
Найман нэрийн дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Харин сар шинийн баярын дараах эдгээр өдрүүдэд томоохон худалдааны төв, захууд амарна. Тухайлбал “Нарантуул” худалдааны төв энэ сарын 23-ныг дуустал амарч, 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 22-ныг дуустал амраад, 23-ны өдрөөс эхлэн ажиллана. “Хархорин”, “Барс” 1, 2 худалдааны төвүүд, “Да хүрээ трейд” техникийн зах энэ сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ.