Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хилийн мэргэжлийн хяналтын албаны хахууль авсан байцаагчдад яллах дүгнэлт үйлдүүлнэ 

Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид бусдыг хясан боогдуулж хахууль авдаг үйлдлүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж, зарим бичлэгийг нь олон нийтэд цацаж байсан нь саяхан. Гэвч тус албаныхан хашралгүй хэрэгт холбогдсоор байсан юм. Татан буулгаж, өдгөө Гаалийн ерөнхий газарт харьяалуулсан Хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
2023-05-22

 “Цоба” ХХК хариуцлага алдаж, захиалагчдаа хохироож байна 

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр далимдуулан захиалагчдаа цаг хугацаа, санхүүгээр нь хохироох тохиолдол дэндүү олшров. Үүний нэг жишээ бол “Хадат вилла” хэмээх амины орон сууцын төслөөрөө танигдсан “Цоба” ХХК. Тус компани Сүхбаатар дүүргийн XX хорооны нутагт орших Хадатын аманд 2014 оноос төслөө хэрэгжүүлж эхэлсэн. “Хадат вилла-1” төслөө 2014 онд хэрэгжүүлснээс дөрвөн жилийн дараа “Хадат вилла-3”-аа эхлүүлсэн байдаг. Гэтэл “Цоба”-гийнхан ажлаа бүрэн дуусгаагүй, орон сууцаа хүлээлцээгүй, захиалагчдынхаа санал, гомдлыг ч шийдвэрлээгүй атлаа “Хадат вилла-4” хэмээх дараагийн төслөө эхлүүлээд байна. 
2023-05-22

Д.Батсүх: Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд Монголд ирж туршлагаа хуваалцаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ес дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад, дотоодын аялал жуулчлалын тур оператор компани зэрэг нийт 180 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тодруулбал, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо буюу Монгол, ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд, БНСУ-ын аяллын компаниуд оролцож байна.
2023-05-21

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний талаар НҮБ-тэй ярилцжээ

НҮБ-ын зүгээс хүн амыг аюулгүй, эрүүл, тохилог орчинд амьдруулах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцолж, ялангуяа агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрлийг сааруулахад туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа ноён Тапан Мишра илэрхийлэв. Ийнхүү талууд техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг судалж, хамтран ажиллахаар боллоо.
2023-05-21

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь 2013-2019 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн 7 удаагийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Ковид цар тахлын нөлөөллөөс үүдэн тасалдаад байсан энэхүү бага хурлын 8 дахийг энэ жил нийгэмлэгийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Бага хурлын үйл ажиллагаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Токио дахь төвөөс Хүний хөгжлийн газрын дэд захирал Мияако КОБАЯАШИ, мэргэжилтэн Кенго ХАЯАШИ, Гакугей их сургуулийн профессор Камата МАСАХИРО, Мацүүра ШЮ нар хүрэлцэн ирж оролцож байна.
2023-05-21

Архангай аймаг нийтийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүллээ

Архангай аймаг нийтийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүлснээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ард иргэддээ эрүүл, цэвэр орчныг хадгалахад бодит дэмжлэг үзүүлж байна.
2023-05-21

Аяллын үеийн аюулгүй ажиллагаагаа хангаарай

Аялалд ХБНГУ-аас ирсэн зөвлөх Штефан, хөгжлийн зөвлөх Маркус, Ар туул, Оросоо тревэлийн морин хөтөч, Төв аймгийн Батсүмбэр сумын морин хөтөч нар, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид оролцлоо.
2023-05-21

Цасан шуурганд уруудсан долоон иргэнийг оллоо

Зүүн аймгуудын нутгаар болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрч, сураггүй болсон найман иргэнийг эрэн хайх ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймагт явагдаж байсан. Тэгвэл оройны 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоолоо
2023-05-20

Ж.Саведра: Цар тахлын үеэр Монгол хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор хангаж чадсан

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Дэлхийн Банкны Боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведраг хүлээн авч уулзлаа. Ноён Ж.Саведра цар тахлын хорио хязгаарлалтын үеэр Монгол улс боловсролын салбартаа тусгайлан стратеги хэрэгжүүлж, хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор амжилттай хангаж чадсан нь олон улсад сайн жишиг болсныг онцлов. Мөн цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сэргэлтийн чухал цаг үед Дэлхийн Банкны зүгээс Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
2023-05-20

Боловсролын зээлийн сангийн мэдээллээр нээлттэй сонсгол хийхийг шаардлаа

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосон.  Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698, буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 42, магистр докторын 1950, Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг нээлттэй байршуулав.  
2023-05-20

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы, Б.Баярсайхан Завханы замыг дуусгаж өгөхийг хүслээ

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтай-Улиастай чиглэлийн 198 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байсан. 198 км зам яагаад 42 км болсон бэ хэмээн асуулга тавьлаа.
2023-05-20

"Хүчит шонхор", "Нарантуул-2" худалдааны төвд хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй гэв

2023 оны тавдугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв.  Хүчит шонхор худалдааны төв нь нийслэлийн махны худалдааны 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өнөөдрийн хувьд 25-30 тонн мах хөдөө орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
2023-05-20

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажил эхэлж, ард иргэдэд төслийг танилцуулах, санал авах ажил эхэлснийг албан ёсоор зарлалаа
2023-05-20

Барилга барих зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэнэ

Дээрх зөвшөөрлийг олгох эсэхийг шийдэх хурал долоо хоногт нэг удаа хуралдаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж
2023-05-19

Жолооч нар товчоодоор нэвтэрсэн цахим төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байна

Нийт 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн 7 хувь буюу 390 орчим сая төгрөгийг л иргэд ухамсараараа төлсөн
2023-05-19

Хэт авиан хяналтад хийх нарийн зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
2023-05-19

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав

Сургалтаар практик ажиллагаа дээр суурилсан бодит хэрэг, санхүүгийн урсгал, банкны дансанд дүн шинжилгээ хийх, схем үүсгэх, нотлох баримтын матриц гаргах
2023-05-19

Төв аймагт 2030 он хүртэл 20 сая мод тарина

Өнөөдөр Төв аймагт ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, ажлын явцтай танилцаж байна.
2023-05-19