан гэнэ.
2023-05-30

Нийслэлчүүдэд түрээслүүлэхээр эхний ээлжид 700 скүүтэр байршуулжээ 

Скүүтэр түрээсийн үйлчилгээ нэвтрүүлээд удаагүй ч үүнтэй холбоотой зөрчил мэр сэр гарч эхэлснийг хэрэгжүүлэгчид дурдлаа. Тухайлбал, өнгөрсөн ням гаргаас даваад шилжих шөнө хоёр скүүтэр хулгайлж, байршил тогтоогчийг нь салгахаар завдсан хэрэг гарчээ. Тэрчлэн унаагаа зориулалтын бус, хаа хамаагүй газарт хаясан тохиолдол ч цөөнгүй гарсан байна. Уг нь дүрэм ёсоор бол хэрэглэгч очсон газрынхаа ойролцоох, аппликэйшнд байршил нь тэмдэглэгдсэн газруудад л скүүтэрээ үлдээх ёстой бөгөөд ингэхдээ зургийг нь дарж илгээх учиртай гэнэ. Харамсалтай нь, заримхэрэглэгч үүнийг үл ойшоон, төвөг чирэгдэл учруулах болжээ.
2023-05-30

Оюутан цэрэг хөтөлбөрт 1500 залуу хамрагдлаа

Оюутан цэрэг хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.
2023-05-30

Камбож, Лаос, Тажикстаны иргэд Улаанбаатарын туршлагыг судалж байна

НЗДТГ Швейцарын хөгжлийн агентлагтай 2007 оноос Нэг цэгийн үйлчилгээний төслөөс эхлэн олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, засаглал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн.
2023-05-30

Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо

Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмж энэ хэрээр өсөх юм. Түүнчлэн түлэгдэл, хөлдөлт гэх мэт осол гэмтлийн яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 24 цагаар үзүүлэх нөхцөл бүрдэнэ.
2023-05-30

Ром хотын хамгийн эртний Санта Чичилиа Консерваторийн төлөөлөгчид Монголд иржээ

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын хамгийн эртний Санта Чичилиа Консерваторийн Гадаад хамтын ажиллагааны газрын төсөл хөтөлбөр хариуцсан Маэстро Леа Паварини, дуулаачийн тэнхимийн багш Эмануэла Салуччи нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын алдарт Санта Чичилиа Консерваторийн төлөөлөгчдийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
2023-05-30

Дэлхийн шилдэг 50 сургуульд суралцуулах ХОЁР дахь шатны сонгон шалгаруулалт ӨНӨӨДӨР эхэлнэ

Дээрх шалгуурын дараа 93 иргэн хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор тунаж үлдээд байна. Тэдний ярилцлагын шатны шалгаруулалт маргааш буюу 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр МУБИС-ийн 201, 205 тоотод өглөө 09:00 цагт эхэлнэ.
2023-05-30

Сүхбаатар аймгийн ЭМГ-ынхан “Ковид-19”-ийн шинжилгээ, вакцинаас мөнгө завшсан гэв үү 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ)-ын албан тушаалтнууд цар тахал, вакцинжуулалтыг далимдуулан хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт холбогджээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас гурвыг нь шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Эл гурван хэргийн нэгт нь дээрх аймгийн ЭМГ-ын албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан юм байна.
2023-05-30

Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгийг тусгай мэргэжлийн төвүүдээр дамжуулан “угаадаг” байж болзошгүй 

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтийн үр дүнг шууд хүртэгч нь иргэд, олон нийт. Харамсалтай нь, иргэдийн олонх нь саяхныг хүртэл ийм тусгай сан үйл ажиллагаа явуулдаг талаар мэддэггүй байв. Тийм байх нь ч аргагүй. Эрүүл мэндийг дэмжих сангийн төсвийн тайлан, гүйцэтгэл, зарцуулалтууд нь өнгөрсөн хугацаанд хаалттай, шилэн дансанд ч мэдээллийг нь байршуулдаггүй байсан юм. Өөрөөр хэлбэл, тус сангийн хөрөнгийг хэн авч, хаашаа “урсгаж” буй нь тодорхойгүй байсаар өдий хүрлээ. Засгийн газраас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тусгай сангуудынхаа хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд ил болгож байгаа. Гэсэн ч одоо болтол Эрүүл мэндийг дэмжих сан хаалттай хэвээр. Иргэдэд хамгийн хэрэгтэй хэрнээ “түгжээтэй” байгаа эл сангийн үйл ажиллагааны зорилго, чиглэл, төсөв, санхүүжилтийн мэдээллийг зах зухаас нь ил тод болгохыг бид зорилоо. 
2023-05-30

 “Нүүрсний” зарим хэргийг шүүх шийдвэрлэхгүй байна 

ашиглаж бусдад давуу бай­­­дал бий болгосон, хахууль авсан, өгсөн, мөнгө угаа­­­­­сан, үн­­­дэс­­лэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүү­­­­­­­­дийг “Нүүрс­­­­­­ний” гэх тодотгол дор хууль хя­­­­налтын бай­­­­­­гуул­­лага шалгаж, заримыг нь шүү­­­­­­хээр шийд­­­­­­­вэр­­лээд буй. Гэтэл өчигдөр ШЕЗ-ийн Хэр­­­­­­­­гийн хөдөлгөөний удирдлагын хэлт­­сийн дарга Э.Амарсанаа “нүүрсний” гэх тодотгол­­­­той нэг ч хэрэг шүүхэд ирээгүй, шүүхээр шийд­­­­­­­­­вэр­­­лээ­­гүй хэмээн мэдээлэл хийлээ.
2023-05-30

Азийн физикийн олимпиадад Орос, Хятадын баг тэргүүлэв 

Монголоос16 төлөөлөгч оролцсоноос 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртэв. Энэ нь манай улс физикийн олимпиадаас14 жилийн дараа хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм байна. Хаалтын ажиллагааны үеэр шилжин явах тугийг Малайз улсад гардуулснаар 24 дэх олимпиадыг зохион байгуулах орноор сонгогдлоо. 
2023-05-29

Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
2023-05-29

70-р сургууль дижитал олимпын танхимтай болжээ

Баянгол дүүрэг дэх ерөнхий боловсролын 70-р тусгай сургуулийн олимп, паралимпын танхим нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Гадаад харилцааны албаны дарга Б.Баяртуяа, Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Баянгол дүүргийн БТСГ-ын дарга Г.Батбаяр, Баянгол дүүргийн “Шамони” олимпын зөвлөлийн дарга Ш.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид байлцав.
2023-05-29

Азийн Физикийн олимпиадаас медаль авсан сурагчийг урамшууллаа

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан юм. Ингээд олимпиадын үр дүн гарахад Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж өчигдөр шагналаа гардан авсан.
2023-05-29

Дундговь аймгийн Стандарт, хэмжилзүйн албаны удирдах ажилтанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 97 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-05-29