
2 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 51 дахь өдөр бөгөөд он дуусахад 314 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2402.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.90, юань 380.80, вон 2.21 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүлэх сар шинийн золголт 10.00 цагаас “Мираж” зоогийн газарт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1792 онд АНУ-д шуудангийн үйлчилгээний тухай хууль батлагдаж улмаар АНУ-ын шуудангийн хороог байгуулав.
- 1810 онд Напалеоны эсрэг жагсаал цуглааныг өдөөн турхирсан хэргээр Андреа Хоферийг цаазаар авчээ.
- 1816 онд Алдарт хөгжмийн зохиолч Россинигийн "Севилийн үсчин" дуурь Ром хотын тайзнаа анхлан тавигдав.
- 1872 онд АНУ-ын Нью-Йорк хотод "Метрополитан урлагийн музей" үүдээ нээв.
- 1877 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковсгийн "Хунт нуур" бүжгэн жүжиг "Большой театр"-ын тайзнаа олны хүртээл болов.
- 1933 онд Адольф Гитлер Германы томоохон компанийн эздүүдтэй нууц уулзалт зохион байгуулж, удахгүй болох сонгуульд Нацист намд шаардлагатай хөрөнгө босгох ажиллагааг эхлүүлжээ.
- 1935 онд Антарктид тивд хүрсэн анхны эмэгтэйгээр Каролин Миккелсэн тодорчээ.
- 1962 онд Меркури хөтөлбөр: Дэлхийн тойрог замд гарсан Америкийн анхны хүнээр Жон Гленн гэх сансрын нисэгч тодров. Тэрээр "Френдшип 7" хөлгөөр тойрог замд гарч 4 цаг 55 минутын туршид дэлхийн тойрог замд байжээ.
- 1986 онд ЗХУ сансар судлалын "Мир" хөлгийг хөөргөв. Уг хөлөг 15 жилийн турш задгай сансарт ажилласан билээ.
- 1991 онд Албанийн нийслэл Тирана хотод байрлах удирдагч Энвер Хожагийн хөшөөг жагсагчид буулгав.
- 1998 онд Америкийн уран гулгагч Тара Липински Наганогийн өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
- 2014 онд Украйны нийслэл Киев хотод европын холбоонд элсэхийг эсэргүүцсэн жагсаалын оролцогчдыг мэргэн буучид устгав.