
2 дугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 47 дахь өдөр бөгөөд он дуусахад 318 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 1, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 379.70, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил ирлээ.
- 05.06 цагт сар битүү болно.
- 09.00 цагт Төрийн золголт эхэлнэ.
- Төрийн золголтын дараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадуудыг хүндэтгэн золгоно.
- 20.00 цагт "Geo" ресторанд "Дээлтэй Монгол Золголт" салса үдэшлэг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1646 онд Английн иргэний дайны хамгийн сүүлчийн томоохон тулаан Торрингтон хотноо эхэлжээ.
- 1874 онд АНУ мөнгөн зоосыг хэрэглэж байхаар хуульчлав.
- 1923 онд Английн археологич, Египет судлаач Ховард Картер Фараон Тутанхамоны бунханг олж илрүүлжээ.
- 1930 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд Румынь улсын хөлбөмбөгийн холбоо гишүүнээр элсэв.
- 1937 онд Америкийн эрдэмтэн, зохион бүтээгч Уоллос Х.Каротерс нийлэг материалыг нээн, патентжуулав.
- 1959 онд Кубын дарангуйлагч Фулгенсио Батиста суудлаасаа бууснаар Фидель Кастро ерөнхий сайд болж тус улсыг удирдах болжээ.
- 1962 онд Баруун Германы эргийн дагуух хотуудад их хэмжээний үер бууж 315 хүн амиа алдан, 60,000 айл орох оронгүй болжээ.
- 1978 онд Компьютерт анх удаагаа тооцоолуурт хавтанг суурилуулжээ.
- 2005 онд Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Киотогийн протокол олон улсын түвшинд хэрэгжиж эхлэв. Гэвч ОХУ энэ гэрээнд нэгдэхээс татгалзжээ.
- 2006 онд АНУ-ын армийн явуулын мэс заслын сүүлийн эмнэлгийг татан буулгажээ.
- 2013 онд Пакистан улсын Куетта хотын Хазара тосгоны дэлгүүрт бөмбөг дэлбэрч 80 хүн амиа алдан, 190 хүн шархаджээ.