
2 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 53 дахь өдөр бөгөөд он дуусахад 312 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2402.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 379.00, вон 2.20 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын дугуйн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилт болон дугуйн спортын цаашдын хөгжлийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Монгол улсын их сургуулийн Номын сангийн 2 давхарт 203 тоотод 10.00-13.00 цагт Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулах хурал болно.
- 10.00-12.30 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан "Иргэдийн оролцоо II" төслөөс хийлгэсэн "Монгол Улсын хуулиуд дахь иргэний оролцооны талаархи зохицуулалтын хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах судалгааны ажлын танилцуулга, хэлэлцүүлэг болно.
- 10.00 цагаас Бизнес Тауэр 19 давхарт "Англи хэлийг хэрхэн хурдан хугацаанд сурах вэ" танилцуулах сургалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1371 онд Шотландын хаан ширээнд II Роберт сууснаар, Стюартын угсааны хаанчлал эхлэв.
- 1632 онд Алдарт одон оронч "Хоёр ертөнцийн хоорон дахь харилцан яриа" ном хэвлэгдэн гарчээ.
- 1819 онд Испанийн Засгийн газар Флорида мужийн нутаг дэвсгэрийг АНУ-ын талд таван сая ам.доллараар зарав.
- 1924 онд АНУ-ын ерөнхийлөгч Калвин Күүлидж "Цагаан ордон"-оос радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болжээ.
- 1948 онд Чехословакын засгийн эрхийг коммунистууд эзэлжээ.
- 1980 онд Мөсөн дээрх ид шид: АНУ-ын Нью-Йорк хотын Лейк Пласид хотод болсон өвлийн олимпийн шайбтай хоккейн төрөлд АНУ-ын шигшээ ЗХУ-ын хүчирхэг шигшээг 4-3 онооны харьцаагаар хожиж ялалт байгуулжээ.
- 1986 онд Филиппин улсад "Хүчирхэг ардын хувьсгал" хэмээн түүхэнд үлдсэн хувьсгал эхлэв.
- 2006 онд Зэвсэглэж, нүүрээ нуусан зургаан этгээд Кент мужийн Тонбридж хотод байрлах нэгэн агуулахад халдаж 53 сая фунтын эд зүйлс хулгайлав. Энэ нь Британийн түүхэн дэх хамгийн том хохирол учруулсан дээрэм болсон юм.
- 2011 онд Бахрейны бослого: Засаглалаа эсэргүүцсэн олон мянган иргэд төв талбайдаа эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Бахрейны арми жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, долоон жагсагч амиа алджээ.
- 2014 онд Европын холбоонд элсэх Украйны засгийн газрыг эсэргүүцсэн бослогын үр дүнгээр Украйны "Верхово Рада" буюу парламентын 100 хувийн саналаар ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ.