Флоренцын их сургуулийн судлаачидтай цуг цоохор ирвэс судалж байна
ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан Флоренцын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран цоохор ирвэсийн судалгаа хийж байна. Хамтарсан багийнхан тус аймгийн Бигэр, Цогт, Чандмань, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүсэд хамаарах Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд 100 камер байршуулжээ. Үүний тусламжтайгаар ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын тархац, тоо толгойг тогтоох аж. Судалгааны эхний үе шат энэ сарын 20-ноос ирэх сарын 2-ны хооронд үргэлжлэх бол удаахыг нь зун эхлүүлэхээр төлөвлөжээ. Хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцлыг арилгах арга хэмжээ авах нь.
2023-03-29
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгов
Мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлэх гэнэ. Улмаар И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо.
2023-03-29
Япон хэлтэй сурагчид уран илтгэлээр өрсөлдөнө
“Япон Цүкүба” олон улсын хэлний сургуулийн ивээн тэтгэлгээр анх удаа 12 дугаар ангийнхны дунд япон хэлний уран илтгэлийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Япон хэл сурч буй хүүхдүүдийн мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой уг уралдаан нь “Байгаль” сэдвийн хүрээнд болох юм. Уран илтгэлээрээтэргүүн байр эзэлсэн сурагч тус сургуульд нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах гэнэ. Монгол дахь япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос хамтран зохион байгуулж байгаа эл уралдааны бүртгэл ирэх сарын 1-ний өдөр хаагдах аж. Шагналын сан нь 30-аад сая төгрөг юм байна.
2023-03-29
Израил Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах нь
Үүнд дээрх салбарын мэргэжилтэй боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэ жил Израилын Засгийн газрын тэтгэлгээр урт хугацааны сургалтын хөтөлбөрт мэргэжилтэн хамруулах, тус орны Олон улсын хамтын ажиллагааны МАШАВ байгууллагатай хамтран зохион байгуулдаг, богино хэмжээний сургалтад салбарын төлөөллийг оролцуулах, 2023 оноос экспертүүдийг нь ирүүлэн туршлага солилцохоор болсон байна. Мөн тулгамдаж буй асуудлаар хамтран судалгаа шинжилгээ хийж, хэмнэлттэй, үр бүтээмж өндөр ажиллах боломжийн талаар шийдэл олоход Монголын газар тариаланч, малчин, фермерүүдтэй ажиллахаар тусгажээ.
2023-03-29
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээлгэж өглөө
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант хотод баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг Ховд аймгийн засаг даргын 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн "Комисс байгуулах тухай" A/102 дугаар захирамжаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ажиллав.
2023-03-29
Монголд хүний эрх хамгаалагчид тагнуулын хэрэгт буруутгагдаж байгааг онцоллоо
Монгол Улсын тухайд хүний эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор гурван асуудлыг уг тайланд онцлон дурджээ. Тухайлбал, дахин төлөвлөлтийн төслийн улмаас олон өрх орон гэргүй болж, амьжиргаагаа алдсан хэмээсэн байна. Мөн Монголд хүний эрх хамгаалагчид тагнуулын хэрэгт буруутгагдаж, энэ төрлийн айлган сүрдүүлэлтэд өртөж байгааг онцолсон аж. Үүнээс гадна манай улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болсон ч цагдан хорих газарт эрүүдэн шүүсэн хэрэг гарсаар буйг тэмдэглэжээ.
2023-03-29
“Андын илч” компанийнханд халдсан хүмүүсийг баривчиллаа
Тэд тус компанийнхнаас гадна Монгол Улсын иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж, түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн нь тогтоогдож буй аж.
2023-03-29
67 цэцэрлэг, 21 эмнэлэгт агаарын чанар хэмжих төхөөрөмж суурилуулжээ
НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2018-2023 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл хэрэгжүүлжээ. Төслийн үр дүн, сайн туршлагаас өчигдөр олон нийтэд танилцууллаа. Агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц нэвтрүүлэх, нүүрснээс цэвэр технологид шилжих шийдлийг тодорхойлох зэрэг ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гэнэ. Тухайлбал, монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зургаан аймаг болон Баянзүрх дүүргийн 1600 өрхөд нэвтрүүлжээ. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ онцлогтой юм байна.
2023-03-29
Дархан-Уул чиглэлийн замын тендерт оролцогчоос Х.Оргил-Эрдэнэ автомашин хахуульд авчээ
Х.Оргил-Эрдэнэ нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд барихаар болсон Улаанбаатар-Дархан-Уулчиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж. Энэ үедээ Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан юм байна.
2023-03-29
Говь-Алтайд “Миний кодын эхлэл” Хакатон эхэллээ
Орон нутгийг хөгжүүлэхдээ шинжлэх ухаанчаар хандах нь илүү үр дүнтэй. Тиймээс Шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх аян хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
2023-03-29