2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн олгожээ
2023 он гарснаас хойш энэ сарын 16 хүртэлх хугацаанд 2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосныг БХБЯ-наас мэдээллээ. Зээлдэгчдийн 66 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутгийн иргэд аж. Зээлийн 199.2 тэрбум төгрөгийг нь Монголбанкны эх үүсвэрээс жилийн зургаа, 57.5 тэрбумыг нь арилжааны банкууд өөрийн хөрөнгөөс зургаагаас дээш хувийн хүүтэй олгожээ.
2023-05-22
“Дижитал” иргэд тусгай үйлчилгээ шаардаж байна
Нөгөө талаас ихэнх ажил олгогч шинэ үеийнхний харилцаа, хандлага, ажиллах арга барилд шүүмжлэлтэй хандаж, тэднийг өөрчлөхийг хүсэх болов. Улмаар энэ нь энгийн нэг асуудал биш болохыг цаг хугацаа харуулаад буй бөгөөд “Z үеийнхнийг хэрхэн ажиллуулах вэ” гэсэн асуултыг ажил олгогчид зүй ёсоор тавихад хүрлээ.
2023-05-22
Боловсролын зээлийн сангийн мэдээлэл устсан гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж эхлэв
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авсан бүх хүний гэрээг ил болгоно” гэж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдэж байсан бол Боловсролын зээлийн сангийн дарга Б.Гарди маргааш нь “1992 оноос хойш зээл авсан 2100 хүний материал алга болсон. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс устгасан” хэмээн мэдээлэв. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад ёс зүйн зөрчлийн улмаас халагдсан О.Сийлэгмаа компьюьтерт байсан мэдээллийг хуулж аваад устгачихсан юм билээ. Энэ хэргийг шалгуулахаар цагдаад хандсан ч хэрэгсэхгүй болгосон. Зээлийн сан дахь мэдээлэл устсан ч яамны архивт хадгалагдаж байгаа” гэсэн юм.
2023-05-22
Н.Учрал: ХЭДС-нд эргэн төлөгдөөгүй 58.2 тэрбум төгрөг байна
2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 797 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянга 100 төгрөгийг нь дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна.
2023-05-22
Сэтгүүл зүй асуудал хөндөхөөс шийдэл эрэлхийлэх болов
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүлчдэд зориулсан практик сургалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих, шинэ чиглэлийг танилцуулж түгээх зорилготой хийж буй МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн олон ажлын нэг юм. Уг ажлын хүрээнд энэ сарын 25-нд “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж.
2023-05-22
“Хүчит шонхор”, “Нарантуул 2” махны бөөний худалдааны төвд хяналт шалгалт хийжээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нгөрсөн онд эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан, эсэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЭМЯ-наас хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулжээ.
2023-05-22
Цахилгаан автомашины өдөрлөг энэ сарын 27-нд болно
"Байгальд ээлтэй хэрэглээг ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ сонгоё" уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт 12:00 - 20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
2023-05-22
Цайны замын маршрутын дагуу аялал зохион байгуулахаар гэрээ байгууллаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Улаанбаатар трэвэл экспо” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 19-21-нд “Мишээл экспо” төвд ес дэх удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээг олон улсын хэмжээнд, “Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо”-ны гишүүн аймаг, хотуудыг хамруулан зохион байгуулснаараа онцлог байв.
2023-05-22
ЦУОШГ: Шуурганы үеэр автомашин нь гэмтсэн иргэд нөхөн төлбөр авах боломжтой
Сүүлийн өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар шороон шуурга хүчтэй шуурч, иргэдэд хохирол учраад буй. Үүнтэй холбогдуулан Цаг уур орчны шинжилгээний газраас "Шороон шуурга нь олон цагаар хүчтэй шуурах нь авто машины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон аюулыг дагуулах боловч хамгийн аюултай нь таны машины шил болон будгийг зүлгээд тавьсан юм шиг л болгоно.
2023-05-22